| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2016/00383/И |
| Дугаар | 383 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 383
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би *******ны Завхан дахь салбарын нэхэмжлэлтэй Н.*******, Т.******* нарт холбогдох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 9.615.321.80 /есөн сая зургаан зуун арван таван мянга гурван зуун хорин нэгэн төгрөг наян мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авчхянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******ны Завхан дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* овогтой *******, ******* овогтой ******* нар нь манай банктай 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр цалингийн зээлийн гэрээг байгуулан 11.293.000/ Арван нэгэн сая хоёр зуун ерэн гурван мянган / төгрөгийн цалингийн зээлийг сарын 1.7 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд 32 инчийн телевизор, угаалгын машин, хөргөгч, цалингаа барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл төлөх үүргээ биелүүлээгүй, төлбөрийн хуваарийг олон сараар зөрчиж, хугацааг давтан хэтрүүлж байгаа бөгөөд иргэн Н.*******, Т.******* нар нь зээлээ төлөхгүй байгаа тул зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 8.902.608.89 /найман сая есөн зуун хоёр мянга зургаан зуун найман төгрөг наян есөн мөнгө/, үндсэн хүүгийн төлбөр 705.226.85 /долоон зуун таван мянга хоёр зуун хорин зургаан төгрөг наян таван мөнгө/, нэмэгдүүлсэн хүү 7485.06 /долоон мянга дөрвөн зуун наян таван төгрөг зургаан мөнгө/ нийт 9.615.321.80 /есөн сая зургаан зуун арван таван мянга гурван зуун хорин нэгэн төгрөг наян мөнгө/ төгрөгийн зээлийн өр, улсын тэмдэгтийн хураамж 168.795.17 /нэг зуун жаран найман мянга долоон зуун ерэн таван төгрөг арван дөрвөн мөнгө/, нотариатын хөлс 11.000 /арван нэгэн мянган төгрөг/, нийт 9.926.321.80 /есөн сая есөн зуун хорин зургаан мянга гурван зуун хорин нэгэн төгрөг наян мөнгө/ төгрөгийг Н.*******, М.******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.*******, Т.******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлдбартаа: Миний бие *******наас 9.926.321 төгрөгийг Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байхдаа зээлж авсан. Урд нь ажилтай байхдаа графикийн дагуу зээлээ төлж байсан. Одоо биеийн байдал муу /нэг тал мэдээ муутай/ ажил хийх боломжгүй байгаа тул миний энэ байдлыг харгалзан үзэж график гарган өгч сар болгон бага хэмжээгээр төлөх боломжоор хангаж өгнө үү.
2017 оны 06-р сарын 01-ний өдөр хүртэл ажлаасаа чөлөө авсан байгаа тул энэ хүртэл хугацаанд зээлийн эргэн төлөлтийг 200.000 тогтоож, 2017 оны 06-р сарын 01-ний өдрөөс 500.000 төгрөгөөр төлөөд явья гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******ны Завхан дахь салбар нь иргэн Н.*******, Т.******* нарт холбогдуулж үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 9.615.321.80 төгрөгийг нэхэмжилжээ.
Хариуцагч Н.*******, Т.******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа уг төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлнө гэсэн тайлбар ирүүлжээ.
Ийнхүү хариуцагч Н.*******, Т.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байх тулхариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 74.2, 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1 ДЭХ ХЭСГҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. *******ны Завхан дахь салбарын нэхэмжлэлийн шаардлага 9.615.321.80 /есөн сая зургаан зуун арван таван мянга гурван зуун хорин нэгэн төгрөг наян мөнгө/ төгрөгийг хариуцагч Н.*******, Т.******* нар нь 2017 оны 06-р сарын 01-ний өдөр хүртэл зээлийн эргэн төлөлтийг сар болгон 200.000 төгрөгөөр тогтоож, 2017 оны 06-р сарын 01-ний өдрөөс хойш сар болгон 500.000 төгрөгөөр төлнө гэж бүрэн хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 168.795.14 төгрөгийн 84398 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн Улиастай сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 84398 төгрөгийг, хариуцагчаас 84398 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ