Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 385

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Ц.******* нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ НЬ:

  Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******ийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Миний бие нь Завхан аймгийн ******* сумын ******* багт 1966 мэндэлсэн. 8-р ангиа төгсөөд ээжтэйгээ Завхан аймгийн ******* сумын *******д 16 нас хүрээд албан ёсны гишүүн болж нэгдлийн малыг 1982 оны 10-р сараас 1989 оны 12-р сарын 31-н хүртэл маллаж байсан. Тухайн үед мал маллаж байсан, хөдөлмөрийн дэвтрээ гээчихсэн, бусад ажиллаж байсан гэх материал олдохгүй байгаа бөгөөд, Завхан аймгийн Архивын тасгаас лавлагаа хүсэхэд Ц.******* миний 1982 оны 10-р сараас 1990 он хүртэл ******* сумын 2-р ийн *******, ******* бригадад ээж суурийн ахлагч *******ийн цалин хөлсний 70-р дансанд бичигдсэн байна.

Улаан туг нэгдэлд 1978 оны 06-р сарын 28-нд малчнаар орж 1992 оны 11-р сарын 01-н хүртэл ажилласан. Архивын лавлагаагаар ээж *******ийн 70-р дансаар 1982 оны 10 сар, 1984 оны 08 сар, 1985 оны 02,03 сар, 1986 оны 06 сар, 1987 оны 01,02 сар гарч ирсэн. 1982 оны 11-р сараас, 1984 оны 07 сар, 1984 оны 09 сараас, 1985 оны 01 сар, 1985 оны 04 сараас, 1986 оны 05- сар, 1986 оны 07 сараас, 1986 оны 12 сар, 1987 оны 03 сараас, 1989 оны 12 сарын 31, хүртэл жил сарууд бүртгэгдээгүй. Насаараа хөдөө мал малласан болохоор ямар нэгэн баримт олдохгүй байгаа.

Иймд миний 1982 оны 10-р сараас, 1983 09 сар хүртэл ******* сумын 2-р ийн ******* бригадад, 1983 оны 10 сараас, 1989 оны 12 сарын 31 хүртэл тус нэгдлийн ******* бригадад мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.******* нь намайг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Ц.******* 1982оны 10-р сарын 01-нээс 1989 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл ******* сумын ******* бригадад мал маллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч Ц.******* 1982 оны 10 дугаар сарын 01-нээс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* бригадад мал маллаж байсан болох нь Завхан аймгийн ******* сумын Хоёр дугаар таван жил нэгдлийн даргын тушаалаар тогтоогдож байна.

Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Н.ын... Ц.******* 1982 оноос эхлээд Завхан аймгийн ******* сумын ******* ******* бригадад ээжтэйгээ мал маллаж байсан. Тэгээд Амаржаргал гэдэг хүнтэй суугаад ******* бригадад ирсэн. Түүнээс хойш байнга мал малласан. Эхлээд ээжтэйгээ байхдаа үхэр малладаг байсан. *******д очоод бог мал малласан. Одоо хүртэл хөдөө малтай байгаа. ... гэсэн, гэрч О.гийн... Ц.******* ээжтэйгээ амьдардаг байсан. 1982 онд 8-р ангиа төгсөөд ******* сумын ******* бригадад малчин болсон. 1987 онд гэр бүл болоод, түүнээс хойш ******* бригадад мал малласан. Одоо хүртэл тэндээ мал маллаж байгаа. Ээжийг нь ******* гэдэг хүн байсан. ******* энэ хүний бага хүүхэд. ... гэсэн, гэрч Ц.Доржготовын...******* 8-р анги л төгссөн хүн. Ээжтэйгээ ******* сумын *******, бригадуудад мал маллаж байсан. Одоо ******* бригадад мал маллаж байгаа. Нэгдэл хувьчлагдтал нэгдлийг мал малласан. Түүнээс хойш хувийн малаа маллаж байгаа. ... гэсэн мэдүүлгүүдээр Ц.*******ын мал маллаж байсан нь давхар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна. 

Хэрэгт цугларсан эдгээр нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүхүнэн зөв гэж үнэллээ.

  Иймд нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ц.*******ын 1982 оны 10-р сарын 01-нээс 1989 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын *******д мал маллаж байсан болохыг тогтоосугай.

2. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ  Л.ЭХЛЭЛТ