| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00380/И |
| Дугаар | 380 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 380
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг төлж, зарим хэсгийг
төлөхийг хүлээн зөвшөөрснийг батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би *******ын *******ын тамгын газрын нэхэмжлэлтэй Ш.*******ад холбогдох 1925804 төгрөг /нэг сая есөн зуун хорин таван мянга найман зуун дөрван/ төгрөггаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* сумын *******ын тамгын газар нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн ******* овогт *******гийн ******* нь ******* сангийн зээлнээс Газар тариалангийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх зориулалтаар 2000000 /хоёр сая/ төгрөгийг 2013 оны 05-р сарын 10-ны өдрийн 1287 тоот гэрээ байгуулан сарын 0.25 %-ийн, жилийн 3 %-ийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулж авсан. М.******* нь зээлийн эргэн төлөлт 2091444 /хоёр сая ерэн нэгэн мянга дөрвөн зуун дөчин дөрвөн / төгрөг төлж барагдуулахаас 300000 / гурван зуун мянга/ төгрөгийг төлж, үлдэгдэл 1791444 /нэг сая долоон зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун дөчин дөрвөн/ төгрөгийг төлөөгүй байна. 2016 оны 05-р сарын 03-ны өдөр зээлийн хугацаа дууссан. Мөн зээлийн гэрээний 2.6-д заасны дагуу зээлийн хугацаа хэтрэлтийн хүүг тооцов. Хугацаа хэтрэлтийн хүү 134360 /нэг зуун гучин дөрвөн мянга гурван зуун жаран / төгрөг.
М.*******ын зээлийн үлдэгдэл 1791444 /нэг сая долоон зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун дөчин дөрвөн/ төгрөг, хугацаа хэтрэлтийн хүү 134360 /нэг зуун гучин дөрвөн мянга гурван зуун жаран / төгрөг нийт 1925804 /нэг сая есөн зуун хорин таван мянга найман зуун дөрвөн / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн******* сумын Жинст багт оршин суух ******* овогт *******гийн ******* нь шүүхэдгаргасан тайлбартаа:
Иргэн М.******* би******* сумын ******* сангаас газар тариалангийн үйлвэрлэлээ эрхлэх зориулалтаар 2000000 төгрөгийг 3-н жилийн хугацаатай зээлж авсан. Түүний үлдэгдэл 1791444 төгрөгийг 2017 оны 02-р сарын 20-ны дотор төлж барагдуулах болно гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Завхан аймгийн******* сумын *******ын тамгын газар нь иргэн М.*******аас 1287 тоот зээлийн гэрээний дагуу нийт1925804 /нэг сая есөн зуун хорин таван мянга найман зуун дөрвөн/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч М.******* нь *******ын *******ын тамгын газрын нэхэмжилсэн 1925804 төгрөгнөөс зээлийн хүү болох 134360 төгрөгийг төлсөн болох мөнгө баримтаар, үлдэгдэл 1791444 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар тус тус тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн биелүүлснийг, зарим хэсгийг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж 22881 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. *******ын *******ын тамгын газрын нэхэмжлэлтэй М.*******ад холбогдох 1925804 /нэг сая есөн зуун хорин таван мянга найман зуун дөрвөн/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 134360 төгрөгийг төлснийг, 1791444 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаархариуцагчаас тэмдэгтийн хураамж 22881 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай
ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ