Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 397

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Н.*******ийн хүсэлттэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ******* онд төрсөн. 1977 оноос 1983 оны 08-р сарын сүүлч хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Богдын гол бригадад мал маллаж байсан. Тухайн үед өрхийн тэргүүн гэдэг утгаар эцэг *******гийн нэрээр хөдөлмөрийн хөлс олгогдож байснаар архивын лавлагаа гарсан. Миний бие нь 1983 оны 09-р сарын 01-ний өдрөөс сургуульд суралцахаар болсон юм.

Иймд намайг 1977 оны 02-р сарын 08-ны өдрөөс 1983 оны 08-р сарын сүүлч хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Богдын гол бригадад мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь 1977 оны 02-р сарын 08-ны өдрөөс 1983 оны 08-р сарын 30-н хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдэлд мал маллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Н.******* 1977 оны 02-р сарын 08-ны өдрөөс 1983 оны 08-р сарын сүүлч хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдэлд мал малласан гэх боловч энэ талаар бичиг баримт байхгүй байна.

Харин эцэг Б.*******гийн хамт мал маллаж байсан болох нь Завхан аймгийн архивын тасгийн 2014 оны 10-р сарын 08-ны өдрийн ******* дугаартай лавлагаа болон гэрч Б.*******, О.*******, Н.******* нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Гэрч Б.******* мэдүүлэхдээ ...Би Алдархаан сумын сургуульд ажиллаж байсан юм. Н.******* 1977 онд 8-р анги төгсөөд хөдөө илгээлтээр гарч байсан. Аав *******гийн хамт мал малласан. Алдархаан сумын Партизан Чойбалсан нэглэлд мал маллаж байсан. Хэдэн он хүртэл мал малласныг нь сайн санахгүй байна. 1983 онд Хөдөө аж ахуйн дээд сургуульд явж байна гэж дуулдаж байсан юм. Уг нь 3-н жил мал маллаад сургуульд явдаг байсан юм. ...*******ийг бид ******* л гэж дууддаг байсан... гэсэн,

гэрч О.*******гийн ... Н.******* 1977 онд 8-р анги төгссөн юм. Тэгээд 1977 оноос хөдөө илгээлтээр гарч 1983 онд хүртэл эцэг, эхийн хамт Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдэлд мал маллаж байсан. ******* /*******/ 1983 онд Хөдөө аж ахуйн дээд сургуульд сурахаар явж байсан. Малын их эмч хүн байгаа юм... Бид нар ******* гэж дуудаад бүр сурчихсан байна... гэсэн,

гэрч Н.*******ын ...Н.******* буюу ******* 1977 онд 8-р анги төгсөөд хөдөө илгээлтээр гарч 1983 онд хүртэл эцэг, эхийн хамт Завхан аймгийн Алдархаан Партизан Чойбалсан нэгдэлд мал маллаж байсан. 1983 онд Их сургуульд малын эмчээр сурахаар явсан юм... гэж мэдүүлсэн мэдүүлгүүдээр Н.*******ийн ажиллаж байсан байдал нь давхар тогтоогдож байна.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Н.*******ийг 1977 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 08-р сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Богдын гол бригадад мал маллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58-р зүйлийн 58.3 дахь хэсэгт заасны дагуу тус шүүхийн 2016 оны 09-р сарын 27-ны өдрийн 1112 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Н.*******ийг улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ