| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2016/00401/И |
| Дугаар | 401 |
| Огноо | 2016-10-21 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 401
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь Сум ын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би Завхан аймгийн ******* *******ын *******ийн нэхэмжлэлтэй *******ийн ******* *******-д холбогдох 12349350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* *******ын ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын ******* *******ын хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.3 дахь хэсэг 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсгийг зөрчиж ******* ******* ******* нь 2016 оны 05 дугаар сарын 01-ний байдлаар нийгмийн *******ын шимтгэлийн 14099.5 мянган төгрөг, түүнд ноогдох алданги 7049.75 мянган төгрөг нийт 21149.25 мянган төгрөгийн өртэй байна. Уг төлбөрийг барагдуулах талаар удаа дараа манай байгууллага болон хариуцсан байцаагч шаардан гэрээ хэлцэл хийж албан мэдэгдэл өгч байсан боловч төлөхгүй ихээхэн хэмжээний өр үүсгэждаатгуулагчдын тэтгэвэр тэтгэмжийг цаг хугацаанд нь олгохыг саатуулж *******ын байгууллагын жигд үйл ажиллагааг алдагдуулж байна. Иймд ******* ******* *******-наас дээрх мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* ******* ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн ******* *******ын *******ээс 2016 оны 7 сарын 25-ны өдрийн ******* ******* трейд *******-д ирүүлсэн нэхэмжлэлийг үндэслэн доорхи тайлбарыг хүргүүлж байна. Манай компаниар үйлчлүүлдэг , сургууль нь 2015 оны 12 сарын халаалтын хөлсөө төлөөгүйн улмаас ******* *******ын *******т шимтгэлийн өртэй гарсан юм. Төсвийн тодотголоор шийдэж өгнө хариу авсан. Бид төсөвт газруудаас алданги тооцож авдаггүй учраас НДХ-ийн шимтгэлийн алдангийг төлөх боломжгүй. 4.8 сая, сургууль 20.0 сая төгрөгийн өртэй. Бид эдгээр газруудаас өрөө авахаас гадна 2016 оны 10, 11 сарын санхүүжилтээс үндсэн шимтгэлийн өрийг барагдуулах хүсэлтэй байна. Бидний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Талууд 2016 оны 10-р сарын 21-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: ******* ******* *******-ны нийгмийн *******ыншимтгэлийн авлага 14099.5 мянган төгрөгийг гаргуулахаар 2016 оны 07 сарын 06-нд танай шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд ******* ******* ******* нь НДШ-ийн үндсэн өр болох 14099.5 мянган төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Ийм учраас манай *******ийн зүгээс ******* ******* *******-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр алданги 7049.7 мянган төгрөг төлүүлэхээс чөлөөлөв. ******* ******* ******* нь шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш үүссэн НДШ-ийн өглөгө болох 5755.0 мянган төгрөгийг 2016 оны 11 сарын 01-ний дотор төлж барагдуулахаар тохиролцов. Бид энэ асуудлаар нэхэмжлэл гомдол гаргах эрхгүй гэдгийг харилцан ойлголоо гэжээ.
Хэргийн материалыг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* *******ын ******* нь ******* ******* *******-д холбогдуулан 21149.25 мянган төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож ******* ******* ******* нь НДШ-ийн үндсэн өр болох 14099.5 мянган төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Ийм учраас манай *******ийн зүгээс ******* ******* *******-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр алданги 7049.7 мянган төгрөг төлүүлэхээс чөлөөлөв. ******* ******* ******* нь шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш үүссэн НДШ-ийн өглөгө болох 5755.0 мянган төгрөгийг 2016 оны 11 сарын 01-ний дотор төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэнбайна.
Иймд шүүх зохигчдыг эвлэрсэн гэж үзэж эвлэрлийг батлаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэйбайна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласан болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч компаниас нэхэмжлэлд төлөгдөх 228447 төгрөгний тал хувийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75-Р ЗҮЙЛҮҮД, 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1 ДЭХ ХЭСЭГТ ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ :
1. Завхан аймгийн ******* *******ын *******ийн нэхэмжлэлтэй ******* ******* *******-д холбогдох 21149.25 мянган төгрөг гаргуулах тухайхэргийн зохигчид харилцан тохиролцож ******* ******* ******* нь НДШ-ийн үндсэн өр болох 14099.5 мянган төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Ийм учраас манай *******ийн зүгээс ******* ******* *******-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр алданги 7049.7 мянган төгрөг төлүүлэхээс чөлөөлөв. ******* ******* ******* нь шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш үүссэн НДШ-ийн өглөгө болох 5755.0 мянган төгрөгийг 2016 оны 11 сарын 01-ний дотор төлж барагдуулахаар тохиролцожэвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагаулсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас 114224 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай
3. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.
4. Зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ