Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 394

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүх хуралдаанытанхимд нээлттэй хийж, Д.*******ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээдТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* хот ******* дүүрэг *******ы ******* хороо ******* тоотод оршин суух ******* овогт *******ын ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1981 оны 03-р сарын 26-ны өдөр Завхан аймгийн Хүнсний үйлдвэрт шил угаагчаар орж 1983 оны 08-р сар 01-н хүртэл ажилласан. 1983 оны 08-р сарын 15-ны өдрөөс Завхан аймгийн т ажилчнаар орж ажилласан. 1995 оны 01-р сарын 01-ний хүртэл ажилласан. Тус үйлдвэрийн шаардлагатай тасаг цехэд ажиллаж ирсэн, энэ үйлдвэрийг улсын байгууллагаас хувийн хэвшлийн аж ахуй нэгж, хувьцаат кампани болтол тасралтгүй ажилласан.

Иймд 1981 оны 03-р сарын 26-наас 1983 оны 08-р сар 01-н хүртэл Завхан аймгийн т норомчноор, 1983 оны 08 сарын 15-наас 1995 оны 01 сарын 01-н хүртэл Завхан аймгийн т ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэглсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* 1981 оны 3 сарын 26-наас 1983 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Хүнсний үйлдвэрт шил угаагчаар ажиллаж байсан. 1983 оны 08 сарын 15-ний өдрөөс ийн ажилтан бэлтгэх сургалтад сууж ажилд орсон. Тэгээд тэндээ 1994 оныг дуустал ажиллаж байсан гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Д.******* нь 1981 оны 03-р сарын 26-ны өдрөөс 1983 оны 08-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн Хүнсний үйлдвэртшил угаагчаар, 1983 оны 08-р сарын 15-наас 1995 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн т нормчиноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

*******ын ******* нь 1981 оны 03-р сарын 26-ны өдрөөс 1983 оны 08-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн Хүнсний үйлдвэрт шил угаагчаар, 1983 оны 08-р сарын 15-наас 1989 оны 04-р сарын 28 хүртэл Завхан аймгийн т, 1989 оны 04-р сарын 28-наас 1992 оны 01-р сарын 06-ны өдөр хүртэл -т, 1992 оны 01-р сарын 06-наас 1995 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл -д тус тус нормчиноор ажиллаж байсан болох нь БНМАУ-ын Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харъяа Завхан аймгийн хүнсний үйлдвэрийн даргын 1981 оны 03-р сарын 26-ны өдрийн 24 дугаартай тушаал, Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харъяа Улиастай хот дахь ийн даргын 1983 оны 08-р сарын 15-ны өдрийн 30 дугаартай тушаал, Д.*******ийн нэр дээр нээж бичилт хийсэн 308232 дугаартай хөдөлмөрийн дэвтэр ы 1995 оны 10-р сарын 25-ны өдрийн 12 дугаартай тушаалаар тус тус тогтоогдож байна.

Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Б.ын...Б.******* нь 1980 онд Хүнсний техникум төгсөж ирээд, Хүнсний үйлдвэрт норомчин хийж байсан. 1984 оноос 1985 онуудад манай үйлдвэр ээс өөхөн тос авдаг байсан, тэгэхэд тэр өөхөн өөхөн тосны цехэд ажилладаг байсан. ... гэсэн

гэрч Ж.ийн ...т архи ундааны шил угаадаг байсан. 1981 онд ажилд орсон. Намайг 1982 онд хүүхэд төрүүлээд буцаж ажилдаа ороход ажиллаж байсан. Мах боловсруулах үйлвэрт ажиллаж байсан, яг юу хийж байсныг нь сайн мэдэхгүй байна. ... гэсэн мэдүүлгүүдээр Д.ийн ажиллаж байсан нь давхар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүхтэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *******ын ******* нь 1981 оны 03-р сарын 26-ны өдрөөс 1983 оны 08-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн Хүнсний үйлдвэртшил угаагчаар, 1983 оны 08-р сарын 15-наас 1989 оны 04-р сарын 28 хүртэл Завхан аймгийн т, 1989 оны 04-р сарын 28-наас 1992 оны 01-р сарын 06-ны өдөр хүртэл -т, 1992 оны 01-р сарын 06-наас 1995 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл -д нормчиноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ