| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2016/00406/И |
| Дугаар | 406 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 406
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би Б.*******ы нэхэмжлэлтэйТ.*******од холбогдох 2.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагадаа: Т.*******од 2016 оны 04 сарын 22-23-нд ноолууранд явуулахаар 22.000.000 төгрөг өгсөн. Өмнө нь дүү *******д 2016.4.21-нд 10.000.000 төгрөг шилжүүлсэн нийт 32.000.000 төгрөг болсон. Дээрх мөнгөний ноолуурыг ******* нь тооцоо хийж авчирсан. Үүнээс тушаасан ноолуур 327.6*660=21621600 төгрөг болсон. Зөрүү 10378400 төгрөг үлдсэн.Үүнээс ******* 6.000.000 төгрөг шилжүүлсэн ******* 350.000 төг бэлэн өгсөн. Үлдэгдэл 4.000.000 төгрөг үлдсэн. Завхан гол гүүр лүү ноолууранд хамт явахаар очиход бэлэн 300.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 3.700.000 төгрөг үлдсэн. Үүнээс 1.000.000 төгрөгийг манай гэрт бэлэн авчирч өгсөн. 2.700.000 төгрөг үлдсэн. 200000 төгрөгийг ноолууранд авч явсны хөлсөнд хасаж 2.500.000 төгрөг үлдсэн. Энэ мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.******* ирүүлсэн тайлбартаа: *******д би 2.200.000 төгрөг төлөх ёстой. Нэхэмжлэл дээр *******ы эхнэр 2.500.000 төгрөг гэж андуурч бичсэн байна. Би *******д 2.200.000 төгрөг төлөхөө хүлэн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Т.*******ын шүүхэд өгсөн тайлбартай танилцав. 2.200.000 төгрөг төлье гэсэн байна. Үүнийг би хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь Т.*******оос 2.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Т.******* нар нь харилцан тохиролцож 2.200.000 төгрөгийг өгч авахаар эвлэрсэн байна.
Иймд шүүх зохигчдыг эвлэрлийг батлаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласан болно.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54950 төгрөгний тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75-Р ЗҮЙЛҮҮД, 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1 ДЭХ ХЭСЭГТ ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ :
1. Б.*******ы нэхэмжлэлтэй Т.*******од холбогдох 2.500.000 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нархарилцан тохиролцож 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянган төгрөг/-ийг өгч авалцахаар тохиролцон эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54950 төгрөгний 27475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн Улиастай сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 27475 төгрөг, хариуцагчаас 27475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.
4. Зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ