Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 410

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би Ө.*******ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн *******ийн *******ын *******т холбогдох тус газрын Б/37 тоот тушаалыг хүчингүй болгуулж, лабораторын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Ө.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Завхан аймгийн *******ийн *******ын газрын лабораторийн эрхлэгчээр ажиллаж байсан. Гэтэл намайг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгөөгүй байхад газрын дарга 2016 оны 07 сарын 27-ны өдрийн Б/37 тоот тушаал гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж танай шүүхэд Завхан аймгийн *******ийн *******ын Б/37 тоот тушаалыг хүчингүй болгуулж *******ийн *******ын газрын лабораторийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Талууд 2016 оны 10-р сарын 18-ны өдөр шүүхийн өмнө байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Ө.*******, МХГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* нар доорх байдлаар эвлэрэн хэлэлцэж байна.

  1. Ө.*******ийг 2016.10.10-ны өдрөөс хуучин ажилд нь буюу МХГ-ын лабораторийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилж ажиллуулах
  2. Ө.*******ийн ажилгүй байсан хугацааны олговорт 1.100.000 төгрөгийг МХГ-ын албанаас гаргуулж олгох
  3. Ө.******* эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагаасаа татгалзахаар эвлэрэн хэлэлцэв.

Бид энэ асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах гомдол гаргах эрхгүй гэдгээ ойлголоо гэжээ.

Хэргийн материалыг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.******* нь Завхан аймгийн мэргэжлийн *******ын *******т холбогдуулан тус газрын Б/37 тоот тушаалыг хүчингүй болгуулж, лаборторын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжилжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч байгууллагын төлөөлөгч нар харилцан тохиролцож 1.Ө.*******ийг 2016.10.10-ны өдрөөс хуучин ажилд нь буюу МХГ-ын лабораторийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилж ажиллуулах

2. Ө.*******ийн ажилгүй байсан хугацааны олговорт 1.100.000 төгрөгийг МХГ-ын албанаас гаргуулж олгох

3. Ө.******* эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагаасаа татгалзахаар эвлэрсэн байна.

Ийнхүү зохигч эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй учир тэдний эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, *******ын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласан болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагааснэхэмжлэлд төлөгдөх 30950 төгрөгний тал хувийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75-Р ЗҮЙЛҮҮД, 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1 ДЭХ ХЭСЭГТ ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ :

1. Ө.*******ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн *******ийн *******ын *******т холбогдох тус газрын Б/37 тоот тушаалыг хүчингүй болгуулж, лабораторын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай хэргийн нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нар харилцан тохиролцож нэхэмжлэгч Ө.*******ийг 2016.10.10-ны өдрөөс хуучин ажилд нь буюу *******ийн *******ын газрын лабораторийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилж ажиллуулах, Ө.*******ийн ажилгүй байсан хугацааны олговорт 1.100.000 төгрөгийг *******ийн *******ын газрын албанаас гаргуулж түүнд олгох, Ө.******* эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагаасаа татгалзахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас 30950 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай

3. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.

4. Зохигчид давж заалдах болон *******ын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ