Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/ 337

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2019               11               18                                             2019/ШЦТ/ 337                              

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг, 

улсын яллагч И.Мөнхцэцэг,

шүүгдэгч, хохирогч Ч.Д, Ю.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Б овгийн Ч.Дад, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн Ю.Ж нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Д, Ю.Жнарт холбогдох эрүүгийн 1934006350388 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

                                 Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1975 оны 02 дугаар сарын 14-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, эгчийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо 7-4а тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б овгийн Ч.Д

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1979 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Таван толгой түлш ХХК-д үйлдвэрийн ажилтан, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шархадны 49-744 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Боржигон овгийн Юрагийн Жаргалбаатар

 

                                                Холбогдсон хэргийн талаар

                                          /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Ч.Д нь Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг “Гүнбүрд” гэх газар 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Ю.Ж-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Мөн яллагдагч Ч.Д нь Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг Гүнбүрд гэх газар 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Г.Ганбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг нүүрэн тус газар нь цохиж, өшиглөж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Мөн яллагдагч Ю.Ж нь  Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг Гүнбүрд гэх газар 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Ч.Дтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.             

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Д:

...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю.Ж:

...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Д:

...2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Дундын бүсэд хамгаалалтын үүрэг аваад ажиллаж байхад ямаа бооно гээд Ганбаатар надад үүрэг шаардлага тавьсан юм. Би согтуу байна чи унт гэсэн. Тэгээд би гараараа нүүр рүү нь цохиж унагаагаад 1 өшиглөсөн. Тэгээд би орой хоолны үед  Жаргалбаатарыг 1 удаа цохисон...

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ю.Ж:

...2019 оны 5 дугаар сарын 19-ны өдөр Ганбаатар байранд үлдсэн. Бид нар шонгоо зөөж байгаад орсон чинь Ч.Д, Ганбаатар хоёр маргалдсан. Орой хоол идэж байхад би Ч.Дд хоол шүүрхий болсон байна гэхэд миний нүүр рүү 1 удаа гараа раа цохисон. Би нарны зайн толиор 2 удаа цохисон... гэж тус тус мэдүүлжээ

 

 Эрүүгийн 1934006350388 дугаартай хэрэгт хохирогч Ю.Ж/хх-ийн 6-7, 8-9, 10-11, 63-64, 67, 70 дугаар хуудас/, хохирогч Ч.Д /хх-ийн 60-61, 68, 69 дугаар хуудас/, хохирогч Г.Ганбаатар /хх-ийн 65-66 дугаар хуудас/, гэрч Д.Эрдэнэбилэг /хх-ийн 71-72 дугаар хуудас/, гэрч Ю.Ж/хх-ийн 73-74, 75 дугаар хуудас/, гэрч Г.Ганбаатар /хх-ийн 76-77 дугаар хуудас/, гэрч Ш.Айдос /хх-ийн 78-79 дүгээр хуудас/, яллагдагч Ч.Д /хх-ийн 20-21, 102-103 дугаар хуудас/, яллагдагч Ю.Ж/хх-ийн 104-105 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 343 дугаартай дүгнэлт /хх-ийн 81-82 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 363 дугаартай дүгнэлт /хх-ийн 87-88 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 362 дугаартай дүгнэлт /хх-ийн 93-94 дүгээр хуудас/, болон хохирогч Ч.Дын Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 48 дугаар хуудас/, хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 30-31, 124-127 дугаар хуудас/, шүүгдэгч Ю.Ж, Ч.Д нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 22-29, 59, 62, 107-121,  дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна. 

  

Шүүгдэгч Ч.Д нь 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг “Гүнбүрд” гэх газар хохирогч Ю.Жтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Мөн 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг Гүнбүрд гэх газар хохирогч Г.Ганбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг нүүрэн тус газар нь цохиж, өшиглөж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Мөн Ю.Жнь 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг Гүнбүрд гэх газар хохирогч Ч.Дтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримтууд нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Ю.Ж...амрах байр руу ороход Ганбаатарыг Ч.Д нь цохиж гэмтээсэн байхаар нь би уурлаад Ч.Д руу хандаж хэдэн үг хэлсэн. Тэгсэн Ч.Д нь босч ирээд миний нүүр рүү гараа раа 2 удаа цохиж гэмтээсэн... /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

...Ч.Д байрны хойд талд сууж байгаад гэнэт босч ирээд миний зүүн талын хацар руу гараа раа цохисон... ...миний нүүр рүү гараа раа нэг удаа цохисон... /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

...Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй... /хх-ийн 67 дугаар хуудас/,

...Надад Ч.Даас нэхэмжлэх зүйл байхгүй... ...Гомдол санал байхгүй... /хх-ийн 70 дугаар хуудас/,

хохирогч Ч.Дын /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

...Намайг Ю.Жцохиж гэмтээсэн. Өөр хүн цохисон зүйл байхгүй... ...Надад 120.000 төгрөг өгч гэмтлийн эмнэлэгт нүүрний томографикийн зураг авахуулсан. Миний зүгээс Жаргалбаатраас нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 68 дугаар хуудас/,

...Намайг Ю.Жл цохиж гэмтээсэн... ...миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй... /хх-ийн 69 дүгээр хуудас/,

хохирогч Г.Ганбаатар ...Ч.Д үг хаяад бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд би санаандгүй сууж байхад миний нүүр рүү цохиод газар унагаагаад нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Тэгсэн гаднаас Билэгээ ах орж ирээд бид хоёрыг салгаад нүүр угааж өгсөн... /хх-ийн 65-66 дугаар хуудас/,

гэрч Д.Эрдэнэбилэгийн ...Ч.Д босож ирээд сууж байсан Ганбаатарыг чи яасан их юм ярьдаг юм гээд гараараа шанаа тус газар нь цохиод тэгэхээр нь би салгатал Ч.Д мөн хөлөөрөө Ганбаатарыг мөн эрүү тус газарт нь өшиглөөд Ганбаатарын амнаас цус гараад би салгасан... ...тэгээд хоол идээд сууж байтал Ч.Д босож ирээд Жагааг гараа раа нүүр рүү нь цохиж зодоод тэгтэл Жагаа хажууд нь байсан нарны толиор Ч.Дын толгой тус газар нь цохиж зодоод гэмтэл учруулаад Айдос бид хоёр салгаад унтуулсан юм... ...Ч.Д гэнэт босож ирээд Жагааг гараа раа шанаа тус газар нь нэг удаа цохиод тэгтэл Жагаа хажууд нь байсан нарны толь барьж аваад Ч.Дын толгой руу нэг удаа хоиж зодоод хажууд нь байсан Айдос бид хоёр салгаад унтуулсан юм... ...маргааш нь харахад Ч.Дын толгой хагарч язарсан, баруун гарны ар хэсэг дээр зүсэгдсэн байдалтай байсан. Ганбаатарыг эрүүний хэсэгт зүсэгдсэн юм шиг гэмтэл учирсан. Жагаагийн хацар нь хөхөрч хавдсан байсан... /хх-ийн 71-72 дугаар хуудас/,

гэрч Ю.Жын ...орж ирсэн чинь Ганбаатар нүүр, ам, хувцас нь цус болчихсон байж байсан. Би яасан юу болов гэсэн чинь харуул Ч.Д намайг цохиж зодоод гэсэн... ...Ч.Д юунаас болсон мэдэхгүй гэнэт миний нүүр рүү цохиод тэгээд би хажууд байсан нараар цахилгаан хураагуур толиор харуул Ч.Дыг цохиж зодсон юм... ...Ч.Д юугаар нүүр рүү цохисон талаар мэдэхгүй байна. Их хүчтэй манарал цохисон юм. Миний зүүн хацарны яс цөмөрсөн, одоо зүүн нүд рүү хатгаж өвдөж байна... /хх-ийн 73-74 дүгээр хуудас/,

...Ч.Дын намайг зүгээр хоол идэж байхад цохиж гэмтэл учруулсан. Тэгэхээр нь би Ч.Дыг нарны толиор цохиж биед нь гэмтэл учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 75 дугаар хуудас/,

гэрч Г.Ганбаатарын ...Ч.Д намайг унтуулахгүй байсан. Тэгээд бид хоёр маргалдаад тэгээд би босоод ирсэн чинь Ч.Д хөлөөрөө намайг өшиглөөд эрүү рүү өшиглөн хамар амнаас цус гараад тэгсэн гаднаас Эрдэнэбилэг ах орж ирээд салгасан... /хх-ийн 76-77 дугаар хуудас/,

гэрч Ш.Айдосын ...Намайг ирэхэд Ч.Д Ганбаатарыг цохиж гэмтээсэн байсан. Би юу болсон талаар асуухад Ч.Д нь халамцуу агсраад байсан... ...намайг байр руу ороход Ч.Д, Ю.Жхоорондоо маргалдаж муудалцаад бие биенийгээ гэмтээчихсэн байсан. Тэгээд хоорондоо дахиж маргалдаад зодолдох гээд байхаар нь Эрдэнэбилэг бид хоёр тэр Жараглбаатар, Ч.Д нарыг салгасан... /хх-ийн 78-79 дүгээр хуудас/,

яллагдагч Ч.Дын ...Би Айдосыг ямаанд яваад ирэх хооронд Ганбаатартай маргалдаж муудалцаад цохиж гэмтээсэн байсан... ...маргаад байхаар нь уурандаа Жаргалбаатарын нүүр рүү 2 удаа гараа раа цохисон... /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

...бид хоёр хоорондоо ярьж байгаад маргалдаад би Ганбаатарын нүүр рүү гараа раа цохиод, нэг удаа өшиглөсөн... ...Ю.Жнад руу хандаж чи яагаад Ганбаатарыг цохиж байгаа юм бэ гээд над руу дайраад байхаар нь уурандаа Жаргалбаатарын нүүр хэсэг рүү 2 удаа цохисон чинь Ю.Жширээн дээр байсан нарны толыг аваад миний нүүр рүү цохиод би хэсэг ухаан алдсан шиг болсон... /хх-ийн 102-103 дугаар хуудас/,

яллагдагч Ю.Жын ...Ч.Д сууж байсан газраасаа гэнэт босож ирээд миний нүүр рүү гараа раа 2 удаа цохихоор нь би уурлаад ширээн дээр байсан нарны толиор нэг удаа цохисон... /хх-ийн 104-105 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

 шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 343 дугаартай ...Ч.Дын биед баруун гарын сарвууны 3-р хурууны тэнийлгэгч шөрмөс гэмтээсэн шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун зулайд шарх, зөөлөн эдийн нярцал бүхий хөнгөн хохирол учруулсан... талаарх дүгнэлт /хх-ийн 81-82 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 363 дугаартай ...Г.Ганбаатарын биед доод уруулын салтсанд шарх, доод уруулын гадна хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан... талаарх дүгнэлт /хх-ийн 87-88 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 362 дугаартай ...Ю.Жын биед зүүн хоншоор ясны урд хааны хугарал, зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, зүүн хацарт хаван хавдар бүхий хүндэвтэр хохирол учруулсан... талаарх дүгнэлт /хх-ийн 93-94 дүгээр хуудас/, болон хохирогч Ч.Дын Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 48 дугаар хуудас/, хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 30-31, 124-127 дугаар хуудас/, шүүгдэгч Ю.Ж, Ч.Д нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 22-29, 59, 62, 107-121,  дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.   

  

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болно. 

   

            Прокуророос шүүгдэгч Ч.Д, Ю.Ж нарт холбогдох эрүүгийн 1934006350388 дугаартай хэргийн шүүгдэгч Ч.Д, Ю.Ж нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.  

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Ч.Дын иргэн Г.Ганбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Иргэн Ю.Жыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ю.Жын иргэн Ч.Дыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүнийг цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж өөрсдөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх хууль бус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг цохиж зодсон хууль бус үйлдэл нь хохирогч нарт учирсан хөнгөн, хүндэвтэр хохиролтой шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Ч.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,

шүүгдэгч Ю.ЖЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч Ч.Д, Ю.Жнар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул тэднийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Ч.Дыг иргэн Г.Ганбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, иргэн Ю.Жын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Ю.Жыг иргэн Ч.Дын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ю.Жын гэм  буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Дын эрүүл мэндэд баруун гарын сарвууны 3-р хурууны тэнийлгэгч шөрмөс гэмтээсэн шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун зулайд шарх, зөөлөн эдийн нярцал бүхий хүндэвтэр хохирол учирсан,

Шүүгдэгч Ч.Дын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Ганбаатарын эрүүл мэндэд доод уруулын салтсанд шарх, доод уруулын гадна хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол,

мөн хохирогч Ю.Жын эрүүл мэндэд зүүн хоншоор ясны урд хананы хугарал, зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, зүүн хацарт хаван хавдар бүхий хүндэвтэр хохирол тус тус учирсан байна.

 

Хохирогч Ч.Д нь шүүгдэгч Ю.Жаас эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой эмчилгээний зардал нэхэмжлээгүй ба нэхэмжилсэн баримт хавтас хэрэгт авагдаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй,

хохирогч Ю.Ж, Г.Ганбаатар нар нь шүүгдэгч Ч.Даас эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой эмчилгээний зардал нэхэмжлээгүй ба нэхэмжилсэн баримт хавтас хэрэгт авагдаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь тус тус хавтаст хэргийн 65-66, 67, 68, 69, 70, 75 дугаар хуудаст авагдсан хохирогч нарын мэдүүлгүүд болон хавтаст хэргийн 124-127 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч, хохирогч нар хоорондоо эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүдээр тус тус тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч Ч.Д, Ю.Ж нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүх шүүгдэгч Ч.Д, Ю.Ж нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүхээс ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгч Ч.Дт гэмт хэрэг тус бүрт нь торгох ял шийтгэл оногдуулж, нийт эдлэх ялыг тогтоох,

Шүүгдэгч Ю.Жт мөн торгох ял оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.

  

Шүүхээс шүүгдэгч Ч.Д, Ю.Ж нарт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,  

шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

   

Шүүгдэгч Ч.Д, Ю.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Ю.Ж, Ч.Д, Г.Ганбаатар нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно. 

 

         Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

 хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

               36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

                        заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Ч.Дыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Боржигон овгийн Юрагийн Жаргалбаатарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

2. Шүүгдэгч Б овгийн Ч.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар,   

 

шүүгдэгч Боржигон овгийн Юрагийн Жаргалбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.    

  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1., 2 дахь хэсгийн 2.1-д заасныг тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ч.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун тавин нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нэг мянга нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ч.Д, Б овгийн Ю.Ж нарт тус бүр оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.     

         

5. Шүүгдэгч Б овгийн Ч.Д, Б овгийн Ю.Ж нарт тус бүр шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.   

  

6. Шүүгдэгч Б овгийн Ч.Д, Б овгийн Ю.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Ю.Ж, Ч.Д, Г.Ганбаатар нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.    

  

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Ч.Д, Б овгийн Ю.Ж нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.     

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Ч.Д, Б овгийн Ю.Ж нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ш.ГАНДАНСҮРЭН