| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2016/00230/И |
| Дугаар | 343 |
| Огноо | 2016-09-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 343
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2016 оны 09 сарын 26 Дугаар 343 Баруун-Урт
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3-р багт байрлах “Андын-Түмэн” ХХК-д холбогдох хугацаа хэтрүүлсэн татварын өр 319942 / гурван зуун арван есөн мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын Хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 3675769 тоот регистрийн дугаартай “Андын-Түмэн” ХХК нь 2011.01.07-ны өдөр бүртгүүлэн, Сүхбаатар аймаг, Түмэнцогт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж ирсэн. 2016.06.03-ны байдлаар нэмэгдсэн өртгийн албан татвараар 189.254.6 төгрөг, цалин хөлс түүнтэй адилтгах орлого 130.688 төгрөг нийт 319.942.6 төгрөгийн өртэй байна. Бид дээрх тайлангаар баталгаажсан өрийг төлүүлэхээр Татварын ерөнхий хуулийн дагуу татвар төлөгчид 2016.05.12-ны өдөр 025/02 тоот мэдэгдэх хуудсыг Хаан банк Сүхбаатар салбарт хүргүүлж дансны хаалт тавьж, захирал Ц.Баярсайхантай утсаар холбогдон татварын өр төлбөрөө барагдуулах талаар шаардлага тавьж ажилласан боловч татварын өрийг барагдуулна гэсээр өр төлбөрөө барагдуулахгүй байна. Иймд Түмэнцогт сумын “Андын-Түмэн” ХХК-аас хугацаа хэтрүүлсэн татварын өр 319942 / гурван зуун арван есөн мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд “Андын-Түмэн” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвараар 189254 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого 130688 төгрөг, нийт 319942 төгрөгийн татварын өрийг 2016 оны 09-р сарын 20-ны өдөр тушааж, өрийг барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын “Андын-Түмэн” ХХК-аас татварын өр 319942 / гурван зуун арван есөн мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл ирүүлжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтэс нь иргэний шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн татгалзал нь хуулинд харшлах зүйлгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэл нь төсөвт байгууллагын нэхэмжлэл учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын “Андын-Түмэн” ХХК-аас татварын өр 319942 / гурван зуун арван есөн мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэл нь төсөвт байгууллагын нэхэмжлэл учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА