| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2016/00334/И |
| Дугаар | 360 |
| Огноо | 2016-10-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 360
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР
2016 оны 10сарын 07 Дугаар 360 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1-р баг, “Хэрстэй-Хоолой” гэх газар нутаглах Хатиган овогт Дампилын Хишигтогтохын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгч Д.Хишигтогтох нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Хишигтогтох шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1983 оны 07-р сараас 1991 оныг дуустал Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд малын бага эмч, саниторчоор ажиллаж байсан. Энэ бүгд хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байгаа боловч Нийгмийн даатгалын хэлтэс нь миний хөдөлмөрийн дэвтрийг зөрчилтэй байна. Ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай гэсэн юм. Иймд 1983 оны 07-р сараас 1991 оныг дуустал Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд малын бага эмч, саниторчоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хатиган овогт Дампилын Хишигтогтох нь 1983 оны 07-р сарын 17-оос 1987 оны 02-р сарын 10-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд малын бага эмчээр, 1987 оны 02-р сарын 10-аас 1991 оны 11-р сарын 18-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгт саниторчоор тус тус ажиллаж байсан болох нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдлийн зөвлөлийн даргын 1983 оны 07-р сарын 18-ны өдрийн 44 тоот тушаалын хуулбар /Дампилын Хишигтогтохыг 3-р бригадын эмчилгээ тэжээлийн цэгийн эмчээр томилсон/, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 09-р сарын 13-ны өдрийн 49 тоот тушаалын хуулбар /Д.Хишигтогтохыг 1-р бригадын эмчилгээ тэжээлийн цэгийн эмчээр томилсон/, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 02-р сарын 10-ны өдрийн 07 тоот тушаалын хуулбар /Д.Хишигтогтохын өөрийн хүсэлтийг харгалзан хөнгөн ажилд томилсон тухай/, Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдлийн бүх гишүүдийн 1991 оны 11-р сарын 18-ны өдрийн 2/9 тоот тушаалын хуулбар /нэгдлийн гишүүнийг тогтоох тухай, хавсралтын 178-т: Д.Хишигтогтох гэх, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2016 оны 06-р сарын 08-ны өдрийн 144/15 тоот цалингийн лавлагаа, гэрч О.Алтанцэцэгийн шүүхэд өгсөн: “Д.Хишигтогтох нь 1983 оноос Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдлийн 3-р бригад буюу “Хөндлөн-Хайлаастын” бригадад малын бага эмчээр ажиллаж байсан юм. Д.Хишигтогтох нь 1991 он хүртэл нэгдэл тартал буюу өмч хувьчлагдах хүртэл малын бага эмчээр ажиллаж байсан. Би тухайн он жилүүдэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдлийн 3-р бригад буюу “Хөндлөн-Хайлаастын” бригадад малчин, саальчнаар ажиллаж байгаад 2014 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан. Д.Хишигтогтохтой хамт ажиллаж байсан, нэг дорын, нэг нутаг усанд олон жил айл аймаг явсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг мэднэ” гэх мэдүүлэг, гэрч Л.Батдэлгэрийн шүүхэд өгсөн: “Д.Хишигтогтох нь 1983 оноос Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдлийн 3-р бригад буюу “Хөндлөн-Хайлаастын” бригадад малын бага эмчээр ажиллаж байсан юм. Д.Хишигтогтох нь 1988 онд Жаргал гэдэг хүнтэй суусан. Би түүний нөхөр Жаргалтай хамт адуу маллаж байсан. Д.Хишигтогтох нь 1991 он хүртэл нэгдэл тартал буюу өмч хувьчлагдах хүртэл ажилласан. Д.Хишигтогтох нь техникум төгсөж ирээд л малын бага эмчээр ажиллаж байсан, түүний мал маллаж байсныг бол мэдэхгүй. Малын бага эмчээр ажиллаж байсныг нь бол сайн мэднэ.Би тухайн он жилүүдэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдлийн 3-р бригад буюу “Хөндлөн-Хайлаастын” бригадад малчнаар ажиллаж адуу, хонь маллаж байгаад 2014 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан. Д.Хишигтогтохтой хамт ажиллаж байсан, нэг дорын, нэг нутаг усанд олон жил айл аймаг явсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг мэднэ” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Хатиган овогт Дампилын Хишигтогтох нь 1983 оны 07-р сарын 17-оос 1987 оны 02-р сарын 10-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд малын бага эмчээр, 1987 оны 02-р сарын 10-аас 1991 оны 11-р сарын 18-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгт саниторчоор тус тус ажиллаж байсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч Д.Хишигтогтохын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 73000 төгрөгнөөс 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2800 төгрөгийг нэхэмжлэгч Д.Хишигтогтоход буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хатиган овогт Дампилын Хишигтогтох нь 1983 оны 07-р сарын 17-оос 1987 оны 02-р сарын 10-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд малын бага эмчээр, 1987 оны 02-р сарын 10-аас 1991 оны 11-р сарын 18-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгт саниторчоор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 зааснаар нэхэмжлэгч Д.Хишигтогтохын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 73000 төгрөгнөөс 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2800 төгрөгийг нэхэмжлэгч Д.Хишигтогтоход буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА