| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2016/00346/И |
| Дугаар | 370 |
| Огноо | 2016-10-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 370
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2016 оны 10 сарын 18 Дугаар 370 Баруун-Урт
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р баг, Одкон хотхоны 3-р байрны 3-8 тоотод оршин суух Ц.Онгууд холбогдох гал түймэр унтраахад гарсан зардал 380700 /гурван зуун наян мянга долоон зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09-р сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтэс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2016 оны 05-р сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат сумын 1-р багийн нутаг дэвсгэр “Хутаг-Уул” гэх газарт иргэн Ц.Онгуугийн буруутай үйл ажиллагааны улмаас хээрийн түймэр гарсан бөгөөд уг түймрийг унтраахад аймгийн онцгой комиссоос 380700 төгрөгийн зардал гарсан байна. Аймгийн Цагдаагийн газраас Ц.Онгууд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, аймгийн Прокурорын газарт шилжүүлсэн ба Прокурорын газраас Ц.Онгууд холбогдох хэргийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн юм. Иймд түймрийг унтраахад аймгийн онцгой комиссоос гарсан зардал болох 380700 /гурван зуун наян мянга долоон зуун/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Онгуу шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Нэхэмжлэлийн шаардлага болох гал түймэр унтраахад гарсан зардал 380700 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар нь гал түймэр унтраахад гарсан зардал 380700 /гурван зуун наян мянга долоон зуун/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ц.Онгуу нь төлөхөөр хүлээн зөвшөөрч бичгээр хариу тайлбараа ирүүлсэн зөвшөөрөл нь хуулинд харшлах зүйлгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Ц.Онгуугаас улсын тэмдэгтийн хураамжид 6035 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогот оруулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраахад гарсан зардал 380700 /гурван зуун наян мянга долоон зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Онгуу төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хариуцагч Ц.Онгуугаас улсын тэмдэгтийн хураамжид 6035 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогот оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА