| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00405/И |
| Дугаар | 405 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 405
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би ******* сумын *******ын тамгын газрын нэхэмжлэлтэй Р.*******, Д.******* нарт холбогдох 1927855 төгрөг /нэг сая есөн зуун хорин долоон мянга найман зуун тавин таван/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* сумын *******ын тамгын газар нь нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн ******* овогт *******ын *******, ******* овогт ******* ******* нар нь Сум ийн зээлнээс Махны дэлгүүрийн өргөтөл зориулалтаар 10000000 /арван сая/ төгрөгийг 2013 оны 05-р сарын 01-ний өдрийн 1221 тоот гэрээ байгуулан сарын 0.25 %-ийн, жилийн 3 %-ийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулж авсан. Р.*******, Д.******* нарын 2013 оны 06-р сарын 01-нээс 2015 оны 10-р сарын 01-н хүртлэх төлөгдөөгүй зээлийн төлбөр /4464166/ дөрвөн сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга нэг зуун жаран зургаан/ төгрөгийг сумын засаг даргын 2015 оны 09-р сарын 18-ны 1/662 тоотоор танай байгууллагад нэхэмжлэл гарган шүүгчийн 2015 оны 10-р сарын 12-ны 377 тоот захирамжаар шийдвэрлүүлэн төлүүлж байна.
2015 оны 11-р сарын 01-нээс 2016 оны 05-р сарын 01-н хүртэл зээлийн төлбөрийн үлдэгдэл 1793355/ нэг сая долоон зуун ерэн гурван мянга гурван зуун тавин таван/ төгрөг төлөгдөөгүй байна.
2016 оны 05-р сарын 01-нд зээлийн гэрээний хугацаа дууссан болно. Мөн зээлийн гэрээний 2.6-т заасны дагуу хугацаа хэтрэлтийн хүү тооцов. Хугацаа хэтрэлтийн хүү 134500/ нэг зуун гучин дөрвөн мянга таван зуу/ төгрөг.
Нийт 1927855/нэг сая есөн зуун хорин долоон мянга найман зуун тавин таван / төгрөгийг гаргуулж өгөхийг хүсч байна гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн ******* сумын Жинст багт оршин суух ******* овогт *******ын *******, ******* овогт ******* ******* нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Иргэн Р.*******, Д.******* нар нь ******* сумын сум аас, зээл авсан 1927855/ нэг сая хорин долоон мянга найман зуун тавин таван/ төгрөгийг төлөх нь үнэн болно. Бид амьдралын шаардлага хэцүү байгаа, эргэн төлөлтөө нэхэмжлэгч байгуулаггатай харилцан тохиролцож 2017 оны 02-р сард багтааж төлж барагдуулахаар тохиролцсон болно гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
******* сумын *******ын тамгын газар нь иргэн Р.*******, Д.******* нараас 1927855 /нэг сая есөн зуун хорин долоон мянга найман зуун тавин таван /төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч Р.*******, Д.******* нар нь ******* сумын *******ын тамгын газрын нэхэмжилсэн 1927855 /нэг сая есөн зуун хорин долоон мянга найман зуун тавин таван /төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн ******* сумын сум аас, зээл авч 1927855 төгрөгийг төлөх нь үнэн болно. Бид амьдралын шаардлага хэцүү байгаа, эргэн төлөлтөө нэхэмжлэгч байгуулаггатай харилцан тохиролцож 2017 оны 02-р сард багтааж төлж барагдуулах болно гэсэн тайлбар нотлож байх тулхэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагатэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж хариуцагчаас Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж 43644 төгрөгийн тал хувь 21822 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ******* сумын *******ын тамгын газрын нэхэмжлэлтэй Р.*******, Д.******* нарт холбогдох 1927855 /нэг сая есөн зуун хорин долоон мянга найман зуун тавин таван/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ньхүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаархариуцагчаас тэмдэгтийн хураамж 21822 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай
ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ