Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 407

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн 
               зөвшөөрснийг батлах тухай 

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би ******* банкны нэхэмжлэлтэй ******* ХХК, хамтран зээлдэгч Ц.******* нарт холбогдох 67971756.74 /жаран есөн сая есөн зуун далан нэгэн мянга долоон зуун тавин зургаан төгрөг далан дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгч ******* банк нь нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* ХХК хамран зээлдэгч Ц.******* нар 2014 оны 03-р сарын 12-ны өдөр Безнесийн зээлийн 1150009121 тоот гэрээгээр 60000000 /жаран сая/ төгрөгийг Безнесийн үйл ажиллагааны эргэлтийн хөрөнгө болон тоног төхөөрөмж авахад зориулан 36 сарын хугацаатай авсан бөгөөд 2014 оны 12-р сарын 17-ны өдөр зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлий гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж эргэн төлөлтийг нь өөрчилж 1150012524 тоот гэрээнд өөрчлөлт хийсэн, 2015 оны 12-р сарын 31-ний өдөр дахин зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж эргэн төлөлтийг нт өөрчилж 1150015006 тоот гэрээний өөрчлөлт хийсэн. Зээлийн барьцаанд: Завхан аймаг ******* сум ******* баг ******* ХХК-н хашаанд байрлах 0019144 тоот гэрчилгээний дугаартай ,Ү-091800324 тоот улсын бүртгэлийн дугаартай 164,7мкв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай конторын барилга, агуулах улаан,  булан , цайны газар манаачын байр дэлгүүрийн барилга ,, 0122807 тоот гэрчилгээний дугаартай 15-н жилээр эзэмшүүлэх эрхтэй газрыг тус тус барьцаалуулсан  болно. 
******* ХХК нь зээлийн гэрээний 1.4-д заасны дагуу зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөх үүргийг зөрчсөн. Банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулан, утсаар ярьж зээлдэгчтэй очиж уулзаж, мэдэгдэх шаардах хуудас өгч байсан боловч одоог хүртэл зээлийн төлбөрөө бүрэн барагдуулаагүй байна. Зээл төлөх хугацаа 213 хоногоор хэтэрсэн байна. 
1150015006 тоот гэрээний зээлийн төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээлийн үлдэгдэл 58240620.49 төгрөг, хүү 9650391.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80745.52 төгрөг нийт 67971756.74 төгрөгийг зээлдэгчээс нэхэмжилж байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 Банк эрх бүхий байгуулагийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтуудыг үндэслэн хариуцагч Ойнбаялаг ХХК, хамтран зээлдэгч Ц.******* нараас нийт /67971756.74 /жаран есөн сая есөн зуун далан нэгэн мянга долоон зуун тавин зургаан төгрөг далан дөрвөн мөнгө / төгрөгийг  гаргуулж Банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн *******  сумын ******* баг ******* ХХК Завхан аймгийн *******  сумын ******* баг ******* ХХК хашаанд оршин суух Ц.******* нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Манай Компани нь 1971 онд Тосонцэнгэлийн МБК-ийн харьяа ******* хот дахь цех нэртэйгээр байгуулагдан улмаар 1993 онд хувьчлагдан ******* сумын Богдбн гол баг Хангамжийн хэсэг 2-46В-д мод боловсруулах үйлдвэрлэл худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компани нь тавилга хаалга цонх үйлдвэрлэлийн салбартаа 40 гаруй жил ажилласан, шинэ техник технологийн үйлдвэрлэл нэвтрүүлэн АНУ-ын Youngdale, БНСУ-ын Irex, Германы Siemens фермүүдийн нугас, тоноглолыг хэрэглэж импортыг орлодог цэвэр модон тавилга үйлдвэрлэж байна. Манай компани нь *******банкнаас 2015 оны 12-р сарын 31-ны өдөр шинэчлэн байгуулсан 1150015006 тоот гэрээний үүргээ биелүүлээгүй удаа дараа шаардуулж байсан нь үнэн болно. Зээлийн төлбөрөө төлж барагдуулаагүй дараах шалтгаан байсан. Монгол орон болж байгаа санхүүгийн хямрал нь орон нутагт ажиллаж байгаа жижиг дунд үйлдвэр, аж ахуйн газруудад борлууллат байхгүй болж маш хүндээр туссан. 2014 оны сүүлээр Идэр суманд үйл ажиллагаа явуулж байсан ойжуулалт, нөхөн сэргээлт,мод бэлтгэлийн ажлууд зогсож үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө ******* хот руу авчран тэнд ажиллаж байсан ажилчдаа цомхотгосон. 2015 онд хувь хүн иргэдийн захилга багассан, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд зогссон санхүүжилт байхгүй болсон зэрэг шалтгаанаас үүдэн 2015 оны 09-р сарын 30-с мод боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа зогсож тогтмол цалинтай ажилчдаа цомхотгосон. Миний ээж энэ компанид 40 гаруй жил ажилласан нягтлан бодогч Ц.******* нь 2015 оны 09-р сараас хойш элэгний, хөхний хорт хавдраар өвдсөн учраас миний бие жаахан орсон орлогоо ээжийнхээ эмчилгээнд зориулж байсан учраас зээлийн төлбөрүүдээ төлөх боломж гарсангүй. Манай компани нь *******банкны нэхэмжилсэн 67971756.74  төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.    
 
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

  ******* банк нь Ойнбаялаг ХХК, Ц.******* нараас 67971756.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ. 

Хариуцагч Ойнбаялаг ХХК, Ц.******* нар ******* банкны нэхэмжилсэн 67971756.74 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн Манай Компани нь 1971 онд Тосонцэнгэлийн МБК-ийн харьяа ******* хот дахь цех нэртэйгээр байгуулагдан улмаар 1993 онд хувьчлагдан ******* сумын Богдбн гол баг Хангамжийн хэсэг 2-46В-д мод боловсруулах үйлдвэрлэл худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компани нь тавилга хаалга цонх үйлдвэрлэлийн салбартаа 40 гаруй жил ажилласан, шинэ техник технологийн үйлдвэрлэл нэвтрүүлэн АНУ-ын Youngdale, БНСУ-ын Irex, Германы Siemens фермүүдийн нугас, тоноглолыг хэрэглэж импортыг орлодог цэвэр модон тавилга үйлдвэрлэж байна. Манай компани нь *******банкнаас 2015 оны 12-р сарын 31-ны өдөр шинэчлэн байгуулсан 1150015006 тоот гэрээний үүргээ биелүүлээгүй удаа дараа шаардуулж байсан нь үнэн болно. Зээлийн төлбөрөө төлж барагдуулаагүй дараах шалтгаан байсан. Монгол орон болж байгаа санхүүгийн хямрал нь орон нутагт ажиллаж байгаа жижиг дунд үйлдвэр, аж ахуйн газруудад борлууллат байхгүй болж маш хүндээр туссан. 2014 оны сүүлээр Идэр суманд үйл ажиллагаа явуулж байсан ойжуулалт, нөхөн сэргээлт,мод бэлтгэлийн ажлууд зогсож үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө ******* хот руу авчран тэнд ажиллаж байсан ажилчдаа цомхотгосон. 2015 онд хувь хүн иргэдийн захилга багассан, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд зогссон санхүүжилт байхгүй болсон зэрэг шалтгаанаас үүдэн 2015 оны 09-р сарын 30-с мод боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа зогсож тогтмол цалинтай ажилчдаа цомхотгосон. Миний ээж энэ компанид 40 гаруй жил ажилласан нягтлан бодогч Ц.******* нь 2015 оны 09-р сараас хойш элэгний, хөхний хорт хавдраар өвдсөн учраас миний бие жаахан орсон орлогоо ээжийнхээ эмчилгээнд зориулж байсан учраас зээлийн төлбөрүүдээ төлөх боломж гарсангүй. Манай компани нь *******банкны нэхэмжилсэн 67971756.74  төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх  үндэстэй байна.
 
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 497808.78 төгрөгний тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 1. ******* банкны нэхэмжлэлтэй Ойнбаялаг ХХК, Ц.******* нарт холбогдох  холбогдох 67971756.74 /жаран есөн сая есөн зуун далан нэгэн мянга долоон зуун тавин зургаан төгрөг далан дөрвөн мөнгө/төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.  Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 497808.78 төгрөгний 248904.39 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 090000941 тоот данснаас 248904.39 төгрөгийг,  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 248904.39 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай.

 3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
    
 4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай

 

ШҮҮГЧ             Л.ЭХЛЭЛТ