| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2016/00391/И |
| Дугаар | 391 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 391
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би ******* ХХК-нынэхэмжлэлтэй У.*******д холбогдох 43000 төгрөг гаргуулах тухай иргэни хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Завхан аймгийн ******* нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2013 оны 04-р сард худалдах, худалдан авах гэрээг байгуулж тус гэрээнд ажилчидаа хамруулсан. У.******* нь энэхүү гэрээнд хамрагдаж гар утас зээлээр худалдаж авсан юм. Гэтэл У.******* нь гэрээний үүргээ үл биелүүлэн 40000 төгрөгийг төлөлгүй биднийг хохироож байна.
Иймд У.*******гаас төлбөрийн үлдэгдэл болох 40000 төгрөг, мөн нотариатын зардал 3000 төгрөг, нийт 43000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хэргийн материалыг хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:
******* ХХК нь У.*******д холбогдуулж 43000 төгрөгийг нэхэмжилжээ.
Хариуцагч У.******* нь уг төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлнө гэсэн тайлбар ирүүлжээ.
Ийнхүү хариуцагч У.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байх тул түүний зөвшөөрлийгбаталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 74.2, 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1 ДЭХ ХЭСГҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ******* ХХК-ны нэхэмжлэлийн шаардлага 43,000 төгрөгийг хариуцагч У.******* 2016 оны 11-р сарын 20-ны өдөр 20000 төгрөгөөр, 2016 оны 12-р сарын 20-ны өдөр 20000 төгрөгөөр тус тус төлөхөөр бүрэн хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгнөөс 2275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн Улиастай сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 2275 төгрөгийг, хариуцагчаас 2275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ