Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 381

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү нэхэмжлэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Ч.*******гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 1973 оноос 1990 онуудад ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан үеийн хөдөлмөрийн хөлсийг архиваас жагсаалтаар гарсан байгаа. Миний 1973 оноос 1989 онуудад ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Би уг нь 1972 онд 8-р анги төгсөөд хөдөө гарсан. Нэгдлийн 15 үнээ авч саагаад төлөө бойжуулж өгдөг байсан. Ээж бид 2 нийлээд 30 гаруй үнээ сааж байсан. 1972 онд 16 насанд хүрээгүй байсан болохоор тогтоолох хэрэггүй гэж бодсон. Миний хөдөлмөрийн хөлс өрхийн тэргүүлэгчийн нэр дээр буюу аав *******ын нэрээр гарсан байгаа. Иймд миний мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:

Ч.******* нь 1973 оны 01-р сарын 01-нээс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл мал маллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч Ч.******* нь 1973 оны 01-р сарын 01-нээс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байсан болох нь Завхан аймгийн архивын тасгийн 2016 оны 09-р сарын 20-ны өдрийн А/704 тоот лавлагаа, ******* гишүүний 952 дугаартай хөдөлмөрийн дэвтэр мөн 1981 онд нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, 1973 онд шагнуулж байсан баярын бичиг, гэрэл зураг зэргээр тогтоогдож байна.

Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Б.ийн ..******* 1972 онд 8-р анги төгсөөд илгээлтээр хөдөө гарч байсан. Эднийх дандаа үхэртэй сааль саадаг байсан. 1990 он хүртэл ээжтайгаа мал малласан. Нагац ах ******* нь насаараа дүүтэйгээ, дүүгийнхээ хүүхдүүдтэй хамт амьдарсан... гэсэн, гэрч Б.Норолхоожавын ...******* ******* сумын ******* нэгдэлд дээр 1972 оноос 1990 он хүртэл ээжтэйгээ үнээ саадаг байсан. ... гэсэн, гэрч Б.ын ...******* 1972 онд 8-р анги төгсөөд илгээлт аваад хөдөө гарч ээж, нагац ах *******, дүү нарынхаа хамт амьдарч мал маллаж байсан. 2000 он хүртэл хөдөө байсан дандаа үнээ саадаг байсан. Бид ******* сумын сарлаг монголын завод гэж байхад тэнд хамт үнээ сааж байсан. Бид 2 тэнд л насыг барсан даа. ... гэсэн мэдүүлгүүдээр Ч.*******гийн мал маллаж байсан нь давхар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Хэрэгт цугларсан эдгээр нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэ зөв гэж үнэллээ.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар овогт *******ын *******г 1973 оны 01-р сарын 01-нээс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ