Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 388

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Б.Д*********** нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,Н.Д************гийн нэхэмжлэлтэй С.Б************ын ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээдТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******** багт оршин суух Н*********** овогт Б**********ийн Д************ шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр болох С.Б************ нь 2016 оны 09-р сарын22-ны өдөр нас барсан. Бид 2-н дундаас 3 хүүхэд төрж өссөн. Манай нөхөр 1989-1994 он хүртэл Завхан аймгийн *************** сумын Партизан  нэгдэлд ажиллаж байсан юм. Хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгоход ажиллаж байсан байдлыгнь шүүхээр тогтоолго гэсэн учраас ажиллаж байсныг нь тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Б.Д******** нь С.Б***********ыг Завхан аймгийн *********** сумын П************ нэгдэлд 1989 оноос 1994 оны хооронд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

С.Б************** 1973 оны 12-р сарын 13-ны өдөр төрсөн нь ************* дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байх тул түүнийг 16 насанд хүрсэн хугацаа болох 1989 оны 12-р сарын 13-ны өдрөөс ажил хөдөлмөр эрхэлсэн гэж үзлээ.

С.Б************ 1989 оноос 1992 онуудад Завхан аймгийн ************* сумын ************ нэгдэлд мал маллаж байсан болох нь Завхан аймгийн архивын тасгийн 2016 оны 10-р сарын 04-ний өдрийн А/738 тоот архивын лавлагаанд дурьдагдсан эцэг С**************ийн 70-р дансанд тусгагдсан хөдөлмөрийн хөлс, 1991 оны 03-р сарын 01-ний өдөр нээлгэж 1991 оноос 1992 онуудад авч байсан цалин хөлсийг бичиж тэмдэглэсэн С.*******ын хөдөлмөрийн дэвтрийн бичилт зэргээр тус тустогтоогдож байна.

С. Б*************ыг багаасаа эцэг эхийн хамт мал малласан гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул өрхийн тэргүүлэгч буюу эцэг С*************йн нэрээр гарсан архивын лавлагааг нотлох баримтаар үнэлж түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэстэй гэж үзлээ.

Мөн талаар мэдүүлсэн гэрч С....Би 1987 онд Анагаах ухааны сургууль төгсөж ирэхэд хөдөө аав ээжтэйгээ малмалладаг хүүхэд байсан. *********** сумын П* нэгдэлд бог маллаж байсан. Нэгдлийн малаа 1992 он хүртэлмаллаад дараа нь Улаан партизан компани болон байгуулагдахад тэнд мал малласан. ... гэсэн

гэрч Б.Т*********...Б************ 2,3-р ангиасаа хөдөө мал дээр гараад аав ээжтэйгээ мал маллаж байсан. Манай Партизан нэгдэл 1991-1992 оны үед 3 тасарсан. Б*************** болон түүний аав Улаан партизан  компанид үлдсэн. Тэнд 1994 оныг дуустал аавынхаа хамт мал маллаж байсан. ... гэсэн

гэрч Ч.Д**********...Би 1986 онд багт малын эмчээр ирж байсан. Тэгэхэд С.Б************* гэдэг хүн аав ээжтэйгээмал маллаж байсан. Манай ******* сумын Партизан нэгдэл татан буугдаж 5 компани болж хуваагдсан. бригад  компани болж тасарсан тэндээс нэг хэсэг айл төв компанидаа тасарч үлдсэн. Тэгэхэд С*************** гуайнх төвкомпанидаа үлдэж байсан. ... гэсэн мэдүүлгүүдээр С.Б**************** ажиллаж байсан нь давхар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй.

Харин С.Б*****************ыг 1993-1994 онуудад ажилласан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд түүний хөдөлмөрийн дэвтэрт 1993,1994 онуудад ажилласан тухай тэмдэглэл хийсэн боловч энэ хэсэгт тамга тэмдэг дарж баталгаажаагүй учраас ажиллаж байсан гэж үзэх боломжгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүхтэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар*******гийн Болбаатарыг 1989 оны 12-р сарын 13-ны өдрөөс 1991 оны 12-р сарын 16 хүртэл Завхан аймгийн *************** сумын Партизан нэгдэлд малчин, 1991 оны 12-р сарын 16наас 1992 оны 12-р сарын 31 хүртэл Завхан аймгийн ************* сумын ***************** ХК-д малчинаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ