| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00389/И |
| Дугаар | 389 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 389
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Н.Д*************** нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,Н.Д*************гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ************ баг *************** тоотод оршин суух **********овогт Н************ Д************* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1984 оны 05-р сарын 15-ныөдрөөс 1989 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн************ сумын ******* цэцэрлэгт асрагчаар ажиллаж байгаад 1989 оны 12-р сарын 31-нээс эхлэн тус цэцэрлэгт туслах багшаар томилогдсон. Ийнхүү туслах багшаар ажиллаж байгаад 1998 оны 06-р сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Гэтэл тус цэцэрлэгт ажиллаж байх үед хөдөлмөрийн дэвтэрт 1989 оны 12-р сарын 31-ний өдөрасрагчийн ажлаас чөлөөлсөн болон 1989 оны 12-р сарын 31-ний өдөр туслах багшийн ажилд томилсон тушаалын бичилтийгхийгээгүй байх учраас Завхан аймгийн архивын тасгаас лавлагаа авахад мөн тэдгээр тушаалын лавлагаа гараагүй болно. Мөн,ажилласан жилд баталгаа хийлгэхэд миний 1998 оны 01-р сарын 01-нээс 1998 оны 06-р сарын 05-ны өдрийн хооронд ажилласанжил баталгаажаагүй юм. Н.Д********** миний 1984 оны 05-р сарын 15-ны өдрөөс 1989 оны 12-р сарын 31-н хүртэл *******т асрагчаар, 1998 оны 01-р сарын 01-нээс 1998 оны 06-р сарын 05-ны өдрийн хооронд тус цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Н.Д********** нь Завхан аймгийн ******** хотын ********р цэцэрлэгт 1984 оны 05-р сарын 15-ны өдрөөс 1989 оны 12-р сарын31-н хүртэл асрагчаар, 1998 оны 01-р сарын 01-нээс 1998 оны 06-р сарын 05-ны өдөр хүртэл тус цэцэрлэгийн туслах багшааражиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
******* Д********** нь Завхан аймгийн ******* хотын *******т 1984 оны 05-р сарын 15-ны өдрөөс 1989 оны 12-рсарын 31-н хүртэл асрагчаар, 1998 оны 01-р сарын 01-нээс 1998 оны 06-р сарын 05-ны өдөр хүртэл тус цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байсан нь 1984 оны 06-р сарын 25-ны өдөр нээлгэж ажиллаж байсан тухай бичилт хийсэн ********* дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн ********* хотын ******** цэцэрлэгийн эрхлэгчийн 1985 оны 08-р сарын 10-ны өдрийн 25дугаартай, ээлжийн амралт олгох тухай тушаал, 1987 онд хамт олонтойгоо, цэцэрлэгийн хүүхдүүдтэй авахуулсан гэх гэрэл зургуудаар тус тус тогтоогдож байна.
Мөн талаар мэдүүлсэн гэрч С.Г********ийн...Н.Д*********** нь 1984 оноос 1997 он хүртэл ******** *****р цэцэрлэгттуслах багшаар ажиллаж байсан. Намайг тэтгэвэртээ гарснаас хойш юу хийснийг нь мэдэхгүй байна. ... гэсэн
гэрч Ё.П**********гийн...Би цэцэрлэгт 1980 онд ажилд ороод 2000 онд хүртэл ажилласан. Тэгэхэд Н.Д********* нь 1984онд ажилд ороод 1997 онд ажлаасаа гарсан. Туслах багш хийж байсан. Цомхтгол билүү нэг юм болоод л гараад байсан. ... гэсэн
гэрч Г.М***********ын... Н.Д******** 1984 оны 08-р сарын эхээр хэдэнд билээ ажилд орсон. Би тэгэхэд тэр цэцэрлэгт асрагчхийж байсан. 1998 онд хүртэл ажлласан. Намайг тэтгэвэртээ гарахад ажиллаад үлдсэн. ... гэсэн мэдүүлгүүдээр Н.Д**********гийнажиллаж байсан нь давхар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүхтэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар******* *******гийн Завхан аймгийн У************хотын ****** цэцэрлэгт 1984 оны 05-р сарын 15-ны өдрөөс 1989 оны 12-р сарын31-н хүртэл асрагчаар, 1998 оны 01-р сарын 01-нээс 1998 оны 06-р сарын 05-ны өдөр хүртэл тус ****р цэцэрлэгийн туслах багшааражиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ