Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 379

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг батлах тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би Завхан аймгийн ******* нэхэмжлэлтэй ******* ХХК-нд холбогдох 417.054 төгрөгийн татварын өр барагдуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК нь 2005 оны 06-р сарын 28-ны өдөр татвар төлөгчөөр бүтгэгдсэн. Тус компанид татварын хяналт шалгалтаар ногдуулсан 417.054 төгрөгийн татварын өр нь 2015-2016 оны ногдол бөгөөд дээрх татварын өрийг барагдуулахаар Татварын ерөнхий хуулийн 62, 63 дугаар зүйлийн дагуу 2015 оны 10-р сарын 05-ны өдөр татварын өр барагдуулах мэдэгдэх хуудас, 2015 оны 10-р сарын 28-ны өдөр татвар төлөгчийн банкин дахь дансны зарлагын гүйлгээг хаасан мэдэгдлийг хүргүүлж, татвар төлөгчтэй удаа дараа уулзаж утсаар болон биечлэн очиж шаардаж байсан ч өрийн үлдэгдэл хэвээр байсаар байна.

Иймд тус компанид хяналт шалгалтын актаар ногдуулсан 417.054 төгрөгийн өрийг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* ХХК-ны захирал Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Татварын хэлтсээс нэхэмжилсэн 417.054 төгрөгийн татварын өрийг хүлээн зөвшөөрч байна. Уг өрийг жилийн эцсийн тайлант хугацаанаас өмнө буюу 2016 оны 11-р сарын 20-нд 50.000 төгрөг, 2016 оны 12-р сарын 20-нд 150.000 төгрөг, 2017 оны 01-р сард үлдэгдэл өрийг төлж барагдуулна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн ******* нь ******* ХХК-иас хяналт шалгалтаар ногдуулсан 417.054 төгрөгийн татварын өрийг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч ******* ХХК нь төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлнө гэсэн тайлбар ирүүлжээ.

Ийнхүү хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байх тул түүний зөвшөөрлийг батлаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 74.2, 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1 ДЭХ ХЭСГҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Завхан аймгийн ******* нэхэмжлэлийн шаардлага 417.054 төгрөгийн татварын өрийг хариуцагч ******* ХХК төлөхөөр бүрэн хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч ******* ХХК-с улсын тэмдэгтийн хураамжид 6581 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ