| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00403/И |
| Дугаар | 403 |
| Огноо | 2016-10-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 403
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу байхгүйгээр шүүх хуралдааныг явуулж ХХК-ны нэхэмжлэлтэй Д.А********** эрэн сурвалжлах , оршин суугаа газрыг олж тогтоох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХХК-н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн О.А************ манай компанаас 2015 оны 02-р сард 12985400/арван хоёр сая есөн зуун наян таван мянга дөрвөн зуун/ төгрөгний банз модон метриалыг 2015 оны 04-р сард төлбөрийг нь хийнэ гээд урьдчилгаанд 1000000/нэг сая/ төгрөг өгч зээлээр худалдан авсан. маркын ********* ЗАА улсын дугаартай, машины жолооч *******оор 7251400/долоон сая хоёр зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун/ төгрөгний үнэ бүхий банз модон метриал, 2015 оны 03-р сарын 05-ний өдөр улсын дугаартай машины жолооч Ц********** 5734000/таван сая долоон гучин дөрвөн мянга/ төгрөгний модон метриалыг тус тус өөрөө ирээд тээвэрлэн авч явсан.
Төлбөрийг одоо болтол төлөөгүй, эхлээд утсаа авдаг байснаа одоо бүр авахгүй болсон. О.************ хаягаар нь хайгаад олоогүй өдий хүрсэн, бөгөөд одоо Завхан сумд аав, ээжтэйгээ байдаг сурагтай. Үндсэн захиргаа нь Завхан аймгийн ******* сумын ******** баг, регистрийн дугаар нь ********** гэсэн мэдээлэлтэй үнэн эсэхийг нь мэдэхгүй байна.
Иймд О.А********* эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :
Хүсэлт гаргагч ХХК-н нь иргэн О.А************ эрэн сурвалжилж, хаягийг олж тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар ХХК-н хүсэлтийн дагуу О.А********** эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох нь зүйтэй.
ХХК-наас хариуцагч О.А**********ийн, Завхан аймгийн ******* хашаанд аав, ээжтэйгээ хамт амьдардаг гэсэн, нэг ах нь ийн худалдааны төвийн хажуу талын ажилладаг утасны дугаар нь *********** гэсэн тодруулах боломжтой гэж үзсэн байна.
*******ын А************ эрэн сурвалжилж оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Завхан аймгийн цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116,118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан О*********ын А********* /*******/, эрэн сурвалжилж оршин суугаа газрыг олж тогтоосугай.
2. О.А*********** эрэн сурвалжилж оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Завхан аймгийн цагдаагийн газарт даалгасугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давжзаалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ