| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 136/2017/0041/э |
| Дугаар | 2017/ДШМ/49 |
| Огноо | 2017-07-20 |
| Зүйл хэсэг | 145.2., 147.2., 223.2., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 2017/ДШМ/49
Б.Г, Ч.Н, Ч.Н, Ц.Ц нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: А.Д,
Хохирогч, Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч: С.Б,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ж.Ч, Ж.Х, Н.У,
Шүүгдэгч: Ц.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Эрдэнэчимэг нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2017/ШЦТ/89 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Г, Ц.Ц, Ч.Н, Ч.Н нарт холбогдох, эрүүгийн 201610000259 дугаартай, 5 хавтас, 1230 хуудас эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ч, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.У, шүүгдэгч Ц.Ц нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Дорноговь аймгийн Прокурорын газраас;
Шүүгдэгч: Ц ,
Шүүгдэгч: Н нарт холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар,
Шүүгдэгч: Г /,
Шүүгдэгч: Н нарт холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.7, 91.2.11, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2, 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч Б.Г нь ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр 2016 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигт боомтод байрлах Бичигт хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 96 000 төгрөг, 82 000 төгрөгийн 20 хайрцаг парламент, 355 юань хулгайлж хохирогч В.Од бага бус хэмжээний буюу 285 210 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Г /ялтай байхдаа/, Ч.Н нар нь давтан үйлдлээр Ц.Ц, Ч.Н нартай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 3 дугаар баг Улаан дэл гэх газарт байх иргэн Г.Ууганбаярын хувийн сууцны хаалгыг хөшин, грашийн хаалгыг түлхүүрээр онгойлгон нэвтэрч Panasonic зурагт, их гарын мөнгөн аяга 4 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, эрэгтэй, эмэгтэй мөнгөн бүс, мөнгөн Чтэй эмээл, 20 л бинзен зэрэг эд зүйл хулгайлж 11 040 600 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Г /ялтай байхдаа/, Ч.Н нар нь бүлэглэн, давтан үйлдлээр 2016 оны 06 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сум 2 дугаар баг “Бизнес түшиг” ХХК-ийн байрны цонхоор нэвтэрч Г.НаранЧийн Samsung S3 гар утас, 46 000 төгрөгийг хулгайлж түүнд 246 000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Г /ялтай байхдаа/, Ч.Н нар нь бүлэглэн, давтан үйлдлээр 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 08 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сум 1 дүгээр баг Жанчивын 20-21 тоот М.Батдэмбэрэлийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч жижиг мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, I Phone-4 маркийн гар утас зэргийг хулгайлж түүнд бага бус хэмжээний буюу 510 000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Г /ялтай байхдаа/, Ч.Н нар нь бүлэглэн, давтан үйлдлээр 2016 оны 08 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 3 дугаар баг, хохирогч Г.Уламбаярын амбаарын цоожийг эвдэн нэвтэрч ТОЗ-8 маркийн буу 1 ширхэг, ТОЗ-8 маркийн бууны сум 75 ширхэг, Дорбинк бууны сум 10 ширхэг, СКС бууны сум 10 ширхэг, хар дарь 2 ширхэг, 10 литр бензин зэрэг эд зүйл хулгайлж, түүнд 1 295 000 төгрөг хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Г /ялтай байхдаа/, Ч.Н нар нь давтан үйлдлээр 2016 оны 08 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сум 2 дугаар баг Мааньзавын 2-37-А тоот Л.Цэрэндоржийн хашаанд байсан 800 000 төгрөгийн үнэ бүхий 69-85 СҮА улсын дугаартай мотоцикл, 2016 оны 08 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Хөвсгөл сум, 3 дугаар баг, Жагдалын 2-6 тоот иргэн Баттүвшингийн хашаанд байсан 800 000 төгрөгийн үнэ бүхий Хаожи маркийн мотоцикл, 2016 оны 08 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайхандулаан сум, 1 дүгээр баг Хүрээт гэх газарт У.Мөнгөнсүхийн гэрийн гадна байсан 800 000 төгрөгийн үнэ бүхий 01-65 ДГЗ дугаартай мотоцикл, 2016 оны 08 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайхандулаан сум 4 дүгээр багт иргэн Түвшинжаргалын хашаанд байсан 1 500 000 төгрөгийн үнэ бүхий хохирогч Н.Цын Супер Даюун мотоциклийг тус тус ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан,
Шүүгдэгч Б.Г /ялтай байхдаа/, Ч.Н нар нь бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь амгийн Мандах сумын 4 дүгээр багт байрлах Хаан банкны салбарт бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэн, ТОЗ-8 маркийн буугаар 1 удаа буудан, хутга ашиглан Хаан банкны 23 240 000 төгрөг, хохирогч Б. Золжаргалын SKY маркийн 60 000 төгрөгийн гар утас, хохирогч Г.Одонтунгалагийн Samsung S-3 маркийн 200 000 төгрөгний үнэ бүхий гар утас зэргийг тус тус дээрэмдсэн,
Шүүгдэгч Б.Г /ялтай байхдаа/, Ч.Н нар нь бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 4 дүгээр баг Эмнэлгийн гадаа ТОЗ-8 маркийн буу ашиглан, айлган сүрдүүлж С.Төмөрбаатарын тээврийн хэрэгслийн дээрэмдэхийг завдахдаа хохирогч Б.Жүрмэдийн араас буудаж, түүнийг санаатай алахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2017/ШЦТ/89 дүгээр шийтгэх тогтоолоор:
Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Г, Ч.Н нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.7, 91.2.11 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 223 дугаар зүйлийн 223.3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,
Шүүгдэгч Ц.Ц, Ч.Н нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч, машин механизм хэрэглэн үйлдсэн гэм буруутайд, Б.Г, Ч.Н нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч, машин механизм хэрэглэн үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, авто тээврийн хэрэгслийг авч авч зугтаах гэмт хэргийг бүлэглэж, давтан үйлдсэн, хохирогчийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн авто тээврийн хэрэгслийг авч зугтаах гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч Ц.Ц, Ч.Н нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 4 сарын баривчлах ялаар,
шүүгдэгч Б.Г, Ч.Н нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 2 жил 1 сар хорих ял,
шүүгдэгч Б.Г, Ч.Н нарт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар тус бүр 1 жил 6 сар хорих ял,
шүүгдэгч Б.Г, Ч.Н нарыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 7 жил хорих ял,
шүүгдэгч Б.Г, Ч.Н нарт Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.3 дахь хэсэгт зааснаар тус бүр 1 жил хорих ялаар шийтгэж,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Ч.Н нарт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 7 жил хорих ял дээр мөн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын зарим болох 6 сар хорих ялыг, мөн хуулийн Тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын зарим болох 6 сар хорих ялыг, мөн хуулийн Ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын зарим болох 6 сар хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тус бүр 8 жил 6 сар хорих ялаар тогтоож,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Год Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.01.26-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас заримыг болох 6 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жил 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 9 жил хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Год оногдуулсан 9 жил хорих ял, шүүгдэгч Ч.Нд оногдуулсан 8 жил 6 сар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц, Ч.Н нарт оногдуулсан тус бүр 4 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлэхээр,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гын цагдан хоригдсон 282 хоног, шүүгдэгч Ч.Нгийн цагдан хоригдсон 282 хоног, шүүгдэгч Ц.Цын цагдан хоригдсон 39 хоног, шүүгдэгч Ч.Нгийн цагдан хоригдсон 37 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор,
Шүүгдэгч Ц.Ц, Ч.Н нар нь бусдад төлөх төлбөргүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гоос 410 425 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Я.Гэрэлтогтоход 287 425 төгрөг, Г.НаранЧт 123 000 төгрөгийг тус тус олгох, шүүгдэгч Ч.Нгээс 9 094 295 төгрөгийг гаргуулж Хаан банкинд 6 415 890 төгрөг, хохирогч Г.Ууганбаярт 1 850 480 төгрөг, Л.Цэрэндоржид 400 000 төгрөг, Г.НаранЧт 123 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Я.Гэрэлтогтоход 287 425 төгрөг, Г.Гантуулд 17 500 төгрөгийг тус тус олгохоор,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Одонтунгалаг нь 200 000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч С.Дулмаа нь 20 000 төгрөгийн, Г.Цэрмаа нь 75 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ТОЗ-8 маркийн буу, 7844 дугаартай замаг, 4 ширхэг сумтай дайз, калибрь бууны сум 31 ширхэг, СКЗ маркийн 25 ширхэг сум, суран оосортой бууны бөгс мод, 4 хайрцаг сум, сумны хошуу 1 ширхэг, хонгио 2 ширхэгийг Дорноговь аймагт дахь Цагдаагийн газарт шилжүүлэх, хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, саарал болон хар өнгийн 2 ширхэг эвхдэг хутга, хар өнгийн гар чийдэн, мөнгөний цаасан бүс 7 ширхэг, утас зэргийг устгах, СD 2 ширхэгийг хэрэгт хадгалах, хар өнгийн IPhone маркийн гар утсыг шүүгдэгч Б.Год буцаан олгохоор,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар 400 000 төгрөгийн үнэ бүхий IPhone 5S маркийн гар утас, Sky маркийн гарутас, 120 000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинж 2 ширхэг, 60 000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн бөгж 3 ширхэгийг улсын орлого болгохоор,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Гын 800 000 төгрөгийн үнэ бүхий Конка маркийн 42 инчийн зурагт, 300 000 төгрөгийн үнэ бүхий 2 хаалгатай цагаан өнгийн хөргөгч зэргийг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016 оны 11 сарын 10-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Н, Б.Г нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, шүүгдэгч Ч.Н, Ц.Ц нарт урд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ч.Нгийн өмгөөлөгч Ж.Ч давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч Ч.Нд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 жил 1 сар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 7 жил, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 223.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялуудыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 8 жил 6 сар хорих ялаар шийтгэж, эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг хөнгөн ялыг хүндэд нь багтааж, хорих ялын эдлэх дэглэмийг хөнгөрүүлж жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгч Ц.Цын өмгөөлөгч Н.У давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг зөрчсөн буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Ц.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно гэсэн зарчмыг зөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц далд сэм аргаар өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлсэн идэвхитэй үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх бөгөөд гэм буруугийн хувьд шууд санаатай ба шунахайн сэдэлтээр үйлдэгдсэн байхыг шаардана. Гэтэл Ц.Цын бусдын эд хөрөнгийг хулгайлсан идэвхитэй үйлдэл хийсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нолтох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэр нотлогдохгүй байна. Харин түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үл мэдээлэх, мөн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах борлуулах гэмт хэргийн бүрэлдэхүүн хангаддаг ба энэ нь шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр нотлогддог. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ түүний үйлдлийг буруу зүйлчилж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчилж, Ц.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155, 246 дугаар зүйлд заасан нийлмэл гэмт хэргээр зүйлчилж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч Ц.Ц давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн. Би хулгай хийнэ гэсэн ямар ч зорилго, сэдэлгүй байсан. Тэнд алт гарч байсан гэсэн тул хамт явсан. Би хамт хулгай хийгээгүй, машинаас буугаагүй юм. Харин хулгайлсан гэдгийг нь мэдсэн хэрнээ 2 мөнгөн аягыг ломбарданд тавьсандаа гэмшиж байна. Шүүхээс намайг хулгай хийсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн 145.2-т зааснаар ял оногдуулсанд гомдолтой байна, зүйл ангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.Г, Ч.Н нарын өмгөөлөгч Ж.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г нь Эрүүгийн хуулийн 145, 147, 223 дугаар зүйл ангид заасан гэмт хэргүүдэд холбогдсон. Эрүүгийн хуулийн 223 дугаар зүйлд заасан хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болсон. Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү, шүүгдэгч Н нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс баривчлах ялаар шийтгүүлсэн бөгөөд шинэ хуулиар баривчлах ял ялын төрлөөс хасагдсан тул хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэв.
Прокурор А.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Нгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийг харгалзан үзэж ял оногдуулсан тул ялыг багтааж оногдуулах нь үндэслэлгүй. Мөн шинэ Эрүүгийн хуулиар Эрүүгийн хуулийн 223 дугаар зүйл буюу тээврийн хэрэгслийг авч зугтаах үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй боллоо гэсэн нь үндэслэлгүй, учир нь шинэ Эрүүгийн хуулийн 17.7 дахь хэсэгт авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэсэн зүйл анги байгаа, зүйл заалт бол хэвээрээ байгаа учраас Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Ууганбаярын өвөлжөөн дээр гарсан хулгайн хэргийн тухайд гэрч байдаггүй, гэхдээ тэдний хулгайн хэргийг бүлэглэн үйлдсэн нь хангалттай нотлогдсон учраас ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэв.
Хохирогч, Иргэний нэхэмжлэгч Хаан банкны төлөөлөгч С.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэлийн хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй. Манай байгууллагын зүгээс Нгээс 6424890 төгрөг нэхэмжилсэн байгаа. Шийтгэх тогтоол дээр 6414895 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжилсэн дүнгээс 9 мянга гаруй төгрөгөөр зөрүүтэй байгаа учраас энэ дүнг нэхэмжилсэн дүн дээр нэмж өгнө үү гэсэн хүсэлтэй байгаа гэв.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгч болон шүүгдэгч Ц.Цын давж заалдсан гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл:
1. Шүүгдэгч Ц.Ц, Ч.Н нар нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн /2002 оны/ 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байр агуулах саванд нэвтэрч, машин механизм хэрэглэн үйлдсэн гэм буруутай,
Шүүгдэгч Б.Г, Ч.Н нар нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн /2002 оны/ 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байр агуулах саванд нэвтэрч, машин механизм хэрэглэн үйлдсэн, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж, зэвсэг, зэвсэгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн, 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг авч зугатаах гэмт хэргийг давтан, бүлэглэж төгс үйлдсэн, 223 дугаар зүйлийн 223.3 дахь хэсэгт заасан заасан авто тээврийн хэрэгслийг авч зугатаах гэмт хэргийг хохирогчийн амь бие эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэж үйлдэхээр завдсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.
2. Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Г, Ч.Н нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн /2002 оны/ ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.7, 91.2.11 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Г, Ч.Н нарын гэм бурууг хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн 223 дугаар зүйлийн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн 223 дугаар зүйлийн 223.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг зөв тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 223 дугаар зүйлийн 223.3 дахь хэсгээр зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлтэй болжээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Г, Ч.Н нар нь авто тээврийн хэрэгслийг авч зугатаах гэмт хэргийг ТОЗ-8 маркийн буу, хутга хэрэглэн хохирогч С.Төмөрбаатар болон Б.Жүрмэд нарын амь биед аюултай хүч хэрэглэж үйлдэхийг завдсан талаарх үйл баримт тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн /2002 оны/ 223 дугаар зүйлийн 223.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож, хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ял оногдуулж хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв хэрэглэсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Ц нь шүүгдэгч Б.Г Ч.Н, Ч.Н нартай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 3 дугаар баг Улаан дэл гэх газарт байх иргэн Г.Ууганбаярын хувийн сууцны хаалгыг хөшин, грашийн хаалгыг түлхүүрээр онгойлгон нэвтэрч Panasonic зурагт, их гарын мөнгөн аяга 4 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, эрэгтэй, эмэгтэй мөнгөн бүс, мөнгөн Чтэй эмээл, 20 л бинзен зэрэг эд зүйл хулгайлж 11 040 600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэг цугларсан нотлох баримтуудаар тогдоогдсон байх тул түүнийг гэм буруугүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Харин 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэл зарчимд нийцэх тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж тус тус зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан ялыг дээрх хуульд нийцүүлэн хөнгөрүүлж өөрчлөх нь зүйтэй. Үүнд:
1. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Ц, Ч.Н нарт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус бүр 4 сарын баривчлах ял оногдуулсан байх бөгөөд шинэ Эрүүгийн хуулинд баривчлах ял хасагдаж уг ял нь хуулийн 5.2 дахь хэсэгт заасан ялын төрөлд хамаарахгүй болсон тул тэднийг баривчлах ялаас чөлөөлөх үндэслэлтэй.
2. Шүүгдэгч Б.Г, Ч.Н нарт Эрүүгийн хуулийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус бүр 2 жил 1 сарын хорих ял, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус бүр 7 жилийн хорих ял, 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар тус бүр 1 жил 6 сарын хорих ял, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан 223 дугаар зүйлийн 223.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Ч.Н нарт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 7 жил хорих ял дээр мөн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын зарим болох 6 сар хорих ялыг, мөн хуулийн Тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын зарим болох 6 сар хорих ялыг, мөн хуулийн Ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын зарим болох 6 сар хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тус бүр 8 жил 6 сар хорих ялаар тогтоожээ.
Хуучин Эрүүгийн хуулийн 223 дугаар зүйлд заасан авто тээврийн хэрэгслийг авч зугатаах гэмт хэргийг шинэ Эрүүгийн хуулийн /2015 оны/ 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэж нэрлэн зүйлчилсэн байх боловч гэмт хэргийн шинж болон агуулгын хувьд өөрчлөгдөөгүй ба гагцхүү тухайн зүйл хэсэгт хорих ял оногдуулахаар заагаагүй тул шүүгдэгч Б.Г, Ч.Н нарыг Эрүүгийн хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 223.3 дахь хэсэгт заасан ялаас чөлөөлөх үндэслэлтэй.
3. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Г, Ч.Н нарт Эрүүгийн хуулийн /2002 оны/ 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар буюу хэдэн хэдэн гэмт хэрэгт ял оногдуулж ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн /2002 оны/ 145 дугаар зүйлийн 145.2, 223 дугаар зүйлийн 223.2, 223 дугаар зүйлийн 223.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялаас тус тус заримыг нэмж нэгтгэсэн байх бөгөөд шинэ Эрүүгийн хуулийн /2015 оны/ 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно” гэж зааснаар оногдуулсан ялаас заримыг оногдуулах агуулга шинэ хуульд тусгагдаагүй тул дээрх хуульд зааснаар оногдуулсан ялаас шүүгдэгч нарыг чөлөөлөх үндэслэлтэй гэж үзэв.
4. Мөн шүүгдэгч Б.Г нь тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн бөгөөд түүнд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн /2002 оны/ 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.01.26-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас заримыг болох 6 сар хорих ялыг оногдуулсан боловч мөн шинэ Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “... ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг... “ тогтоох ба ялын заримыг нэмж нэгтгэх агуулга шинэ Эрүүгийн хуулинд тусгагдаагүй тул шүүгдэгч Б.Гыг Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.01.26-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас заримыг болох 6 сар хорих ял оногдуулсаныг чөлөөлөх үндэслэлтэй.
5. Түүнчлэн шүүгдэгч Б.Г Ч.Н нар нь Эрүүгийн хуулийн /2002 оны/ 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж болон зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бөгөөд шинэ Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд зааснаас үзэхэд энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүнд заасныг хассан ба харин Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол онц хүндрүүлэхээр заасан тул шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь хууль буцаан хэрэглэх үндэслэлд хамаарахгүй ба тэдэнд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн /2002 оны/ 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ялыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
6. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Г, Ч.Н нараас хурааж авсан 400000 төгрөгийн үнэ бүхий iphone 5s маркийн гар утас, Sky маркийн гар утас, 120000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинж 2 ширхэг, 60000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинж 3 ширхэгийг хуучин Эрүүгийн хуулийн /2002 оны/ 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ялын дагуу хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байх боловч шинэ Эрүүгийн хуулийн 5.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял нь ялын төрлөөс хасагдсан тул шүүгдэгч нарыг эд хөрөнгө хураах ялаас чөлөөлөх үндэслэлтэй.
Гэхдээ шүүгдэгч Б.Г, Ч.Н нар нь 400000 төгрөгийн үнэ бүхий iphone 5s маркийн гар утас, Sky маркийн гар утас, 120000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинж 2 ширхэг, 60000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинж 3 ширхэг зэрэг эд хөрөнгийг гэмт хэрэг үйлдэж олсон буюу Дорноговь аймгийн Мандах сумын ХААН банкнаас дээрэмдэж авсан мөнгөн хөрөнгөөөр авсан байх тул шинэ Эрүүгийн хуулийн /2015 оны/ 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн /2015 оны/ 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирлыг нөхөн төлөх зардалд тооцож хохирогч ХААН банкинд олгох нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Ц.Ц болон түүний өмгөөлөгч Н.У нарын “хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.Нгийн өмгөөлөгч Ж.Чийн “ял хөнгөрүүлэх тухай” давж заалдсан гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 4, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 1.5, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2017/ШЦТ/89 дүгээр шийтгэх тогтоолын тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтаас “... шүүгдэгч Б.Г, Ч.Н нарыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 7 жил хорих ял ... шийтгэсүгэй.” гэснээс бусад хэсгийг хасаж,
6 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн /2015 оны/ 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Ч.Н нарт оногдуулсан 7 /долоо/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж,
12 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн /2015 оны/ 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Ч.Н нараас хураагдсан 400000 төгрөгийн үнэ бүхий iphone 5s маркийн гар утас, Sky маркийн гар утас, 120000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинж 2 ширхэг, 60000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинж 3 ширхэг зэрэг эд хөрөнгийг хохирлыг нөхөн төлөх зардалд тооцож, хохирогч ХААН банкинд олгох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.” гэж тус тус өөрчилж,
“Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ц, Ч.Н нарыг Эрүүгийн хуулийн /2002 оны/ 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тус бүр 4 сарын баривчлах ялаас,
шүүгдэгч Б.Г, Ч.Н нарыг Эрүүгийн хуулийн /2002 оны/ Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын зарим болох 6 сар хорих ялыг, мөн хуулийн Тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын зарим болох 6 сар хорих ялыг, мөн хуулийн Ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын зарим болох 6 сар хорих ялаас тус тус,
шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Год Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.01.26-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас заримыг болох 6 сар хорих ял оногдуулсанаас тус тус чөлөөлсүгэй.” гэж нэмэлт оруулж,
4, 5 дугаар заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Н.У нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц, Ч.Н нар нь анхан шатны шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны магадлал гарах хүртэл хугацаанд тус бүр нийт 34 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгч Ц.Ц, Ч.Н нарыг сулласугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Ч.Н нарын анхан шатны шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны магадлал гарах хүртэл хугацаанд тус бүр цагдан хоригдсон 34 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧИД Г.ТЭГШСУУРЬ
Н.БАТЧ