| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2016/00402/И |
| Дугаар | 402 |
| Огноо | 2016-10-24 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 402
Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Д.*******ын нэхэмжлэлтэй Т.*******өд холбогдох газар чөлөөлөхийг даалгуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч:Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух Д.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Д.******* нь 2013 онд Завхан аймгийн ******* сумын ******* багийн зээлийн эхэнд 17338289762818 нэгж талбарын дугаартай 1050м2 газар, 1296 м2 талбайтай 70%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг Улбаа ХХК-с худалдан авсан билээ. 2014 онд уг барилгын хашаанд Түдэвтэй сумын иргэн ******* нь бидний зөвшөөрөлгүйгээр гэр барин аж төрөн өдий хүрлээ. Манай компаний барилгын үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан газар чөлөөлж өгөх тухай *******өд удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл газар чөлөөлөөгүй болно гэжээ.
Хариуцагч Т.******* хариу тайлбартаа: 2013 онд миний авга ах болох Э.******* Улаанбаатар хотоос утсаар залгаж аймгийн төв дээр байгаа барилга дэр манаач хийгээд өгөөч тохирсон хөл өгий гэсэн. Тэгээд манайх Түдэвтэй сумаас шилжин ирээд өөрийн авга ах болох Э.*******ийг энэ барилгыг бариулж байгаад зогсоосон гэдгийг мэдэх учир манаачаар буусан нь үнэн. Гэтэл 2015 оноос хойш Д.******* гэдэг хүний эхнэр хашаанаас нүү гэж хөөсөн. Тэгээд Э.******* ах руу утасдаж хэлэхэд нүүж болохгүй шүү наад барилгын газрыг чинь *******, Энхжаргал 2 хувилдаж хууль бусаар авах гээд байгаа сураг байна гэж хэлсэн. Намайг тайлбараа шүүхэд өг хариуцагч нь Э.******* би байна гэж хэлсэн учир иргэн Т.******* намайг хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн ******* нь манай шүүхэд өргөдөл гаргасан асуудалд хамааралгүй бөгөөд манай эзэмшлийн 1050м2 газарт зөвшөөрөлгүй бууж газар чөлөөлж өгөхгүй байгаа иргэн *******ийг хариуцагчаар үлдээж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Т.******* миний бие нь ажлын улмаас хөдөө байгаа тул өнөөдрийн шүүх хуралд өөрийн биеэр оролцож чадахгүй болно. Ийм учир миний оролцоогүйгээр шүүх хурлаа явуулна уу гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Т.*******өд холбогдуулан газар чөлөөлөхийг даалгуулахаар шүүхэд нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч Д.******* нь Завхан аймгийн ******* сумын ******* багийн төвийн хэсэгт байрлах 17338289762818 нэгж талбарын дугаартай аж ахуйн зориулалттай 1050 мкв газрын хууль ёсны өмчлөгч болох нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр,
Мөн Завхан аймгийн ******* сумын ******* багийн зээлийн эхэнд байрлах орон сууцны зориулалттай 1296 мкв талбайтай 70%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын хууль ёсны өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000186215 дугаартай гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.
Монгол улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгүүдэд өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, ...өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй байхаар зохицуулсан байна.
Түүнчлэн хариуцагч Т.*******ийн оршин сууж байгаа газар нь иргэн Д.*******ын эзэмшлийн 1050 мкв газарт хамаарч байгаа болох нь Завхан аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2016 оны 09-р сарын 05-ны өдрийн 270 тоот албан бичиг болон тус газраас ирүүлсэн газрын байршлын кадастрын зургаар тогтоогдож байна.
Хариуцагч Т.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа Э.******* ах ...хариуцагч нь би байна гэж хэлсэн. Иймд иргэн Т.******* намайг хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* хариуцагчийг солихыг хүлээн зөвшөөрөөгүй байх ба иргэн Э.******* нь миний шүүхэд гаргасан асуудалд хамааралгүй учир Т.*******ийг хариуцагчаар үлдээж өгнө үү гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч гэж...нэхэмжлэлд дурьдсан этгээдийг хэлнэ гэж заасан, 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй гэж заажээ.
Түүнчлэн хариуцагч нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж газар чөлөөлөхийг хариуцагч Т.*******өд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүх хэргийн үйл баримтыг зөв тодорхойлж, зохигчдын гаргасан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас ньүнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол улсын хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн ******* сумын ******* багийн зээлийн эхэнд байрлах 17338289762818 нэгж талбарын дугаартай аж ахуйн зориулалттай 1050м2 газрыг чөлөөлж өгөхийгТ.*******өд даалгасугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ