Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 409

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Ө.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Ө.*******гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч *******ийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1979 онд цэргээс ирээд 1979 оны 07 сарын 20-ны өдөр 20 дугаар *******ад ажилд орсон юм. 20 дугаар *******ыг тухайн үед Т*******н ******* дугаар ******* гэдэг байсан юм. Миний хөдөлмөрийн дэвтэрт тээврийг удирдах газар гэсэн тамгатай байгаа тул Нийгмийн даатгалын байгууллагын зүгээс 20 дугаар ******* гэсэн тамга байхгүй байгаа учраас 20 дугаар *******ад ажиллаж байсан гэж үзэхэд эргэлзээтэй байна гэсэн юм. Мөн ажилд орсон, гарсан тушаал байхгүй учраас 1979 оноос 1997 онд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан юм гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:

Ө.******* 1979 оны 07-р сарын 20-ноос 1997 оны 03-р сарыг дуустал ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч Ө.******* нь 1979 оны 07-р сарын 20-ноос 1980 оны 04-р сарын 28-ны өдөр хүртэл Завхан аймгийн Тээврийг удирдах газарт засварчинаар, 1980 оны 04-р сарын 28-наас 1988 оны 03-р сарын 02-ны өдөр хүртэл, Завхан аймгийн Тээврийг удирдах газар жолоочоор,1988 оны 09-р сарын 05-наас 1992 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Тээврийг удирдах газар жолоочоор, 1992 оны 01-р сарын 01-нээс 1993 оны 11-р сарын 16 хүртэл Аялал компанид жолоочоор, 1993 оны 11-р сарын 16-наас 1994 оны 11-р сарын 08-ны өдөр хүртэл *******ийн *******ад жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь ББМҮЯ-ны харьяа Завхан аймгийн барилга угсралтын конторын даргын 71 дугаартай тушаал, ББМҮ яамны харьяа Завхан аймгийн барилга угсралтын конторын даргын 1976 оны 07 сарын 114 тоот тушаал, БНМАУ Завхан т*******н даргын 1979 оны 07 сарын 27-ны өдрийн 124 тоот тушаал, 1975 оны 06 сарын 28-ны өдөр ажиллаж нээлгэж бичилт хийсэн хөдөлмөрийн дэвтэр зэргээр тогтоогдож байна.

Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Д.*******ын 1978 онд цэргээс ирээд манай *******ад ажилд орсон. 10 гаран жил хамт ажилласан. Баазыг тарахад цуг гарсан. *******ад даргын жолооч хийж байсан. УАЗ 469 машин унадаг байсан. Зах зээл эхэлтэл ажилласан. ...гэсэн,

гэрч А.*******ын 1978 онд цэргээс ирээд 1979 онд *******ад орсон. Намайг цэрэгт байхад ажилд орсон байсан. Баазын даргын жолоочоор олон жил ажилласан. 1979 оноос 1991 он хүртэл хамт ажилласан. 1991 онд ******* тарж Хувьцаат компани болж задрахад би өргөө ХК-нд орсон гэсэн мэдүүлгүүдээр Ө.*******гийн ажиллаж байсан нь давхар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Хэрэгт цугларсан эдгээр нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэ зөв гэж үнэллээ.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ө.*******г 1979 оны 07-р сарын 20-ноос 1980 оны 04-р сарын 28-ны өдөр хүртэл Завхан аймгийн Тээврийг удирдах газарт засварчинаар, 1980 оны 04-р сарын 28-наас 1988 оны 03-р сарын 02-ны өдөр хүртэл, 1988 оны 09-р сарын 05-наас 1992 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Тээврийг удирдах газар жолоочоор, 1992 оны 01-р сарын 01-нээс 1993 оны 11-р сарын 16 хүртэл Аялал компанид жолоочоор, 1993 оны 11-р сарын 16-наас 1994 оны 11-р сарын 08-ны өдөр хүртэл *******ийн *******ад жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ