Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/322

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2019             11                06                                               2019/ШЦТ/322                              

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ, 

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа,

шүүгдэгч Б.Х,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Шийтэр, түүний өмгөөлөгч Б.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овгийн Г.А, М овгийн Б.Х нарт холбогдох эрүүгийн 1834000250134 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.       

 

                                 Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн Алтай суманд 1988 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ “Түмэн-Мод” ББСБ-д нягтлан бодогчоор ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, Б-3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,  дугаарын регистртэй, Х овгийн Г.А

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Өндөрширээт суманд 1988 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ “Түмэн-Мод” ББСБ-д эдийн засагчаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар баг, 41-46 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2-4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,  дугаарын регистртэй, М овгийн Б.Х

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Зуунмод суманд үйл ажиллагаа явуулдаг “Түмэн мод” банк бус санхүүгийн байгууллагад Г.А, Б.Х нар нь нягтлан бодогчоор ажиллаж байхдаа хугацаандаа бүлэглэн 2015 оны 10 дугаар сараас 2017 оны 03 дугаар сарын хооронд тус банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүгийн орлогоос 29.791.601 мянган төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.                 

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А:

...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х:

...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Шийтэр:

...Бид хоородноо тохиролцсон тул мэдүүлэг өгөхгүй... гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн 1834000250134 дугаартай хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Шийтэр /1-р хх-ийн 104, 2-р хх-ийн 33-34 дүгээр хуудас/, гэрч Л.Шийтэр /1-р хх-ийн 105-106 дугаар хуудас/, гэрч Г.А /1-р хх-ийн 107-108, 109-110 дугаар хуудас/, гэрч Ч.Лхагвасүрэн /1-р хх-ийн 111 дүгээр хуудас/, гэрч С.Алтаншагай /1-р хх-ийн 112 дугаар хуудас/, гэрч О.Одгэрэл /1-р хх-ийн 113 дугаар хуудас/, гэрч Ц.Сарантуяа /1-р хх-ийн 114 дүгээр хуудас/, гэрч Р.Бямбацогт /1-р хх-ийн 115 дугаар хуудас/, гэрч Б.Сарантуяа /1-р хх-ийн 116 дугаар хуудас/, гэрч Р.Цэрэндулам /1-р хх-ийн 117-118 дугаар хуудас/, гэрч Б.Х/1-р хх-ийн 119 дүгээр хуудас/, гэрч Д.Энхтайван /1-р хх-ийн 120-121 дүгээр хуудас/, гэрч С.Насанбат /1-р хх-ийн 122 дугаар хуудас/, гэрч Б.Жаргалсайхан /1-р хх-ийн 123 дугаар хуудас/, гэрч М.Мөнгөнчимэг /1-р хх-ийн 124 дүгээр хуудас/, гэрч Б.Оюунсүрэн /1-р хх-ийн 125 дугаар хуудас/, гэрч Б.Урангоо /1-р хх-ийн 126 дугаар хуудас/, гэрч Б.Баясгалан /1-р хх-ийн 127 дугаар хуудас/, гэрч Ц.Энхжин /1-р хх-ийн 128 дугаар хуудас/, гэрч Б.Одгэрэл /хх-ийн 1-р хх-ийн 129 дүгээр хуудас/, гэрч Г.Алтансувд /1-р хх-ийн 130 дугаар хуудас/, гэрч И.Цэрэндолгор /1-р хх-ийн 131 дүгээр хуудас/, гэрч Т.Надирмаа /хх-ийн 132 дугаар хуудас/, гэрч Л.Эрэднэбаатар /1-р хх-ийн 133-134 дүгээр хуудас/, гэрч С.Отгонбаатар /1-р хх-ийн 135-136 дугаар хуудас/, гэрч Б.Оюунсүрэн /1-р хх-ийн 137 дугаар хуудас/, гэрч М.Саранчимэг /1-р хх-ийн 138-139 дүгээр хуудас/, гэрч М.Мөнгөнчимэг /1-р хх-ийн 140 дүгээр хуудас/, гэрч Д.Сэлэнгэ /1-р хх-ийн 141 дүгээр хуудас/, гэрч С.Баярмаа /1-р хх-ийн 142 дугаар хуудас/, гэрч Г.Аюуш /1-р хх-ийн 143 дугаар хуудас/, гэрч С.Баярсайхан /1-р хх-ийн 144 дүгээр хуудас/, гэрч Д.Батчимэг /1-р хх-ийн 145 дугаар хуудас/, гэрч Ж.Даваажав /1-р хх-ийн 146 дугаар хуудас/, гэрч Д.Дулмаа /1-р хх-ийн 147 дугаар хуудас/, гэрч Д.Шүрэнбат /2-р хх-ийн 29-30 дугаар хуудас/, яллагдагч Б.Х/1-р хх-ийн 204-206 дугаар хуудас/, яллагдагч Г.А /1-р хх-ийн 207-209, 210-212, 2-р хх-ийн 18-20 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд, 

шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 143 дугаартай дүгнэлт /хх-ийн 149-168 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 65 дугаартай дүгнэлт /хх-ийн 172-192 дугаар хуудас/ болон “ТҮМЭН МОД” банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1-р хх-ийн 21-25 дугаар хуудас/, Аудитаар илэрсэн 2015 оны хүүгийн орлогын хувь хэмжээг бууруулсан алдааны жагсаалт /1-р хх-ийн 24-33 дугаар хуудас/, 2017 оны 1, 2, 3-р сарын болон 9-р сар гэх гар бүртгэлийн дэвтэр /1-р хх-ийн 34-55 дугаар хуудас/, зээлийн гэрээний хуулбар /2-р хх-ийн 56-74 дүгээр хуудас/, “ТҮМЭН МОД” банк бус санхүүгийн байгууллагын дүрэм /2-р хх-ийн 75-83 дугаар хуудас/, зээлийн гэрээ /1-р хх-ийн 84-87 дугаар хуудас/, “ТҮМЭН МОД” банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн захирлын тушаал /1-р хх-ийн 88-89 дүгээр хуудас/, “ТҮМЭН МОД” банк бус санхүүгийн байгууллага ХХК-нд санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийсэн дүгнэлт /1-р хх-ийн 90-92 дугаар хуудас/, Зээлийн гэрээ /1-р хх-ийн 93 дугаар хуудас/, “ТҮМЭН МОД” банк бус санхүүгийн байгууллагын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 94-100 дугаар хуудас/, зээлийн гэрээний хуулбарууд /2-р хх-ийн 36-235 дугаар хуудас/,шүүгдэгч Б.Х, Г.А нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1-р хх-ийн 213-250, 2-р хх-ийн 1-6 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.    

    

Шүүгдэгч Г.А, Б.Хнар нь бүлэглэн 2015 оны 10 дугаар сараас 2017 оны 03 дугаар сарын хооронд Төв аймгийн Зуунмод суманд үйл ажиллагаа явуулдаг “Түмэн мод” банк бус санхүүгийн байгууллагад нягтлан бодогчоор ажиллаж байхдаа хугацаандаа тус банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүгийн орлогоос 29.791.601 мянган төгрөгийг хувьдаа завшсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Л.Шийтэрийн ...миний зүгээс гомдолтой байна... ...манай байгууллага олон хүн хувь  нийлүүлж ажиллуулдаг болохоор бидэнд учирсан хохирол өнөөдөр байсан бол ямар нэг байдлаар эргэлтэд орж ашгаа өгсөн байх ёстой. Миний зүгээс манай байгууллагаас ашиг, хөрөнгө завшсан гэх хүмүүсээс хохирлоо л бүрэн барагдуулах л хүсэлтэй байна... /1-р хх-ийн 104 дүгээр хуудас/,

...Зээлийн эдийн засагч Б.Хнь 4 сувгаар мөнгө авсан байсан. Харин нягтлан Г.А нь 3 сувгаар хулгай хийсэн байгаа. Үүнээс Г.А, Б.Хнар нь хүмүүсийн тушаасан зээлийн хүүнээс штриктэж засаад зээлийн хүүг бууруулж хүүний зөрүүг хувьдаа авсан. Үйл ажиллагааны зардал буюу зээл барагдуулах ажлаар явахад бензин болон өөртөө мөнгө гаргаж авч байсан байна. Дараагийн асуудал нь өөрсдөдөө зээл гаргаж мөн дахин зээл гаргаж өмнөх зээлээ төлж байсан асуудлууд байгаа. Энэ гурван аргаас гадна Б.Хбол дахин нэмж өөрийн танил тал хамаатнууддаа хууль бус барьцаа авч буюу машин хувьчлагдаагүй газар авч 4 хүнд буюу Баянхангай суманд байсан Баярмаа гэх хүнд эзэмшихээр газар авч мөнгө гаргасан. Мөн өөрийнхөө хамаатанд Сэрээтэр гэх хүнээс машин барьцаалсан гэж бичээд Улаанбаатар хотод байдаг Сэрээтэр гэх хүнд  зээл өгч байсан. Одоо болтол уг хүн мөнгөө төлөөгүй байгаа юм. Дараагийнх нь Эрдэнэсувд гэх хүнд газрын гэрчилгээ аваад зээл өгсөн байсан. Мөн Бат-Эрдэнэ гэх хүнд зээл хууль бусаар гаргасан байдаг. Г.А бусдад ойлгуулахдаа байгууллагын дотоод ажилд гарсан зардлаа тухайн хүмүүсээс нэхэж байгаа талаар ойлгуулж яваад байгаа юм шиг байна. Уг нь өөрсдөдөө дотоод зардлаас гаргасан буюу мартаад тэмдэглэсэн гэх нэрээр 200.000 төгрөг гаргасан. Мөн 3.500.000 төгрөг гаргаж нүүрс авсан гэж ярьж байсан. Мөн шүүхийн шийдвэрээс орж ирсэн 1.000.000 төгрөгийг хувьдаа авсан гэж байсан. Ийм л мөнгөнийг бид бүгд нэхэмжилж байгаа юм. Миний хувьд уг байгууллагын захирлын үүргийг гүйцэтгэдэг бөгөөд гарын үсэг зурж удирдлага зохион байгуулалтын ажил гүйцэтгэдэг юм... ...Мөн энэ хоёрын идсэн мөнгөнөөс хойш манай байгууллагад 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр аймгийн татварын хэлтсээс ээлжит шалгалт орж 30 гаруй сая төгрөгийн орлого нуун далдалсан гэж үзэн манай байгууллагад 1.965.491 төгрөгийн торгуул оногдуулсан байгаа юм. Уг нуун далдалсан мөнгө гэдэг маань тухайн Г.А, Б.Хнарын хувьдаа авсан мөнгө нь юм. Иймд уг мөнгөнийг нягтлан бодогч Г.А хариуцах ёстой гэдгийг улсын байцаагч тодорхойлж өгсөн учраас уг мөнгөнийг Г.Ааас нэхэмжилнэ... ...Б.Хбол өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч өөрөө анх авах санаачлаг гаргасан талаараа хэлж төлбөр мөнгөө төлнө гэж хэлсэн бөгөөд баг зэргээр төлсөөр байгаад одоо өөрт оногдсон мөнгөө төлсөөр байгаад одоо 1.400.000 төгрөг төлөх дутуу байгаа байх... /2-р хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

гэрч Л.Шийтэрын ...Би найз Ц.Жаргалсайханы хамтаар Төв аймгийн Зуунмод суманд Түмэн мод ББСБ-ыг 2006 онд байгуулж одоогоор 12 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Би днар нягтлан бодох зээлийн эдийн засагчаар хүмүүс авч ажиллаж байсан. 2015 оны  сүүлээр зар өгөөд ирсэн. Хүмүүсээс сонгон шалгаруулж Г.Аыг нягтлан бодогчоор ажилд авсан юм. Тэгээд өмнө нь жил шахуугийн өмнө Б.ХЗээлийн эдийн засагчаар ажиллаж байх хугацаандаа энэ хоёр хүн зээлийн хүүг засварлаж зээлдэгчээс 5 хувиар хүүг бодож авсан ажил тарсны дараа тухайн 5 хувийг 1.5-4 хувийн хооронд болгож засварлан үлдэгдэл буюу зөрүү мөнгөнийг хувааж авдаг байсан. Мөн үйл ажиллагааны зардал буюу бензин шатахуун, томилолт зэргээс мөнгө өөрсдөө гарын үсэг зуран гаргадаг байсан. Мөн өөрсдийн нэр дээр ямар ч зөвшөөрөлгүй зээл гарган тухайн зээлийг мөн дээрх хоёр аргаар буцаан төлдөг байсан байна. Зээл гаргахдаа бол миний гарын үсэггүй зээл гаргасан байсан. Ингээд Б.Хнь манай байгууллагад буруугаа хүлээн буцаан төлөлтөө хийж байгаа тул Б.Хтай ямар нэгэн асуудал байхгүй харин Г.Амаржарагл нь үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Г.А нь манай байгууллагад 15.864.228 төгрөг нэхэмжилж байгаа тул шалгаж өгнө үү... ...манай байгууллагын дотоод журманд 5 хувиар зээл гаргана. Мөн хувьцаа эзэмшигчид бол жилд 1 удаа 3 хувиар зээл авах эрхтэй... /1-р хх-ийн 105-106 дугаар хуудас/,

гэрч Ч.Лхагвасүрэнгийн ...Манай хамгийн бага дүү болох Ч.Баярсайхан нь группд байдаг юм. Тэгээд тэр группээ барьцаалж Түмэн мод банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан юм. Тэгээд л харилцагч болсон. Өөр ямар нэгэн харилцаа байхгүй... ...Манай дүү төрөлхийн мэнэнгээ гэдэг өвчтэй өөрөө мэдүүлэг өгөх чадваргүй хүн байгаа юм... /1-р хх-ийн 111 дүгээр хуудас/,

гэрч С.Алтаншагайгийн ...би уг байгууллагаас 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 3 сая төгрөгийн зээл авч харилцагч болсон... ...Г.А, Б.Ххоёр эдийн засагч, няра гэсэн албан тушаалтай үйл ажиллагаа явуулдаг байсан... ...би тухайн үед 5 хувийн хүүтэй зээл авсан... ...би сар бүрийн 25-ны өдөр бүр Хаан банкны мобейл банкаар Түмэн мод гэсэн данс руу хийдэг байсан... ...миний хувьд төлөлт хийхдээ дандаа мобайл банкаар гүйлгээ хийж байсан. Харин зээл авахдаа бол гарын үсэг зурж байсан... /1-р хх-ийн 112 дугаар хуудас/,

гэрч О.Одгэрэлийн ...би уг байгууллагаас 2016 оноос хойш жилд -2 удаа зээл авч тэрийгээ хугацаанд нь төлж байдаг байсан. Энэ байгууллагын байнгын хэрэглэгч байгаа юм... ...Г.А, Б.Ххоёр эдийн засагч, нярав гэсэн албан тушаалтай үйл ажиллагаагаа явуулдаг байсан... ...би зээлийг тогтмол 5 хувиар бодож авч байсан. Тэрүүгээрээ бодоод л мөнгөө төлдөг байсан... ...би дандаа бэлнээр мөнгөө өгдөг байсан. Мөнгөө өгчхөөд гарын үсгээ зураад баримт авдаг байсан.  Баримтууд нь бол байхгүй... /1-р хх-ийн 113 дугаар хуудас/,

гэрч Ц.Сарантуяагын ...2008 онд тухайн Түмэн мод ББСБ-ийг байгуулахад хувь нийлүүлж байгуулалцсан  юм. Тэрнээс хойш жилд нэг удаа тодрхой хувь авдаг юм. Анх би сая төгрөгийн хувь оруулсан юм... ...би сүүлийн 2-3 жил, жил бүр 3 хувиар бодож зээл авсан... ...Г.А, Б.Ххоёр эдийн засагч, нярав гэсэн албан тушаалтай үйл ажиллагаа явуулдаг байсан... ...би зээлээ төлөхдөө байнга бэлнээр өөрийн биеэр авч очдог байсан... ...би дандаа 3 хувиар зээл авч байсан... /1-р хх-ийн 114 дүгээр хуудас/,

гэрч Р.Бямбацогтын ...2008 онд тухайн  Түмэн мод ББСБ-ийг байгуулахад хувь нийлүүлж байгуулалцсан юм. Тэрнээс хойш жилд нэг удаа тодорхой хувь авдаг юм. Анх би 1 сая төгрөгийн хувь оруулсан юм... ...Манай байгууллагын дотоод дүрэмд заасны дагуу жилд нэг удаа 3 хувийн хүүтэй зээл авах эрхтэй юм. Тэр эрхээрээ зээлээ авдаг юм. Хамгийн сүүлд 2017 онд 20.000.000 төгрөгийн зээл авсан юм. Тэр зээлээ графикийн дагуу төлөөд дууссан... ...Г.А, Б.Ххоёр эдийн засагч нярав гэсэн албан тушаалтай үйл ажиллагаа явуулдаг байсан... ...би голдуу банкаар шилжүүлж дараа нь баримтаа авч ирдэг байсан юм. Хаяа завтай үедээ өөрөө ирж мөнгөө хийдэг байсан. Энэ  үед нярав буюу Г.А мөнгө хүлээн авч гарын үсэг зуруулдаг байсан... ...миний хувьд 2.5 хувиар аваагүй. Харин 3 хувиар авсан байгаа. Ингээд зээлээ ямар ч үлдэгдэлгүй төлж дууссан... /1-р хх-ийн 115 дугаар хуудас/,

гэрч Б.Сарантуяагын ...Манай хамгийн бага хүү болох Базаррагчаагийн Гантулга нь тс байгууллагаас зээл авдаг байсан юм. Өөр ямар нэгэн харилцаа байхгүй. Манай хүү зээлээ 5 хувиар хийдэг зээлээ авдаг юм... ...манай хүү өөрөө маш их ажилтай тул ирэх боломжгүй байгаа юм. Уг зээлийг бид хоёр хамтарч зээл авдаг байсан. Төлөлтийг би өөрөө төлдөг байсан учраас мэдүүлгийг би өөрөө өгнө... /1-р хх-ийн 116 дугаар хуудас/,

гэрч Р.Цэрэндуламын ...би тухайн байгууллагын байнгын харилцагч байгаа юм. Би хамгийн сүүлд 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 10.000.000 төгрөгийн зээл авсан байгаа. Энэ зээлээ одоо болтол төлж байгаа... ...би зээлээ 5 хувиар авдаг юм. Байнга ингэж авдаг юм... ...Б.Хнь зээлийн эдийн засагч хажууд нь  Г.А гэдэг хүүхэд суудаг юм... ...Дээрх хоёр хүний аль байгаа нь мөнгө авдаг юм. Би мөнгөө өгчхөөд гарын үсэг зураад баримтаа аваад гардаг юм... ...Нэг жижиг цагаан хуудас өгөөд өөрсдөө авдаг юм. Надад өгдөг байсан баримтуудыг би хаячихсан юм... /1-р хх-ийн 117-118 дугаар хуудас/,

гэрч Д.Энхтайваны ...Г.А бол манай эхнэр байгаа юм. Бид хоёр 2009 онд гэр бүл болсон бид хоёрын  дундаас 2 хүүхэдтэй. Б.Хбол манай эхнэртэй хамт ажилладаг л байсан хүн байгаа юм... ...Г.А миний албан ёсны эхнэр тул мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна... /1-р хх-ийн 120-121 дүгээр хуудас/,

гэрч С.Насанбатын ...Би “Түмэнмод” банк бус санхүүгийн байгууллагаас 2017 оны 06 дугаар сард хамгийн анх 1 удаа зээл авсан.... ...би уг зээлийг 5 хувийн хүүтэй авсан... ...Би зээлээ буцааж төлөхдөө 5 хувийн хүүтэй буцааж төлж байгаа... /1-р хх-ийн 122 дугаар хуудас/,

гэрч Б.Жаргалсайханы ...Би “Түмэнмод” банк бус санхүүгийн байгууллагаас 3-н удаа зээл авсан. Анх 2016 онд 2.000.000 /хоёр сая/ төгрөг, 2017 онд 2.000.000 /хоёр сая/ төгрөг, 2018 онд 3.000.000 /гурван сая/ төгрөгийг дандаа 5 хувийн хүүтэй авсан  юм... ...би буцааж төлөхдөө 5 хувийн хүүтэй төлж байгаа... /1-р хх-ийн 123 дугаар хуудас/,

гэрч М.Мөнгөнчимэгийн ...би “Түмэнмод” банк бус санхүүгийн байгууллагаас 2016 онд 3.500.000 төгрөгийн зээл гражаа барьцаалаад авч 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр графикийн дагуу төлж дуусгасан байгаа... ...би 2016 оноос 2018 оны хооронд 5 хувийн хүүтэй зээл аваад 5 хувийн хүүтэй нь эгүүлэн төлж байсан юм... /1-р хх-ийн 124 дүгээр хуудас/,

гэрч Б.Оюунсүрэнгын ...Би 2016 оноос 2018 оныг хүртэл их бага хэмжээгээр буюу 1.000.000-аас 2.500.000 төгрөгийн зээл авч байсан юм... ...би 2016 оноос 2018 оны хооронд 5 хувийн хүүтэй зээл аваад 5 хувийн хүүтэй нь эгүүлэн төлж байсан юм... /1-р хх-ийн 125 дугаар хуудас/,

гэрч Б.Урангоогын ...миний хувьд 3 жилийн өмнө 1.500.000 төгрөгийн зээл авч байсан. Тухайн үедээ 5 хувийн хүүтэй зээл авч цаг тухайд нь төлөлтөө хийгээд дуусгасан байгаа. Төлөлтөө Хишигсугарт нь өгөөд Г.А нь тоолж хүлээж авдаг байсан юм... ...Төлөлтөө хийх болгондоо гарын үсгээ зурж байсан юм... /1-р хх-ийн 126 дугаар хуудас/,

гэрч Б.Баясгалангийн ...би одоогоос 2 жилийн өмнө байх байраа барьцаалан зээл авч байсан юм. Яг хэдэн төгрөг авснаа санахгүй байна. Зээл авахдаа 5 хувийн хүүтэй авч байсан бөгөөд графикийн дагуу зээлээ төлж байгаад үлдсэн мөнгөнийг бөөнд нь хугацаанаас нь өмнө төлсөн байгаа. Төлөлтөө би намхан шар охин буюу Г.А гэх охинд өгч гарын үсэг зурдаг байсан юм... /1-р хх-ийн 127 дугаар хуудас/,

гэрч Ц.Энхжингийн ...Одоогоос жил гарны өмнө байсан байх 5 хувийн хүүтэй 5 сая төгрөгийн зээл авч хувиарын дагуу төлөөд дуусгасан. Төлөлтөө заримдаа мобайл банкаар шилжүүлдэг. Заримдаа очиж өгдөг байсан бөгөөд хэн гэдэг хүнд өгдөг байснаа санахгүй байна. Туранхай бор болон махлаг шар хоёр хүүхэн байдаг байсан... /1-р хх-ийн 128 дугаар хуудас/,

гэрч Б.Одгэрэлийн ...би 2013-2014 оны үед байсан байх 2 сая төгрөгийн зээл авчхаад хувиарын дагуу төлж дуусгасан. Зээл авахдаа 5 хувийн хүүтэй авч байсан бөгөөд эргэн төлөлтөө бэлнээр нярав хийж байсан хүнд нь өгч байсан. Би яг хувиарын дагуу төлсөн байгаа... /хх-ийн 1-р хх-ийн 129 дүгээр хуудас/,

гэрч Г.Алтансувдын ...Б.Цэнгэл бол миний төрсөн ээж, Гэрэлсайхан бол төрсөн байгаа  юм. Б.Цэнгэл нь сэтгэцийн өвчтэй группд байж байгаад тэтгэвэрт орсон байгаа. Одоо надтай хамт амьдардаг юм... ...Б.Цэнгэл нь уг байгууллагаас тогтмол зээл авдаг бөгөөд 5 хувийн хүүтэй зээл авдаг байсан. Мөнгөө цаг тухайд нь төлөөд дууссан... ...Тухайн үедээ Г.Ад тогтмол өгч гарын үсэг зурдаг байсан... /1-р хх-ийн 130 дугаар хуудас/,

гэрч И.Цэрэндолгор ...би 1.500.000 төгрөг 5 хувийн хүүтэй авч байсан. Зээлээ хувиарын дагуу хийж дууссан байгаа... ...аль байсан хүнд нь бэлэн мөнгөөр өгч байсан... /1-р хх-ийн 131 дүгээр хуудас/,

гэрч Т.Надирмаагийн ...Миний хувьд 2-3 жилийн өмнө хэд хэдэн удаа зээл авч байсан... ...би 5 хувийн хүүтэй зээл авдаг байсан. Одоо бол ямар нэгэн зээлийн үлдэгдэл байхгүй. Зээлээ цаг тухайд нь төлөөд дуусгасан... ...Ихэнхдээ хоёулаа байдаг байсан бөгөөд Г.Ад нь голдуу өгдөг байсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 132 дугаар хуудас/,

гэрч Л.Эрэднэбаатарын ...би тухайн байгууллагаас хэд хэдэн удаа зээл авч байсан бөгөөд 2013-2018 он хүртэл авч байсан юм. Уг байгууллагын байнгын үйлчлүүлэгч бөгөөд дээд тал нь 40-50 сая төгрөг авч байсан. Зээлээ тогтмол хувиарын дагуу төлж дуусгадаг байсан. Зээлээ авахдаа 5 хувийн хүүтэй зээл авдаг байсан... ...миний хувьд голдуу дансаар шилжүүлдэг байсан. Бэлнээр цөөхөн удаа л өгч байсан бараг бэлнээр өгч байгаагүй юм... /1-р хх-ийн 133-134 дүгээр хуудас/,

гэрч С.Отгонбаатарын ...миний хувьд сүүлийн 3 жилд нэгээс хоёр удаа хэрэгцээгээ болохоор зээл авч байсан. Зээл авахдаа нийт 5 сая төгрөг хүртэл зээл авч байсан байгаа. Зээлээ 5 хувийн хүүтэй авдаг байсан юм. Эгүүлээд графикийн дагуу болон хугацаанаас нь өмнө зээлээ төлөөд дуусгадаг байсан. Ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй. Тухайн үед эргэн төлөлтөө ерөнхийдөө Г.Ад төлдөг байсан юм. Эргээд баримтаа аваад гарын үсэг зураад гардаг байсан юм... /1-р хх-ийн 135-136 дугаар хуудас/,

гэрч Б.Оюунсүрэнгийн ...би тус байгууллагатай байнга харьцдаг. Одоо болтол зээл авсан төлж байгаа. Би байнга 5 хувийн хүүтэй зээл авч эгүүлэн төлдөг байсан. Төлөлтөө дандаа бэлнээр өгч байсан бөгөөд би төлөлтөө Хишигсугар, Г.А нарын аль байгаад нь л өгч байсан  юм. Би зээлээ хугацаанаас нь өмнө байнга өгдөг байсан... /1-р хх-ийн 137 дугаар хуудас/,

гэрч М.Саранчимэгийн ...Одоогоос 3 жилийн өмнө байсан байх 2 сая төгрөгийн зээлийг 5 хувийн хүүтэй авч байсан бөгөөд энэ  зээлээ графикийн дагуу төлж дууссан байгаа. Төлөлтөө хийхдээ дансаар очиж  хийсэн байгаа. Ганц нэг удаа л биеэр очиж хийхдээ Г.А гэдэг жижиг шар хүүхэнд өгч байсан байгаа. Тэгээд эргээд нарийхан хуудас өгөөд гарын үсэг зуруулдаг байсан... /1-р хх-ийн 138-139 дүгээр хуудас/,

гэрч М.Мөнгөнчимэгийн ...би уг байгууллагаас 2016 оны .09 сарын үед байсан байх 3.500.000 төгрөг авч байсан юм. Ингээд төлөлтөө хийж байгаад 2018 оны 01 сарын үед төлж дууссан байгаа. Зээлээ 5 хувийн хүүтэй төлж байсан юм. Төлөлтөө байнга бэлэн мөнгөөр өгч байсан юм. Миний хувьд хугацаа хэтрүүлсэн учир хүүгийн хүү гэж бодоод л надаас мөнгө аваад байсан. Мөнгөө Г.А гэдэг хүнд өгдөг байсан. Энэ хүн бодолтоо хүртэл хийдэг байсан... /1-р хх-ийн 140 дүгээр хуудас/,

гэрч Д.Сэлэнгээгийн ...би 2 удаа авч байсан. Авахдаа хэдэн хувийн хүүтэй авснаа санахгүй байна. 5 хувиар авч байсан шиг санагдаж байна. Эргэн төлөлтөө өөрийн биеэр аваачиж өгч байсан. Танихгүй тухайн үед ажиллаж байсан хүмүүст л өгч байсан. Сайн санахгүй байна... /1-р хх-ийн 141 дүгээр хуудас/,

гэрч С.Баярмаагийн ...Одоогоос 3-4 жилийн өмнө авдаг байсан юм. 6 сараар 400.000 төгрөг авдаг байсан. Группийн дэвтрээ барьцаалж зээл авдаг байсан. Яг хэдэн хувийн хүүтэй зээл авч байснаа санахгүй байна. Эргэн төлөлтөө өөрийн биеэр авдаг байсан. Б.Хгэдэг хүнээс зээл авч эгүүлэн төлсөн байгаа... /1-р хх-ийн 142 дугаар хуудас/,

гэрч Г.Аюушын ...би зээл авч байсан. миний хувьд хэдэн хувийн хүүтэй зээл авч байснаа санахгүй байна. Төлөлтөө графикийн дагуу өөрийн биеэр очиж бэлэн мөнгөөр төлж байсан. Төлөхдөө Г.А гэдэг охинд өгч байсан. Өгчхөөд гарын үсэг зураад явдаг байсан... /1-р хх-ийн 143 дугаар хуудас/,

гэрч С.Баярсайханы ...би 2016 оноос хойш одоог хүртэл зээл авч байгаа. Зээл авахдаа 5 хувийн хүүтэйгээр ихэнхдээ 3.000.000-5.000.000 төгрөгийн зээл голдуу авч байсан. Төлөлтөө графикийн хийнэ. Заримдаа жоохон удаж байгаад бөөнд нь хийж байсан зүйл байгаа. Төлөлтөө өөрийн биеэр бэлэн мөнгөөр хийж байсан. Мөнгөө өгөхдөө аль байгаа хүнд нь л өгчихдөг байсан... /1-р хх-ийн 144 дүгээр хуудас/,

гэрч Д.Батчимэгийн ...би 2015 оны үед байх 3.500.000 төгрөг авсан байгаа. Зээл авахдаа 5 хувийн хүүтэй аваад жил гарны дотор 7 сая гаргаж төлсөн. Графикийн дагуу өгч байгаад сүүлдээ хугацаа хэтрээд алданга тооцож байсан. Төлөлтөө өөрөө очиж бэлэн мөнгөөр өгч байсан. Өгөхдөө Хишигсугар, Г.А нарын аль байсанд нь өгдөг байсан. Өгчхөөд гарын үсэг зурдаг байсан... /1-р хх-ийн 145 дугаар хуудас/,

гэрч Ж.Даваажавын ...одоогоос 2-3 жилийн өмнө байх 1.500.000 төгрөгийн зээл авч байсан. Зээл авахдаа 5 хувийн хүүтэй зээл авч байсан. Тэгээд бид нар графикийн дагуу төлж байсан бөгөөд өөрийн биеэр бэлэн мөнгөөр төлөлтөө хийж байсан. Төлөлтөө тухайн үед нь ажиллаж байсан хүнд өгч байсан... /1-р хх-ийн 146 дугаар хуудас/,

гэрч Д.Дулмаагийн ...тухайн үедээ халамжийн дэвтэр тавиад 5 хувийн хүүтэй зээл авч байсан. Тэгээд сар бүр графикийн дагуу төлөлтөө хийдэг. Төлөлтөө хийхдээ бэлэн мөнгөөр салбар дээр өөрийн биеэр очиж төлдөг байсан. 2018 оны 07 дугаар сард зээлээ бүрэн хийгээд дуусгасан. Төлөхдөө тухайн үед ажиллаж байсан хүмүүст л өгч байсан... /1-р хх-ийн 147 дугаар хуудас/,

гэрч Д.Шүрэнбатын ...миний хийсэн 2017 оны 04 дүгээр сарын 007-ны өдөр хийсэн шалгалт буюу кассанд дахь бэлэн мөнгийг шалгаж гэнэтийн тооллого явуулсан. 2016 оны санхүүгийн баримтад /кассын баримт, дансны бичилт/ нэг бүрчлэн тулган шалгасан. 2017 оны санхүүгийн баримт /кассын баримт, дансны бичилт/ энд нэг бүрчлэн тулган шалгах замаар энэхүү шалгалтыг зохион байгуулсан бөгөөд шалгалтад Г.А өөрөө байсан юм. Ингээд эхлээд би кассан дахь бэлэн мөнгийг тоолоход 27.112.095 төгрөг байхаас бүрэн байсан. Ямар нэгэн зөрчил гараагүй. 2016 оны кассын баримтыг шалгаж үзэхэд зээлийн эдийн засагч Б.Хнягтлан бодогч Г.А нар нь санхүүгийн анхан шатны баримт байхгүй зөвхөн өөрсдөө гарын үсэг зуран 1.143.333 төгрөг гаргасан байсан... ...Г.А болон Б.Хнар өөрсдөө дур мэдэн гарын үсэг зуран баримт бүрдүүлэн гаргасан байсан юм. Мөн бусад зардлаас мөн Г.А болон Б.Хнар өөсрдөө дур мэдэн гарын үсэг зуран баримт бүрдүүлэн авсан байсан. Ингээд дотоод үйл ажиллагааны зардлаас 805.000 төгрөг гээд нийт 1.948.333 төгрөгийг ямар нэгэн захирал ТУЗ-ын даргын зөвшөөрөлгүйгээр гарган авч хувьдаа завшсан байсан. Үүнийг гарын үсэг зурсан байдлаас нь шалтгаалан Г.Аын төлбөр нь 946.666 төгрөг харин Хишигсугарын хариуцах зардал бол 1.001.667 төгрөг болж байсан... ..../2-р хх-ийн 29-30 дугаар хуудас/,

яллагдагч Б.Хын ...миний хувьд 2014-2017 оны хооронд 3 жил ажилласан байгаа... ...Г.Атай хамт ажиллах болсон юм. Тэгээд нэг их удалгүй Г.А бид хоёр хоорондоо ярьж байгаад хүмүүсийг өгсөн зээлийн буцаан төлөлтөөс хүүг нь багасгаж бичээд зөрүү мөнгөнийг нь хувьдаа хэрэглэж байя гэж хамт шийдээд хүмүүс бид хоёр дээр бэлнээр орж ирж байгаа мөнгөнөөс хүүг нь ихэвчлэн 3-4 хувь болгоод зөрүү болох дээд талд нь өдөр 100.000 төгрөгөөс доод тал нь 10.000 төгрөгийн хооронд авдаг байсан юм. Ингэж явж  байгаад л энэ мөнгөний үлдэгдэл гарсан байх. Мөн намайг эмнэлэгт хэвтэж байхад Г.А эргэж ирж байна гээд надад мөн зээлийн хүүгийн зөрүү гээд 50 мянга гаран төгрөг хүртэл авч ирж байсан. Харин би байгууллагын дансаар орж ирж байгаа мөнгөнийг би бол мэдэхгүй. Г.А өөрөө банкнаас гарын үсэг зураад авдаг байсан юм. Бусад зардлаас дутсан мөнгө бол хувьдаа ашигласан мөнгө бол биш харин байгууллагын дотоод ажилд бүрэн зарцуулсан бөгөөд Г.А тухай бүрд нь баримтаа бүрдүүлээд явсан бол энэ зардал гарахгүй байсан юм... ...миний хувьд одоо бодож байгаагаар 10-аад сая төгрөг л  хувьдаа авсан байх. Тэрнээс биш 15 сая төгрөг лав хүрээгүй гэж бодож байна... /1-р хх-ийн 204-206 дугаар хуудас/,

яллагдагч Г.Аын ...би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө... /1-р хх-ийн 207-209 дүгээр хуудас/,

...миний хувьд шинжээчийн дүгнэлтийг дахин хийлгэх хүсэлтэй байгаа бөгөөд миний гарын үсгийг дуурайлгаж зурах боломжтой байсан юм. Тухайн үедээ би нягтлан бодогч Б.Хбол нярав хийдэг байсан юм. Шинжээчийн дүгнэлтийг дахин хийлгэх хүсэлтэй байгаа учир нь хоёр дүгнэлтээр мөнгөн дүн нь бөөнд нь гарсан байгаа бөгөөд надаас хэдэн төгрөг дутаж байгаа болон Б.Хдээр хэдэн төгрөг дутаж байгаа нь мэдэгдэхгүй байх тул дахин хийлгэмээр байна. Мөн уг мөнгөн дүнд байгууллагын нийт дутагдуулсан мөнгө үйл ажилгааны зардал болон намайг ээлжийн амралтаа авсан байх хугацаанд дутсан 1 сая төгрөгийг хүртэл намайг төл гэж шаардаж байсан байгаа. Тэгээд яг юу юу дутсанаар мөнгө гараад байгаа нь мэдэгдэхгүй байгаа юм. Мөн татварын шалгалт орох үед тэрний дутагдлыг хүртэл оруулсан байсан. Миний хувьд үнэн зөвөөр тогтоолгомоор байна... ...миний хувьд зээлийн эргэн төлөлтийг гардан авдаггүй. Б.Хл гардан авдаг байгаа. Уг баримтыг би шивж оруулдаг бөгөөд баримтад гарын үсэг зуруулж Хишигсугарт өгдөг байгаа. Миний хувьд ганцаараа идэх боломж байхгүй. Энэ мөнгөнийг Б.Хидсэн айх гэж бодож байгаа. Б.Хдангаараа надад мэдэгдэхгүйгээр идэх боломжтой... /1-р хх-ийн 210-212 дугаар хуудас/,

...миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хөндлөнгийн аудит оруулмаар байна... ...шинжээчийн дүгнэлт биш аудитын дүгнэлт гаргуулмаар байна... /2-р хх-ийн 18-20 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,  

шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 143 дугаартай ...2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн 38 ширхэг баримт нь канондсан шинжилгээний объектийн шаардлага хангахгүй байх тул 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Түмэн мод” ББСБ-ээс нэмэлтээр 4 боть санхүүгийн баримт эх хувиар ирүүлсэн тул шинжилггээнд тэнцэж байна... ...шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээн нийт 2015-2017 онуудын зээлийн хүүгийн бодолтуудыг 29.791.601.0 төгрөгөөр алдаатай тооцож зөрүү үүсгэсэн байна... ...баримтгүй зарцуулагдсан зардлууд 1.948.333.0 төгрөг байна... дүгнэлт /хх-ийн 149-168 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 65 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн баримтууд нь шинжилгээнд тэнцэнэ... ... “ТҮМЭН МОД” банк бус санхүүгийн байгууллагын зээлийн эдийн засагч Б.Х, нягтлан бодогч Г.А нар нь байгууллагын зээлийн журмыг зөрчиж зээлийн эргэн төлөлтийг тооцохдоо иргэдээс зээлийн хүүг 5 хувиар тооцон аваад тухайн зээлдэгчээр гарын үсэг зуруулсны дараа орой кассаа өндөрлөхдөө дансны түүврийн арын баримтыг штриктэж арилгаад зээлийн хүүг 1 хувиар тооцож гаргасан зөрүү мөнгөнийг хоёулаа хуваан авч ашиглаж байсан байна. Нийт дүн 30.911.023 төгрөг завшсан байна. Энэ төлбөрийг 2 ажилтанд хуваан тус бүр 15.455.512 төгрөг гарч байна... ...нийт 1.965.491 төгрөгийн төлбөр тавигдсаныг энэ хугацаанд ажиллаж байсан нягтлан бодогч хариуцна. ...Зээлийн хүүгийн зөрүү: 23.299.382 төгрөг... ...баримтгүй зардлууд: 965.000 төгрөг... ...өөрсдийн авсан зээлийн хүүгийн зардал: 478.718... ...зээлийн хүүгийн орлогод нөхөн татвар 1.377.676 торгууль алданги 587.814, нийт 1.965.491 төгрөгийн төлбөр тооцлоо... ...Эдгээр төлбөрийг Б.Х, Г.А нарын хэнд нь хичнээн төгрөгийг хуваарилах боломжгүй байна... ...Б.Х, Г.А нар завшсан гэх үйлдлийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоохгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 172-192 дугаар хуудас/ болон “ТҮМЭН МОД” банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1-р хх-ийн 21-25 дугаар хуудас/, Аудитаар илэрсэн 2015 оны хүүгийн орлогын хувь хэмжээг бууруулсан алдааны жагсаалт /1-р хх-ийн 24-33 дугаар хуудас/, 2017 оны 1, 2, 3-р сарын болон 9-р сар гэх гар бүртгэлийн дэвтэр /1-р хх-ийн 34-55 дугаар хуудас/, зээлийн гэрээний хуулбар /2-р хх-ийн 56-74 дүгээр хуудас/, “ТҮМЭН МОД” банк бус санхүүгийн байгууллагын дүрэм /2-р хх-ийн 75-83 дугаар хуудас/, зээлийн гэрээ /1-р хх-ийн 84-87 дугаар хуудас/, “ТҮМЭН МОД” банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн захирлын тушаал /1-р хх-ийн 88-89 дүгээр хуудас/, “ТҮМЭН МОД” банк бус санхүүгийн байгууллага ХХК-нд санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийсэн дүгнэлт /1-р хх-ийн 90-92 дугаар хуудас/, Зээлийн гэрээ /1-р хх-ийн 93 дугаар хуудас/, “ТҮМЭН МОД” банк бус санхүүгийн байгууллагын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 94-100 дугаар хуудас/, зээлийн гэрээний хуулбарууд /2-р хх-ийн 36-235 дугаар хуудас/,шүүгдэгч Б.Х, Г.А нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1-р хх-ийн 213-250, 2-р хх-ийн 1-6 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.     

     

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.А болон түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нар нь урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг төлөх тухай хүсэлт гаргасны улмаас хохирогч “Түмэн мод” ББСБ-ын хууль ёсны төлөөлөгч Л.Шийтэр, түүний өмгөөлөгч Л.Баярмаа нар хоорондоо хохирол төлбөр нөхөн төлөх, цаашид хэрхэн яаж, ямар хугацаанд төлөх талаар тус тус тохиролцож эвлэрсэн байна.

 

Үүнтэй холбоотойгоор шүүгдэгч Б.Х, шүүгдэгч Г.А болон түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Шийтэр, түүний өмгөөлөгч Л.Баярмаа нар нь урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргалаа.

 

 

Шүүх дээрх хүсэлтийг хүлээн авах боломжтой гэж үзлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Г.А, Б.Хнар нь бүлэглэж, 2015 оны 10 дугаар сараас 2017 оны 03 дугаар сарын хооронд Төв аймгийн Зуунмод суманд үйл ажиллагаа явуулдаг “Түмэн мод” банк бус санхүүгийн байгууллагад нягтлан бодогчоор ажиллаж байхдаа хугацаандаа тус банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүгийн орлогоос 29.791.601 төгрөгийг хувьдаа завшсан үйлдэл, эс үйлдэхүй нь урьдчилан үгсэн тохиролцож, санаатай нэгдэж үйлдсэнээрээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж гүйцэтгэх гэснийг хангасан байна.

Мөн шүүгдэгч Г.А, Б.Хнар нь өөрсдийн албан тушаалын байдлаа ашиглан тус байгууллагын зээлийн хүүгийн орлогоос хувьдаа завшиж байсан үйлдэл, эс үйлдэхүйгээ хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж уг үйлдэл, эс үйлдэхүйгээ хүсч үйлдсэн, 29.791.601 төгрөгийн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд шүүгдэгч нарын бүлэглэж гүйцэтгэсэн хууль бус шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй зориуд хүргэсэн хохирол, хор уршигтай шалтгаантай холбоотой байх тул Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Гэвч дээрх шүүгдэгч Г.А, Б.Хнарын үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль дагаж мөрдөгдөж байсан цаг хугацаанд үйлдэгдсэн ба 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан ба дээрх гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт хамаарч байгаа боловч мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэргийг тухайн үеийн мөрдөгдөж байсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл хэсгүүдэд нийцүүлэн зүйлчилж, тэднийг бүлэглэж, аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсаны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Мөн шүүгдэгч Г.А, Б.Х нар болон тэдний өмгөөлөгчид  гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.А, Б.Хнарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч “Түмэн мод” банк бус санхүүгийн байгууллагад 29.791.601 /хорин есөн сая долоон зуун ерэн нэгэн мянга зургаан зуун нэг/ төгрөгийн хохирол, хор уршиг учирсан байна.

 

Шүүгдэгч Б.Хын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос өөрт ногдох хувь болох 14.895.800 /арван дөрвөн сая найман зуун ерэн таван мянга найман зуу/ төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн байгууллагын хууль ёсны төлөөлөгч Л.Шийтгэр, түүний өмгөөлөгч Л.Баярмаа нарын мэдүүлэг, дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Хыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Аын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос өөрт ногдох 14.895.800 /арван дөрвөн сая найман зуун ерэн таван мянга найман зуу/ төгрөгийн хохирлоос 5.000.000 /таван сая/ төгрөгийг төлж, үлдэх 9.895.800 /есөн сая найман зуун ерэн таван мянга найман зуу/ төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болох нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Шийтэр, түүний өмгөөлөгч Л.Баярмаа, шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарын хооронд хийсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Ааас 9.895.800 /есөн сая найман зуун ерэн таван мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч хууль ёсны төлөөлөгч Л.Шийтэрт /“Түмэн мод” ББСБ-д/ олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Г.А, Б.Хнарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгч Б.Хыг гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг, шүүгдэгч Г.Аыг гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоос зохих хувийг төлснийг, үлдэх хувийг нөхөн төлөхөө илэрхийлж баталгаа гаргасныг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин шүүгдэгч Г.А, Б.Хнарыг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Хт дээрх учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг нь,

Шүүгдэгч Г.Ад дээрх учруулсан хохирлоос зохих хувийг төлсөн, үлдэх хувийг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй эвлэрч баталгаа гаргаж өгсөн, 3 хүртлэх насны нялх хүүхэдтэй зэргийг нь, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг нь тус тус харгалзан үзэж шүүгдэгч Б.Хт оногдуулсан хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзах, шүүгдэгч Г.Ад хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулах боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Ад хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, шүүгдэгч Б.Хт тэнсэж, хянан харгалзсан шийдвэрт хяналт тавихыг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.А, Б.Хнар нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

   Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

     хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн

        6.6., 17.5., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

         36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овгийн Г.А, М овгийн Б.Х нарыг бүлэглэж, аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсаны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х овгийн Г.А, М овгийн Б.Х нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Г.А, М овгийн Б.Х нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тус бүрийн 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

     

4. Шүүгдэгч шүүгдэгч Х овгийн Г.А, М овгийн Б.Х нар нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч М овгийн Б.Х нь бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгч Х овгийн Г.А нь 5.000.000 төгрөг төлснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.  

 

5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1., 61.4-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Мунан овгийн Болдбаатарын Хишигсугарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүнийг засрал хүмүүжилд хяналт тавихыг Төв аймгийн Цагдаагийн газарт хариуцуулсугай.

 

6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Г.Ад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулж, хяналт тавихыг Төв аймгийн Цагдаагийн газарт хариуцуулсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Г.Ааас 9.895.800 /есөн сая найман зуун ерөн таван мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ЧП57030902 дугаарын регистртэй, Их шавь овгийн Лхамжавын Шийтэрт олгосугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Х овгийн Г.А, М овгийн Б.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х овгийн Г.А, М овгийн Б.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН