Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 365

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
 
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Ганбат овогтой Анхбаяр, Бат-Очир овогтой Энхнаран нарын гэрлэлтийг цуцалсугай. 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2013 оны 09-р сарын 03-ны өдөр төрсөн хүү Э.Цолмонбаяр, 2014 оны 12-р сарын 13-ны өдөр төрсөн хүү Шинэбаяр нарыг эх Г.Анхбаярын асрамжинд хэвээр байлгасугай. 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 09-р сарын 03-ны өдөр төрсөн хүү Э.Цолмонбаяр, 2014 оны 12-р сарын 13-ны өдөр төрсөн хүү Э.Шинэбаяр нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Бат-Очир овогтой Энхнарангаар тэжээн тэтгүүлсүгэй.

 4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасныг баримтлан Г.Анхбаяр, Б.Энхнаран нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх хүлээх учиртай болохыг мэдэгдсүгэй.

 
5.Нэхэмжлэгч Г.Анхбаяр нь дундын эд хөрөнгө болох машинаас өөрт оногдох хэсэг 2000000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1350000 төгрөг нэхэмжилснийг дурдсугай.

6.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.1-т заасныг баримтлан дундын өмчлөлийн 75-17 СҮА улсын дугаартай Daewoo Leganza маркийн авто машиныг Г.Энхнарангийн эзэмшилд үлдээж, машины үнэнээс 1350000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Анхбаярт олгосугай.

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Г.Анхбаярыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Б.Энхнарангаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг, 2 хүүхдийн тэтгэлэгт 1 жилд төлвөл зохих 1964400 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамжид 46380 төгрөг, 1350000 төгрөгөнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжид 36550 төгрөгийг  тус тус гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн байдлын газарт шийдвэрийн хувийг хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

            9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

           10.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           П.БОЛОРМАА