Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 399

 

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч Э.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Э.*******ий хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Миний бие 1959 онд ******* сумын нутагт төрсөн одоо 57 настай. Би 1975 онд эвлэлийн илгээлтээр мал аж ахуйд гарч 1975-1976 оныг дуустал мал малласан 1977-1980 онд цэргийн алба хаасан 1980 онд цэргийн албанаас халагдаж ирээд холбоонд монеторчин хийж байгаад 1981 оноос Майн нэгэн нэгдэлд мал малласан. 1980 онд холбооны монеторчин 1981 оноос 1989 оныг дуустал Майн нэгэн нэгдэлд мал маллаж байсан ба мал тууж байсан. 1990 оноос одоог хүртэл хувийн мал аж ахуй эрхэлж байна. Иймд ажилласан жилийг минь тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Э.******* нь 1980 оны 08-р сараас 1981 он хүртэл Завхан аймгийн ******* сумын холбооны салбарт монтёроор ажиллаж байснаа 1981 оноос 1989 он хүртэл Завхан аймгийн ******* сумын Майн нэгэн нэгдэлд мал маллаж байснаа тус тус тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Завхан аймгийн Архивын тасгийн 2014 оны 05-р сарын 23-ний өдрийн А/670 тоот лавлагаанд Э.******* нь 1982 он, 1985-1989 онд ******* сумын Майн нэгэн нэгдлийн Октябрь бригадад мал маллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд: Октябрь бригадын гишүүдийн хөдөлмөрийн хөлс тооцсон 70-р дансанд Э.*******д тусгагдсан хөлсийг жагсаавал: 1982 онд 3561,7 төг, 1-12 сар, 1985 онд 2000 төг, 1 сар, 1986 онд 307 төг, 11-12 сар, 1987 онд 1616 төг, 1-4 сар, 1988 онд 8487 төг, 1-12 сар Жич: 1989 оны баримтанд холбогдох баримт олдохгүй байна гэжээ.

Хүсэлт гаргагч Э.*******ий 1980 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн 01-рт 1980.08.20-ны өдрөөс ******* сумын холбооны салбарт монтёроор авч ажиллуулав. Холбооны салбарын даргын 1980 оны 08-р сарын 20-ны өдрийн 25 тоот тушаалаар гээд ард нь 1981 оны 05-р сарын 20-ноос ажлын шаардлагаар Холбооны газрын даргын тушаалаар Майн нэгэн нэгдэлд шилжүүлэв гэсэн бичилт хийгджээ.

Мөн түүний 1984 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрт түүнийг 1981 оны 01-р сараас 1981 оны 12-р сарыг дуусталх хугацаанд 1983 оны 01-р сараас 1984 оныг дуусталх хугацаанд цалин авч байсан бичилтүүд хийгдэж сар тус бүрт олгов тэмдэг дарагдаж байсан байна.

Дээрх архивын лавлагаа болон хөдөлмөрийн дэвтрүүд дээрх бичилтүүдийг үндэслэн Э.*******ийг 1980 оны 08-р сарын 20-ны өдрөөс 1981 оны 05-р сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын холбооны салбарт монтёроор ажиллаж байснаар 1981 оны 05-р сарын 21-ны өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Майн нэгэн нэгдэлд мал маллаж байснаар тогтоох үндэстэй байна.

Түүний дээрх байдлаар ажиллаж байсан болох нь түүний 1989 оны 10-р сард авч байсан сайшаалын үнэмлэх, 1988 онд авч байсан баярын бичиг, гэрч Т.*******, Д.*******, Х.******* нарын мэдүүлгүүд зэргээр давхар нотлогдож байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******ын *******ийг 1980 оны 08-р сарын 20-ны өдрөөс 1981 оны 05-р сарын 20-ны өдөр хүртэлЗавхан аймгийн ******* сумын холбооны салбарт монтёроор ажиллаж байснаар 1981 оны 05-р сарын 21-ны өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Майн нэгэн нэгдэлд мал маллаж байснаар тус тус тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ