Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 384

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү нэхэмжлэгч Т.Д********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Т.Д**************ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Т.Д************ нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн ******** сумд 1966 онд төрсөн. 1982 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1986 оны 08-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн ************ сумын Майн нэгэн нэгдлийн Од бригадад, аавтайгаа хамт мал маллан, малчнаар ажиллаж байсан. Дээрх хугацааны ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоор архивын лавлагаа авсан. Иймд миний ажиллаж байсан 1982 оны 07-р сарын 01-ний өдрөөс, 1986 оны 08-р сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:

Т.Д*********** нь 1982 оны 07-р сарын 01-нээс 1986 оны 08-р сарын 01-ний өдрийг хүртэл ************* сумын Майн нэгэн нэгдлийн Од бригадад мал маллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч Т.Д********** 1982 онд ерөнхий боловсорлын сургуулийн 8-р анги төгссөн болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул 1982 оны 07-р сараас эхэлж мал малласан гэж үзэх боломжтой байна.

Т.Д********** нь 1982 оны 07-р сарын 01-нээс 1986 оны 08-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн ************* сумын Майн нэгэн нэгдлийн Од бригадад мал маллаж байсан болох нь Завхан аймгийн архивын тасгийн 2014 оны 12-р сарын17-ны өдрийн **********, лавлагаа, 1987 оны 07-р сарын нээлэгсэн хөдөлмөрийн дэвтрийн бичилт зэргээр тогтоогдож байна.

Гэрч У.Э**********ийн... Т.Д**********г нь 1982 онд Цагаанчулуут сумын 8-н жилийн дунд сургуулийг төгсөөд, Од бригадад аав ээжийн хамт мал маллаж байгаад 1986 онд Дархан хотод сургуульд суралцахаар явсан гэсэн. Бид 2 нэг ангид хамт сурч байсан. Би мөн бригадад илгээлтээр гарч мал маллаж байгаад 1984 онд цэрэгт явсан. Намайг цэргээс ирэхэд Дархан хот руу сургуульд суралцахаар явсан байсан, сургуулиа төгсөөд Дархандаа ажиллаж байгаад, зах зээл эхлэх үед Цагаанхайрхан сумын хүнтэй суугаад энд ирж байсан... гэсэн, гэрч Б.О*************ийн... Манай гэр бүлийн хүн бригадын даргын курс төгсөөд 1981 онд Цагаанчулуут сумын Од бригадын даргаар очсон, би тэнд агент хийдэг байсан. Тэгэхэд 5 хүүхэд илгээлтээр мал дээр гарч ирж байсан. Тэдний нэг нь Т.Д********** юм. Айлын хамгийн бага хүүхэд байх. Од бригадыг үржлийн бригад гэдэг байсан. Тэнд аав ээжтэйгээ хонь малладаг байсан. Тэгээд 1986 оны 08-р сард аав нь илгээлтийн хугацаа дууссан, одоо хүүхдээ сургуульд явуулна гээд, Дархан хот руу явуулсан.Дарханы сургуулиа төгсөж ирээд Цагаанхайрхан сумын хүнтэй сууж тэндээ амьдарсан. ... гэсэн мэдүүлгүүдээр Т.Д***************ийн мал маллаж байсан нь давхар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэ зөв гэж үнэллээ.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Т***********ийн Д**********йг 1982 оны 07-р сарын 01-нээс 1986 оны 08-р сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Цагаанчулуут сумын Майн нэгэн нэгдлийн Од бригадад мал маллаж байсан болохыг тогтоосугай.

2. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ