| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2016/00386/И |
| Дугаар | 386 |
| Огноо | 2016-10-13 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 386
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би Завхан аймгийн ******* *******ын *******ийн нэхэмжлэлтэй *******ийн ******* *******-д холбогдох 12349350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* *******ын ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын ******* *******ын хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.3 дахь хэсэг 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсгийг зөрчиж *******ийн ******* ******* нь 2016 оны 06 дугаар сарын 01-ний байдлаар нийгмийн *******ын шимтгэлийн 8239900 төгрөг, түүнд ноогдох алданги 4116450 төгрөг нийт 12349350 төгрөгийн өртэй байна. Уг төлбөрийг барагдуулах талаар удаа дараа манай байгууллага болон хариуцсан байцаагч шаардан гэрээ хэлцэл хийж албан мэдэгдэл өгч байсан боловч төлөхгүй ихээхэн хэмжээний өр үүсгэж даатгуулагчдын тэтгэвэр тэтгэмжийг цаг хугацаанд нь олгохыг саатуулж *******ын байгууллагын жигд үйл ажиллагааг алдагдуулж байна. Иймд *******ийн ******* *******-наас дээрх мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч *******ийн ******* ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани боломжиндоо тулгуурлан харилцан тохиролцсоны дагуу 1 сая хүртэл төгрөгийг төлж барагдуулж байсныг дурдахыг хүсэж байна. Сүүлийн жилүүдэд ажлын фронт багасаж, хийсэн ажлын санхүүжилт он дамнаж байгууллагууд урьдчилгаа төлбөр өгөхгүй байгаагаас банк, санхүүгийн байгууллагаас их хэмжээний их, бага хүүтэй зээл авахаас аргагүйд хүрч, зээлийн хүүгийн дарамтанд орсноос ойрын жилүүдэд дээрх өр авлага үүсэх гол шалтгаан болж байна. Өнөөдрийн байдлаар 3.000.000 төгрөгний төлбөр хийлээ. Нэхэмжлэгч талтай үндсэн өрийг ойрын хугацаанд төлж дуусгах, хүү алдангийг төлөхгүй байх тал дээр харилцан ярилцаж, тохиролцоонд хүрч, ам гэрээ хийсэн болно. Үүнд: 2016 оны 08 сарын 19-ний дотор 3.000.000 төгрөг,
2016 оны 09 сарын 10-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг
2016 оны 11 сарын 01-ний дотор тухайн цаг хугацаа хүртэлх сар
бүрийн шимтгэлийн хамт төлж дуусгахаар тохиролцсон гэжээ.
Талууд 2016 оны 10-р сарын 12-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Завхан аймгийн ******* *******ын ******* нь *******ийн ******* компаниас нийгмийн *******ын шимтгэл түүнд ноогдох алданги нийт 12349350 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн болно.
Нэхэмжлэл гаргаснаас хойшхи хугацаанд *******ийн ******* компаниас тодорхой хэмжээний төлөлтүүдийг хийсэн болох нь баримтуудаар тогтоогдож байна.
Иймд талууд харилцан тохиролцож үлдэгдэл 6704905 төгрөгийг 2016 оны 11-р сарын 01-ний өдрийн дотор ******* *******ын дансанд тушаах, хэрэв дээрх хугацаа хэтэрвэл төлөгдөөгүй үнийн дүнгээс хоногийн 0,3%-иар тооцож алданги төлөх нөхцөлтэйгээр тохиролцож эвлэрэн хэлэлцэв гэжээ.
Хэргийн материалыг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* *******ын ******* нь *******ийн ******* *******-д холбогдуулан 12349350 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож Иймд талууд харилцан тохиролцож үлдэгдэл 6704905 төгрөгийг 2016 оны 11-р сарын 01-ний өдрийн дотор ******* *******ын дансанд тушаах, хэрэв дээрх хугацаа хэтэрвэл төлөгдөөгүй үнийн дүнгээс хоногийн 0,3%-иар тооцож алданги төлөх нөхцөлтэйгээр тохиролцож эвлэрсэнбайна.
Иймд шүүх зохигчдыг эвлэрсэн гэж үзэж эвлэрлийг батлаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэйбайна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласан болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч компаниас нэхэмжлэлд төлөгдөх 122228 төгрөгний тал хувийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75-Р ЗҮЙЛҮҮД, 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1 ДЭХ ХЭСЭГТ ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ :
1. Завхан аймгийн ******* *******ын *******ийн нэхэмжлэлтэй *******ийн ******* *******-д холбогдох 12349350 төгрөг гаргуулах тухайхэргийн зохигчид харилцан тохиролцож үлдэгдэл 6704905 төгрөгийг 2016 оны 11-р сарын 01-ний өдрийн дотор ******* *******ын дансанд тушаах, хэрэв дээрх хугацаа хэтэрвэл төлөгдөөгүй үнийн дүнгээс хоногийн 0,3%-иар тооцож алданги төлөх нөхцөлтэйгээр тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагаулсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас 61114 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай
3. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.
4. Зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ