| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0314/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/317 |
| Огноо | 2019-11-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2019/ШЦТ/317
2019 11 01 2019/ШЦТ/317
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
улсын яллагч М.Гансувд,
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Д.Б холбогдох эрүүгийн 1934006890387 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай 2019 оны 11 дугаар сарын 01-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Борнуур суманд 1966 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Төв аймаг, Борнуур сум, 2 дугаар баг, Мандал Пүүний дэнж 6 гудамж, 101 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б овгийн Д.Б
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.Б нь Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутагт 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн орой А.Бүдхандын зүй бус харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг гараа раа болон гэрийн униар цохиж, зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б:
...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэв.
Эрүүгийн 1934006890387 дугаартай хэрэгт хохирогч А.Бүдханд /хх-ийн 11-12, 13, 14, 15 дугаар хуудас/, гэрч А.Бүдханд /хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрч Д.Ган-Эрдэнэ /хх-ийн 20-21, 22-23 дугаар хуудас/, гэрч Э.Бат-Эрдэнэ /хх-ийн 27 дугаар хуудас/, гэрч Н.Шинэбаяр /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, яллагдагч Д.Б /хх-ийн 38-39, 10-41 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 603 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-33 дугаар хуудас болон хохирогч А.Бүдхандын өргөдөл /хх-ийн 4 дүгээр хуудас/, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 7-8 дугаар хуудас/, хохирогч А.Бүдхандын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 53 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Бын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 42-49 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 08 дугаар сарын 12-ны орой Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутагт А.Бүдхандын зүй бус харьцааны улмаас түүнтэй маргалдаж, улмаар түүнийг гараараа болон гэрийн униар цохиж, зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч А.Бүдхандын ...чи сүүгээ асгалаа гээд гараа раа толгой руу болон үснээс зулгааж түлхсэн.Тэгээд та яасан гэж намайг цохиж байгаа юм би цагдаа дуудсан гэсэн чинь гэр рүүгээ яваад өгсөн... ...тухай нүед Д.Б миний толгой хэсэгт гараа раа болон гэрийнхээ униар гар, гуя нурууны хэсэгт цохиж зодсон... /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
...би уурлаад сааж байсан сүүтэй хувинг нь хүчээр булааж авахад уурлаад миний толгой руу гараа раа цохиж авсан... /хх-ийн 13 дугаар хуудас/,
...Манай том Бат-Эрдэнэ байсан. Манай нөхөр Эрдэнэбат Улаанбаатар хотод ажилтай явж байсан. Харин дунд хүүхэд болох Батцэцэг маань дүүгээ хараад гэртээ байж байсан. Болсон явдлын талаар огт хараагүй... /хх-ийн 14 дүгээр хуудас/,
...миний зүгээс надад Д.Б гэх хүнд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 15 дугаар хуудас/,
гэрч А.Бүдхандын ...чи сүү асгалаа гээд гараа раа толгой руу болон үснээс зулгааж түлхсэн... ...униараа гэрийн бүрээс урлаа гэж хэлээд гадаа цохиж зодоод гэртээ орсон. Тэгээд би туслаарай гээд хашхираад манай хажуу айлын Ган-Эрдэнэ машинтайгаа ирж намайг гэр рүү хүргэж өгөөд гэр рүү орж манай нөхрийг иртэл надтай цуг байсан... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
гэрч Д.Ган-Эрдэнийн ...очиход гэрийнхээ гадаа уйлаад сууж байсан. Тэгээд яасан юу болсон гэж асуухад Болдоо ах зодлоо гэж хэлсэн. Тэгээд надад хэлэхдээ эхлээд намайг үхрийн зэлэн дээр зодоод эргээд жоохон байж байгаад гэртээ орж ирээд дахиад униар зодсон гэж хэлсэн... /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
...Будханд эгч уйлчихсан том хүүхдийнхээ хамт байж байсан. Тэгээд би машинаасаа буугаад яав юу болов гэж асуухад Болдоо ах намайг үхрийн зэлэн дээр хоёр удаа цохиод, гэртээ ирчхээд униар хугартал нь цохичихлоо гэж надад хэлсэн... /хх-ий 22-23 дугаар хуудас/,
насанд хүрээгүй гэрч Э.Бат-Эрдэнийн ...ээж ирээд Д.Б ахтай маргалдаж байгаад сүү сааж байсан хувинтай сүүг нь булааж авсан чинь Д.Б ах уурлаад ээжийг цохисон. Ээж уурлаад гэр рүүгээ ирээд цагдаа дуудна гэж байгаад болиод Д.Б ахын гэр рүү очсон. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна... ...манай ээжийн толгой руу гараа раа цохиж байсан... /хх-ийн 27 дугаар хуудас/,
гэрч Н.Шинэбаярын ...утас нь дуугараад Бүдханд би хүнд алуулахнээ цагдаад мэдэгдээд өгөөч ээ гэж байсан. Тэгээд би төв ороод цагдаа дээр очиход утас нь болохгүй байсан... ...очтол Бүдханд уйлчихсан. Хүүхдүүд нь айчихсан байж байхаар нь би уур хүрээд Д.Быг чи айлын эхнэр зоддог нь яаж байгаан гээд нэг удаа нүүр рүү нь алгадтал Д.Б гэр рүүгээ гүйгээд орчихсон... /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
яллагдагч Д.Бын ...сүүтэй хувин булааж аваад элдвээр загнаад байхаар нь би гараа раа нэг удаа нуруу руу нь цохисон чинь Бүдханд цагдаа дуудна гээд гэр рүүгээ орсон... ...хутгаар бүслүүр огтолчхоор нь уурлаад гэрт зүүсэн байсан унийг аваад хоёр удаа Бүдхандыг цохисон... /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
...1 метр орчим газрыг урсан байсан. Тэр уранхай нь салхинд дэрвээд нэмэгдээд урагдсан. Бүслүүрийг манай гэрийн хаяанд байдаг хутгаар тастсан байсан. Би гэрийнхээ бүслүүрийг буцаагаад татаж чангалаад гэрээ бүслүүрдсэн байгаа... ...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 10-41 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 603 дугаартай ...А.Бүдхандийн биед баруун шуу, баруун бугуй, зүүн ташаа, зүүн гуянд цус хуралт, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 23-33 дугаар хуудас болон хохирогч А.Бүдхандын өргөдөл /хх-ийн 4 дүгээр хуудас/, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 7-8 дугаар хуудас/, хохирогч А.Бүдхандын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 53 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Бын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 42-49 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болно.
Прокуророос шүүгдэгч Д.Бт холбогдох эрүүгийн 1934006890387 дугаартай хэргийг шүүгдэгч Д.Бын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хохирогч А.Бүдханд нь түүнтэй эвлэрсэн тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Бын иргэн А.Бүдхандыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүнийг цохиж, зодсон өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээ хууль бус шинжтэйг мэдсээр байж цохиж, зодсон, өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх цохиж, зодсон хууль бус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, цохиж зодсон үйлдэл учирсан хөнгөн хохирол, хор уршиг хоорондоо шалтгаантай холбоотой тул гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч Д.Б болон түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Быг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Бүдхандын эрүүл мэндэд баруун шуу, баруун бугуй, зүүн ташаа, зүүн гуянд цус хуралт, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч А.Бүдханд, шүүгдэгч Д.Баас эрүүл мэндэд учирсан хохирол нэхэмжлээгүй ба энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 15 дугаар хуудсанд авагдсан А.Бүдхандын хохирогчоор өгсөн мэдүүлгүүд, хавтас хэргийн 53 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч, хохирогч нарын хоорондоо эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Д.Бт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасны дагуу санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон улсын яллагчийн торгох ялын хүрээнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Бт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч А.Бүдханд нь шүүгдэгч Д.Бт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрснийг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн унь буюу 2 ширхэг модыг устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгахыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Д.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б овгийн Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б овгийн Д.Бт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч Б овгийн Д.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч А.Бүдханд нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн унь буюу 2 ширхэг модыг устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Д.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН