| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00390/И |
| Дугаар | 390 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 390
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,Т.*******гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* баг ******* ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1971 онд Завхан аймгийн ******* сумд төрсөн. 1989 онд 1-р 10-н жилийн сургуулийг төгсөөд 1990 онд сумандаа аж ахуйн үйлчилгээнд оёдолчноор ажилд орсон. 1994 онд ар гэрийн шаардлагаар ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн үед нягтлан бодогч маань хөдөлмөрийндэвтэр дээр тамга дараагүй байна. Иймд 1990 оноос 1994 оныг хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Т.******* нь Завхан аймгийн ******* сумын ахуйн үйлчигээний төвд 1990 оноос 1994 он хүртэл ажиллажбайсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
*******ийн ******* нь 1990 оны 01-р сарын 11-нээс 1991 оны 12-р сарын 31 хүртэл Завхан аймгийн *******сумын ахуйн үйлчигээний төвд оёдолчноор 1991 оны 12-р сарын 31-нээс 1994 оны 08-р сарын 20 хүртэл Завхан аймгийн ******* сумын -д оёдолчноор ажиллаж байсан болох нь 1990 оны 12-р сарын 10-ны өдөр нээлгэсэн тухайн жилүүдэд ажиллаж байсан талаар бичилт хийсэн 387203 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1992 онд ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зураг зэргээр тус тус тогтоогдож байна.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч О.Рэнчиндоржийн ...Завхан аймгийн ******* сумын ахуйн үйлчилгээнийтөвийн гутлын тасагт Т.******* нь 1990 оноос 1994 он хүртэл гуталчин, оёдолчин хийж байсан. Би тэгэхэд борлуулагч хийдэг байсан. ... гэсэн
гэрч Ю.гийн ...Намайг 1984-1994 онуудад Завхан аймгийн ******* сумын -нд нягтлан бодогчоор ажиллаж байхад 10-р ангиа төгссөн хэдэн хүүхдүүдийг 1990 онд оёдлын курст суулгаад оёдолчноор ажилд авч байсан. 1992 ондАхуй үйлчилгээ хувьчлагдаж , Ембүү мандал гэдэг 2 хоршоо байгуулагдахад тэндээ хоршоонд ажиллаж үлдсэн. 1994 онхүртэл ажилласан. Би энэ хоршоонуудын тайлан тооцоог гаргаж өгдөг байсан болохоор сайн мэднэ. ... гэсэн
гэрч А. ...Завхан аймгийн ******* сумын Ахуйн үйлчилгээнд бид нар хамт ажиллаж байсан. Эхлээд оёдолчин хийдэг байсан, сүүлдээ гуталчин болсон. Би НА-ний төгсч ирээд 1984 оноос эхэлж ажилласан. ******* 1990онд ажилд ороод 1994 он хүртэл ажилласан. ... гэсэн мэдүүлгүүдээр Т.*******гийн ажиллаж байсан нь давхар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүхтэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар*******ийн *******г 1990 оны 01-р сарын 11-нээс 1991 оны 12-р сарын 31 хүртэл Завхан аймгийн ******* сумын ахуйн үйлчигээний төвд оёдолчноор 1991 оны 12-р сарын 31-нээс 1994 оны 08-р сарын 20 хүртэл Завхан аймгийн ******* сумын -д оёдолчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ