Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 408

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн 
               зөвшөөрснийг батлах тухай 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би Х*******ы нэхэмжлэлтэй ****************** нарт холбогдох 10945797.59 /арван сая есөн зуун дөчин таван мянга долоон зуун ерэн долоон төгрөг тавин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгч Хас банк нь нэхэмжлэлийн шаардлагадаа: Х****** нь С.Д***********, хамтран зээлдэгч Л.Ө************ нартай 2015 оны 02-р сарын 11-ний өдөр зээлийн 1150012915 тоот гэрээгээр 11000000 /арван нэгэн сая/ төгрөгний цалингийн зээлийг өрхийн хэрэглээнд зориулан 36 сарын хугацаатай авсан.
С.Д********** нь зээлийн гэрээний 3.2.1-д заасны дагуу зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөх үүргийг зөрчсөн. Банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулан, утсаар ярьж зээлдэгчтэй очиж уулзаж, мэдэгдэх шаардах хуудас өгч байсан боловч одоог хүртэл зээлийн төлбөрөө бүрэн барагдуулаагүй байна. 
Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийг бүрэн төлөлгүй Х********* байгуулсан зээлийн гэрээний үүргээ зөрчиж байх тул зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцалж төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 9166666.38 төгрөг нэмэгдүүлсэн хүү 6910409 төгрөг нийт 10945797.59 төгрөгийг зээлдэгчээс нэхэмжилж байна. 
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 Банк эрх бүхий байгуулагийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтуудыг үндэслэн хариуцагч С.Д***********, хамтран зээлдэгч Л.Ө************ нараас нийт 10945797.59 /арван сая есөн зуун дөчин таван мянга долоон зуун ерэн долоон төгрөг тавин есөн мөнгө/ төгрөгийг  гаргуулж Банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн ************ сумын ************ баг Ойн ************* оршин суух С.Д*******, Л.Ө************** нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие С*********** овогтой Д*********** нь 2015 оны 02-р сарын 11-ний өдөр зээлийн 1********* тоот гэрээ байгуулан 11000000 /арван нэгэн сая/ төгрөгний цалингийн зээл авсан нь үнэн болно. Зээлийн төлбөрийг 2015 оны 09-р сараас хойш төлөөгүй нь дараах хэдэн шалтгаанаас болсон юм. Миний өөрийн *********** ХХК нь 2015 оны 09-р сараас хойш захилга байхгүй болсон, миний ээж манай компаны нягтлан бодогч ажилтай Ц.********* нь хорт хавдараар өвдсөн одоо БНСУ-д хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа учир орлого зогсож зээлээ төлж чадаагүй юм. Х********ны нэхэмжилсэн 10945797.59 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.    
 
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

  Хас банк нь С.Д*********, Л.Ө************ нараас 10945797.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ. 

Хариуцагч С.Д**********, Л.Ө************ нар Хас банкны нэхэмжилсэн 10945797.59 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн Миний бие С**********овогтой Д******** нь 2015 оны 02-р сарын 11-ний өдөр зээлийн *************** тоот гэрээ байгуулан 11000000 /арван нэгэн сая/ төгрөгний цалингийн зээл авсан нь үнэн болно. Зээлийн төлбөрийг 2015 оны 09-р сараас хойш төлөөгүй нь дараах хэдэн шалтгаанаас болсон. Миний өөрийн ********** ХХК нь 2015 оны 09-р сараас хойш захилга байхгүй болсон, миний ээж манай компаны нягтлан бодогч ажилтай Ц.Г********* нь хорт хавдараар өвдсөн одоо БНСУ-д хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа учир орлого зогсож зээлээ төлж чадаагүй юм. Хасбанкны нэхэмжилсэн 10945797.59 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх  үндэстэй байна.
 
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190082.75  төгрөгний тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд

     МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 1. Х***********ы нэхэмжлэлтэй С.Д*********, Л.Ө************ нарт холбогдох 10945797.59 /арван сая есөн зуун дөчин таван мянга долоон зуун ерэн долоон төгрөг тавин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.  Улсынтэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 190082.75 төгрөгний 95041.375 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 090000941 тоот данснаас 95041.375 төгрөгийг,  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 95041.375 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай.

    3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
    
    4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай

 

ШҮҮГЧ             Л.ЭХЛЭЛТ