Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/320

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019             11                06                                               2019/ШЦТ/320                               

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

улсын яллагч Х.Оюунцэцэг,

шүүгдэгч М.Н, Ц.Б, П.А, тэдний өмгөөлөгч С.Сувдмаа, П.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дахь хэсгийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овгийн П.А, Б овгийн М.Н, Б овгийн Ц.Б нарт холбогдох эрүүгийн 1934009830016 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

      

                                    Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Увс аймгийн Өмнөговь суманд 1994 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эхнэрийн хамт Төв аймгийн Заамар сум, Хайлааст 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Х овгийн П.А

 

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Увс аймгийн Ховд суманд 1988 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймгийн Заамар сум, Хайлааст 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б овгийн М.Н 

 

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Хөвсгөл аймгийн Хатгал суманд 1989 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймаг, Рэнчинлхмбэ сум, 6-р баг, зөөлөн 7-21 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч, Төв аймгийн Заамар сум, Хайлааст 3 дугаар баг, Алтан Дорнод 1-14 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б овгийн Ц.Б  

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч М.Н, Ц.Б, П.А нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13-14 цагийн орчим Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Алтаншагай” ХХК-ийн контейнер буюу тусгайлан хамгаалсан байрны цонхыг эвдэж, хууль бусаар нэвтэрч, “Delkor” нэртэй, хар өнгөтэй аккумулятор 1 ширхгийг,

мөн үргэлжилсэн үйлдлээр тухайн өдрийн орой 19 цагийн орчим тус контейнероос 150 метрийн урттай, хуучин кабелийн утас, гагнуурын аппарат 1 ширхэг, товуд шахагч 1 ширхэг, халаагуур тень 1 ширхэг, лед гэрэл 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг, 62-21 ДАХ улсын дугаартай тоёота криста маркийн тээврийн хэрэгслийн ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлан, бусдад нийт 2.030.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Н:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.А:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж тус тус мэдүүлжээ. 

  

Эрүүгийн 1934009830016 дугаартай хэрэгт хохирогч О.Ганхуяг /хх-ийн 39, 117-118 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Д.Батмөнх /2-р хх-ийн 44 дүгээр хуудас/, гэрч Э.Бат-Эрдэнэ /хх-ийн 17-18 дугаар хуудас/, гэрч Ч.Чулуунбаатар /хх-ийн 19-20 дугаар хуудас/, гэрч У.Гантөмөр /хх-ийн 21-22 дугаар хуудас/, гэрч Д.Мягмардарь /хх-ийн 27 дугаар хуудас/, гэрч Н.Октябрь /хх-ийн 28 дугаар хуудас/, гэрч Э.Цэндмаа /хх-ийн /хх-ийн 75 дугаар хуудас/, гэрч Н.Мягмардулам /хх-ийн 76 дугаар хуудас/, гэрч Б.Үржинханд /хх-ийн 77 дугаар хуудас/, гэрч Ч.Гэрэлтуяа /хх-ийн 78 дугаар хуудас/ яллагдагч Ц.Б /хх-ийн 49-50 2-р хх-ийн 33 дугаар хуудас/, яллагдагч М.Н /хх-ийн 54-55, 2-р хх-ийн 29 дүгээр хуудас/, яллагдагч П.А /хх-ийн 59-60, 2-р хх-ийн 31 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,

2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 80 дугаар хуудас/,  

“УХАА ШҮРТ КОНСАЛТИНГ” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 112 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 83 дугаар хуудас/,

Шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 30 дугаартай дүгнэлт /хх-ийн 120-122 дугаар хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 09/65 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 124-129 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-10 дугаар хуудас/, хэргийн газарт дахин хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 72 дугаар хуудас/, амбаарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл  зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13 дугаар хуудас/, хоёрдогч түүхий эд авдаг хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40-42 дугаар хуудас/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 43-45 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 70 дугаар хуудас/, орлогын баримт /хх-ийн 82 дугаар хуудас/, хохирогч О.Ганхуягийн ажлын газрын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 106-115 дугаар хуудас/, 62-21 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрэл зураг, гэрчилгээ /хх-ийн 130-131 дүгээр хуудас/, баримт бичгийг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 138-139 дүгээр хуудас/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 29-37, 89-95, 132-133, 145-151 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна. 

 

            Шүүгдэгч М.Н, Ц.Б, П.А нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13-14 цагийн орчим Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Алтаншагай” ХХК-ийн контейнер буюу тусгайлан хамгаалсан байрны цонхыг эвдэж, хууль бусаар нэвтэрч, “Delkor” нэртэй, хар өнгөтэй аккумулятор 1 ширхгийг,

            мөн үргэлжилсэн үйлдлээр тухайн өдрийн орой 19 цагийн орчим тус контейнероос 150 метрийн урттай, хуучин кабелийн утас, гагнуурын аппарат 1 ширхэг, товуд шахагч 1 ширхэг, халаагуур тень 1 ширхэг, лед гэрэл 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг, 62-21 ДАХ улсын дугаартай тоёота криста маркийн тээврийн хэрэгслийн ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлан, бусдад нийт 2.030.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч О.Ганхуягийн ...2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр  бууж уурхайн эд зүйлсийг 40 тооны контейнер дотор хийж 3 хаалгыг шороогоор дарж орхисон байсан. Цонхнууд решотктой чигээр нь Гантөмөр хүлээлгэн өгөөд Улаанбаатар хот руу гэр рүүгээ явсан... ...кабелийн утас 200 метр, гагнуурын аппарат, төмөр тасалж зүсэгч плазм, товуд шахагч 1 ширхэг, халаагуур буюу тень 1 ширхэг, хомучк, дрилье, том жижиг таслагч тус бүр 1 ширхэг тог гаргагч, цахилгаан универсал хөрөө гэх зүйлс  алдагдсан байна... /хх-ийн 39 дүгээр хуудас/,

...дээрх эд зүйлс нь хуучирсан мөн дахин ашиглагдахааргүй эд зүйлүүд байсан тул үнэлгээ гаргах шаардлага байхгүй гэж үзээд үнэлгээ хийлгээгүй юм. Би алдсан эд зүйлүүдээ бүгдийг нь буцаагаад авчихсан тул үнэлгээтэй холбоотой санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй... ...анх мэдүүлэг өгөхдөө бүх эд зүйлээ бүрэн үзэх боломжгүй байсан болохоор багцаагаар мэдүүлэг өгсөн. Тэгээд сүүлд Пүрэвням мөрдөгчтэй хамт контейнерт үзлэг хийхэд дээрх эд зүйлүүд нь хулгайд алдагдаагүй байсан... /хх-ийн 117-118 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч Д.Батмөнхийн ...би М.Н гэх хүнд 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн 62-21 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зарсан. Тухайн үедээ төлбөр мөнгөө бүрэн бүтэн авсан тул нотариат орж худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Одоо дээрх тээврийн хэрэгсэл миний нэр бүртгэлтэй байгаа боловч өмчлөх, эзэмших захиран зарцуулах эрх нь М.Нд шилжүүлсэн одоо 62-21 улсын дугаартай тээврийн хэрэгсэл надад хамаагүй... /2-р хх-ийн 44 дүгээр хуудас/,

гэрч Э.Бат-Эрдэнийн ...Тухайн өглөө 11-12 цагийн үед нэг хүн ирж аккумулятор өгсөн... ...43.000 төгрөгөөр худалдаж авсан... ...дахиад нэгийг авчирч өгнө гэж байсан... ...тухайн үед ирэхэд нь хулгай хийсэн гэж мэдээгүй... /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

гэрч Ч.Чулуунбаатарын ...Өчигдөр үдээс хойш 16 цаг 40 минутын үед надтай цуг ажиллаж байсан Ц.Б гэдэг залуу орж ирээд нэг үүрсэн шорооноос 1 грамм алт гараад байна тэр нүх нь хаана байдаг юм гэж асууж байсан. Би тэрийг мэдэхгүй гэхэд гэрийн гадаа машин сигналдаад байхад Ц.Б гараад явсан... /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

гэрч У.Гантөмөрийн ...2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагийн үед уурхайн эд зүйлс хадгалдаг 40 тооны контейнерийг шалгахад хэвийн байсан. Тэгээд өнөө өглөө 10 цагийн үед тухайн контейнерийн ойролцоо мөр гарчихсан байхаар нь очиж шалгахад контейнерийн зүүн талын цонхыг хагалж газар хаяад решоткыг эвдчихсэн байхаар нь Совын цагдаагийн хэлтэсрүү очиж дуудлага өгсөн... ...намайг очиход 1 машины хоёр явсн мөр байсан. Тэнхлэг тус бүр өөр өөр хээтэй дугуй байсан... ...миний мэдэж байгаагаас бага овын 220 вольт гаргадаг хятад цахилгаан үүсгэвэр, хятад цэнхэр өнгийн модны хөрөө... ...хөрөөг 150.000, үүсгэврийг 3.200.000 төгрөг айх гэж бодож байна.../хх-ийн 21-22 дугаар хуудас/,

гэрч Д.Мягмардарийн ...манай нөхөр Октьяберь бид хоёр орой сов орно гэж хүү М.Н хэлсэн байсан юм. Тэгээд орой цагийг нь сайн мэдэхгүй байна. Гэрт ирээд бид нар Сов руу ирсэн... ...Хүү М.Нгийн 62-21 ДАХ улсын дугаартай Т.Креста маркийн машинтай явж байсан... ...би тэрийг мэдээгүй гэрт байхад орж ирсэн. Би тэрийг мэдээгүй гэрт байхад орж ирсэн. Тэгээд манай нөхөр бид хоёр машинд нь суугаад сов дээр ирсэн... /хх-ийн 27 дугаар хуудас/,

гэрч Н.Октябрын ...Тухайн өдөр миний бие өвдөөд байхаар нь хүүхдээ дуудаад эмнэлэгт үзүүлэх гэж дуудсан. Тэгээд орой цагийг сайн мэдэхгүй байна. 19 цагийн үед байх шиг санагдаж байна. Гэрт ирээд Сов руу явъя гэсэн. Тэгээд эхнэр бид хоёр машинд нь суугаад сов дээр ирсэн... ...Би Ц.Б, П.А, М.Н нарыг хаанаас хулгай хийсэн талаар мэдэхгүй... /хх-ийн 28 дугаар хуудас/,

гэрч Э.Цэндмаагийн ...Би М.Нтай найз нөхдийн харилцаатай. 2013 оноос эхэлж нэгнийгээ мэднэ. М.Н нь дуу цөөтэй,, даруухан, найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай, хар бор ажилд сайн, дайчин зан чанартай хүн байгаа юм. Миний мэдэхийн өмнө нь гэмт хэрэг захиргааны зөрчилд холбогдож байгаагүй... /хх-ийн /хх-ийн 75 дугаар хуудас/,

яллагдагч Ц.Бийн ...2018 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Алтаншагай” ХХК-ийн контейнер буюу тусгайлан хамгаалсан байрны цонхыг эвдэж, хууль бусаар нэвтрэн, бусдын эд зүйлийг 62-21 ДАХ улсын дугаартай тоёота криста маркийн тээврийн хэрэгслийг ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, бусдад 6.465.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэндээ гэмшиж байна... /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

...бид 3 авсан эд зүйлүүдийг захиран зарцуулаагүй байгаа байдлаар нь бүрэн бүтэн буцааж өгсөн ч байгууллагыг хохиролгүй болгосон уг кантейнер нь төв замын хажууд байсан бид нар зориуд хулгай хийх зорилготой очоогүй. Замд таарсан цонх нь бид нарыг очиход хагарсан байсан. Уг хэргийг хийсэндээ би маш их харамсаж байна... /2-р хх-ийн 33 дугаар хуудас/,

яллагдагч М.Н ...2018 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Алтаншагай” ХХК-ийн контейнер буюу тусгайлан хамгаалсан байрны цонхыг эвдэж, хууль бусаар нэвтрэн, бусдын эд зүйлийг 62-21 ДАХ улсын дугаартай тоёота криста маркийн тээврийн хэрэгслийг ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, бусдад 6.465.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэндээ гэмшиж байна... /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

... бид 3 авсан эд зүйлүүдийг захиран зарцуулаагүй байгаа байдлаар нь бүрэн бүтэн буцааж өгсөн ч байгууллагыг хохиролгүй болгосон... ...хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна... /2-р хх-ийн 29 дүгээр хуудас/,

яллагдагч П.Алтанхундагын ...2018 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Алтаншагай” ХХК-ийн контейнер буюу тусгайлан хамгаалсан байрны цонхыг эвдэж, хууль бусаар нэвтрэн, бусдын эд зүйлийг 62-21 ДАХ улсын дугаартай тоёота криста маркийн тээврийн хэрэгслийг ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, бусдад 6.465.000 төгрөгийн хохирол учруулсан өөрийн буруугаас болж хулгай хийсэндээ гэмшиж байна... /хх-ийн 59-60 дугаар хуудас/,  

... бид 3 авсан эд зүйлүүдийг захиран зарцуулаагүй байгаа байдлаар нь бүрэн бүтэн буцааж өгсөн ч байгууллагыг хохиролгүй болгосон. Уг хэргийг хийсэндээ харамсаж байна... /2-р хх-ийн 31 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,  

2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ...кабелийн утас 150 метр, гагнуурын аппарат, товуд шахагч, халаагуур тень, лед гэрэл, аккумулятор зэргийг 2.030.000 төгрөгөөр үнэлсэн... эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 80 дугаар хуудас/,  

“УХАА ШҮРТ КОНСАЛТИНГ” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 112 дугаартай ... 6.465.000 /зургаан сая дөрвөн зуун жаран таван мянга/ төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 83 дугаар хуудас/,

Шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 30 дугаартай ...хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан автомашины дугуйн мөрнүүд нь шинжилгээнд тэнцэнэ... ...62-21 ДАХ улсын дугаартай автомашины баруун болон зүүн хойд талын дугуйн мөрнүүд аргаар элэгдэлт авсан тээврийн хэрэгслийн мөрнүүдтэй хээний ерөнхий зураглал болон элэгдэлт гэсэн шинжүүдээрээ таарч байна... дүгнэлт /хх-ийн 120-122 дугаар хуудас/, 

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 09/65 дугаартай ...Д.Батмөнхийн өмчлөлийн Cresta маркийн 62-21 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2019 оны 02 дугаар сарын 01-ний байдлаар 893.666 /найман зуун ерөн гурван мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 124-129 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-10 дугаар хуудас/, хэргийн газарт дахин хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 72 дугаар хуудас/, амбаарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл  зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13 дугаар хуудас/, хоёрдогч түүхий эд авдаг хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40-42 дугаар хуудас/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 43-45 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 70 дугаар хуудас/, орлогын баримт /хх-ийн 82 дугаар хуудас/, хохирогч О.Ганхуягийн ажлын газрын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 106-115 дугаар хуудас/, 62-21 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрэл зураг, гэрчилгээ /хх-ийн 130-131 дүгээр хуудас/, баримт бичгийг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 138-139 дүгээр хуудас/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 29-37, 89-95, 132-133, 145-151 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч М.Н, Ц.Б, П.А нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13-14 цагийн орчим Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Алтаншагай” ХХК-ийн контейнер буюу тусгайлан хамгаалсан байрны цонхыг эвдэж, хууль бусаар нэвтэрч, “Delkor” нэртэй, хар өнгөтэй аккумулятор 1 ширхгийг, 

мөн тухайн өдрийн орой 19 цагийн орчим тус контейнероос 150 метрийн урттай, хуучин кабелийн утас, гагнуурын аппарат 1 ширхэг, товуд шахагч 1 ширхэг, халаагуур тень 1 ширхэг, лед гэрэл 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг, “Toyota Cresta” маркийн 62-21 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлан, бусдад нийт 2.030.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь шүүгдэгч М.Н, Ц.Б, П.А нар нь хоёр буюу түүнээс олон хүн үйлдлээрээ санаатай нэгдэж үйлдсэнээрээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж гүйцэтгэх гэснийг хангасан байна.

 

Мөн шүүгдэгч М.Н, Ц.Б, П.А нар нь учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан бусдын эд хогшлоо хадгалсан тусгайлан хамгаалсан байр, агуулахад хоёр буюу удаа дараа нэвтэрч эд хөрөнгө авч байгаа өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйгээ хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж уг үйлдэл, эс үйлдэхүйгээ хүсч үйлдсэн, 2.030.000 төгрөгийн хохирол,  хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд шүүгдэгч нарын бүлэглэж гүйцэтгэсэн хууль бус шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй зориуд хүргэсэн хохирол, хор уршигтай шалтгаантай холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч М.Н, Ц.Б, П.А нар нь хэргийн нөхцөл байдал болон өөрсдийн үйлдэл, авсан эд зүйлийн тоо, шинж чанарын хувьд маргаагүй, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа талаар мэдүүлэг өгсөн бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь хохирогч О.Ганхуяг /хх-ийн 39, 117-118 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Д.Батмөнх /2-р хх-ийн 44 дүгээр хуудас/, гэрч Э.Бат-Эрдэнэ /хх-ийн 17-18 дугаар хуудас/, гэрч Ч.Чулуунбаатар /хх-ийн 19-20 дугаар хуудас/, гэрч У.Гантөмөр /хх-ийн 21-22 дугаар хуудас/, гэрч Д.Мягмардарь /хх-ийн 27 дугаар хуудас/, гэрч Н.Октябрь /хх-ийн 28 дугаар хуудас/, гэрч Э.Цэндмаа /хх-ийн /хх-ийн 75 дугаар хуудас/, гэрч Н.Мягмардулам /хх-ийн 76 дугаар хуудас/, гэрч Б.Үржинханд /хх-ийн 77 дугаар хуудас/, гэрч Ч.Гэрэлтуяа /хх-ийн 78 дугаар хуудас/ нарын мэдүүлэг,

2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 80 дугаар хуудас/,  

“УХАА ШҮРТ КОНСАЛТИНГ” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 112 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 83 дугаар хуудас/,

Шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 30 дугаартай дүгнэлт /хх-ийн 120-122 дугаар хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 09/65 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 124-129 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-10 дугаар хуудас/, хэргийн газарт дахин хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 72 дугаар хуудас/, амбаарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл  зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13 дугаар хуудас/, хоёрдогч түүхий эд авдаг хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40-42 дугаар хуудас/, орлогын баримт /хх-ийн 82 дугаар хуудас/, 62-21 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрэл зураг, гэрчилгээ /хх-ийн 130-131 дүгээр хуудас/ зэрэг бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон тул шүүгдэгч М.Н, Ц.Б, П.А нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдийг нотлох баримтаар тооцож, яллах үндэслэл болгож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо. 

 

Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Ганбаатар, С.Сувдмаа нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул түүний дүгнэлтийг шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч М.Н, Ц.Б, П.А нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн шүүгдэгч П.А, М.Н, Ц.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “TOYOTA CRESTA” маркийн 62-21 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Д.Мөнхбатын нэр дээр байгаа хэдий ч иргэний нэхэмжлэгчийн 2 дугаар хавтаст хэргийн 44 дүгээр хуудсанд өгсөн мэдүүлгээр шүүгдэгч М.Нд худалдсан болох нь нотлогдож байгаа болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: 

Шүүгдэгч М.Н, Ц.Б, П.А нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч “Алтан шагай групп” ХХК-д 2.030.000 /хоёр сая гучин мянга/ төгрөгийн хохирол, хор уршиг учирсан.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан 2.030.000 /хоёр сая гучин мянга/ төгрөгийн хохирлоо төлсөн болох нь 2 дугаар хавтаст хэргийн 27 дугаар хуудсанд авагдсан “Алтан шагай групп” ХХК-ийн Ерөнхий захирлын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 25/19 дугаар “ял шийтгэлээс чөлөөлүүлэх тухай” хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч М.Н, Ц.Б, П.А нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг биет байдлаар буцаан өгснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

 

Түүнчлэн шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хорих ял оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.  

 

Шүүхээс шүүгдэгч М.Н, Ц.Б, П.А нарт оногдуулсан хорих ялыг хуульд заасны дагуу, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

 

            Шүүгдэгч М.Н, Ц.Б, П.А нар нь цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Х овгийн П.А, Б овгийн М.Н, Б овгийн Ц.Б нар энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол прокурорын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 09А дугаартай шүүгдэгч М.Нгийн эзэмшлээс 893.666 /найман зуун ерөн гурван мянга, зургаан зуун жаран зургаа/ төгрөгийн үнэ бүхий “TOYOTA CRESTA” маркийн 62-21 ДАХ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч П.А, М.Н, Ц.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “TOYOTA CRESTA” маркийн 62-21 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч М.Нгийн эзэмшлээс хурааж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн болно.

   Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

          хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

              36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн

1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овгийн П.А, Б овгийн М.Н, Б овгийн Ц.Б нарыг бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр, машин механизм ашиглан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тус тус тооцсугай.          

         

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дахь хэсгийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, шүүгдэгч Х овгийн П.А, Б овгийн М.Н, Б овгийн Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар тус бүрийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримлтан шүүгдэгч Х овгийн П.А, Б овгийн М.Н, Б овгийн Ц.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар оногдуулсан тус бүрийн 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Х овгийн П.А, Б овгийн М.Н, Б овгийн Ц.Б нар нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол прокурорын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 09А дугаартай шүүгдэгч М.Нгийн эзэмшлээс 893.666 /найман зуун ерөн гурван мянга, зургаан зуун жаран зургаан мянга/ төгрөгийн үнэ бүхий “TOYOTA CRESTA” маркийн 62-21 ДАХ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээхийг тус тус дурдсугай.     

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.А, М.Н, Ц.Б нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “TOYOTA CRESTA” маркийн 62-21 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч М.Нгийн эзэмшлээс хурааж улсын орлогод оруулсугай.  

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х овгийн П.А, Б овгийн М.Н, Б овгийн Ц.Б нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэднийг цагдан хорьж, шүүгдэгч Х овгийн П.А, Б овгийн М.Н, Б овгийн Ц.Б нарын тус бүрийн хорих ял эдлэх хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х овгийн П.А, Б овгийн М.Н, Б овгийн Ц.Б нарт тус бүр авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.ГАНДАНСҮРЭН