Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 785

 

 

 

 

 

 

   2019          09         17                                      2019/ШЦТ/785

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэжаргал,

Улсын яллагч: Б.Батсайхан,

Хохирогчийн төлөөлөгч: Г.Б-,

Гэрч: Б.А-,

Шүүгдэгч: Н.Д-, түүний өмгөөлөгч О.Чулуунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Н.Д-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705015800245 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.Д-,  1973 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт ...... тоот регистртэй,

Шүүгдэгч Н.Д- нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “...” ХХК-ний кассын нярваар ажиллаж байх хугацаандаа өөрийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс 166.019.344.33 төгрөгийг өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Д-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 60.000 долларыг аваагүй. 9 сард төрийн банкнаас манай данс руу ороод зарлагадах ёстой. Тийм зүйл байхгүй, тэр 60.000 доллар манай данс руу орж ирээгүй. О- гээд захирал байгаа. Жижиг мөнгөн сангаас би 1 сая төгрөг гаргаж өгсөн. Би тухайн үед бодсон цалинг хүмүүст тарааж өгдөг байсан. Хүмүүс өөрсдөө цалингаа авчихаад аваагүй гэдэг. 3.600.000 төгрөгийн өр төлбөр байдаг. Тэрийг бол би хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогчийн төлөөлөгч Г.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өсгөн: “...Шүүгдэгч Д- нь манай байгууллагад нилээдгүй олон жил ажилласан. Хохирлыг төлж барагдуулах талаар ямар ч санаачлага гаргахгүй байгаа. Харин ч бүр би аваагүй гэх зүйл ярьдаг. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зүйл байдаг. Манай компаний зүгээс шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн зардлыг учирсан хохирол дээр нэмж нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч Г.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тус компанид кассын нярваар ажиллаж байсан Н.Д- нь ажиллаж байх хугацаандаа их хэмжээний мөнгө завшсан болох нь санхүүгийн баримтуудаар тогтоогдож байгаа. Н.Д-т холбогдох санхүүгийн баримтуудыг хэрэгт хавсаргуулахаар материалыг өгсөн. ...Манай байгууллагад учруулсан хохирлыг түргэн шуурхай барагдуулж авах хүсэлттэй байна...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 73-74/,

Гэрч Б.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Н.Д- нь компанийн удирдах албан тушаалтны цохсон баримтын дагуу гадаад гуйвуулгыг хийдэг юм. 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн кассын долларын тайланд тусгасан 60.000 ам долларыг ОХУ-ын С-компани руу шилжүүлсэн гэж тайланд тусгасан боловч 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 60.000 долларыг шилжүүлсэн баримтыг засч огноог 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр болгон өөрчилж тайланд баримтаа хавсаргасан. 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр удирдах албан тушаалтны цохолтын дагуу 36.150 юанийг Лян Хө Компероссорын үйлдвэрт шилжүүлсэн баримтыг засч 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр болгон өөрчилж тайланд хавсаргасан. 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр удирдах албан тушаалтны цохолтын дагуу 36.150 юанийг Лян Хө компероссорын үйлдвэрт шилжүүлсэн мөнгийг уг компанитай тооцоо нийлэхэд уг юанийг Лян хө компероссорын үйлдвэр нь аваагүйг мэдэгдсэн юм. Манай компанийн дотоод хяналтын алба болон санхүүгийн тооцоогоор Н.Д- нь 167.642.094 төгрөгийн төлбөртэй нь тогтоогдсон юм...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 48-49/,

Гэрч Б.Г-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...... ХХК-иас 2016 оны 4 дүгээр сараас манай тооцооны төвөөр үйлчлүүлж эхэлсэн ба уг компанийн нярав Н- овогтой Д- нь орлого, зарлага, гадаад гуйвуулгын гүйлгээг хийдэг байсан. ...Н.Д- нь манай салбартай харилцаад 2 жил гаран болчихсон болохоор би тухайн үед итгээд л гарын үсэг зураад баримт бичээд өгчихсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 50-51/,

Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...... ХХК-иас 60.000 ам.долларыг аваад хаачсан нь мэдэгдэхгүй алга болчихсон юм, яг хэзээ гэдгийг нь би мэдэхгүй байна ...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 77/,

Гэрч Б.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Уг тооцоогоор 109.030 вон үүнийг төгрөгөөр бодоход 245.318 төгрөг, 1045 юань төгрөгөөр 388.123 төгрөг, 20 доллар төгрөгөөр 49.190 төгрөг, 100 евро төгрөгөөр 272.500 төгрөг, МТ шатахуун түгээх станцын 40.250 төгрөгийн түлшний баримт дутсан. Жижиг мөнгөн сан нь борлуулалтаас бусад төрлийн мөнгө орох сангаас 999.997 төгрөг дутсан нийт 1.995.378 төгрөг болж байгаа. Уг өрөөнөөс хаалганы лац 7.000 төгрөг, дардас 20.000 төгрөг, мөнгө хийж авч явах зориулалттай ширэн цүнх 250.000 төгрөг тус тус алга болсон байсан. Н.Д-ын хөтөлж байсан сарын тайлангуудаас 2017 оны 9 дүгээр сарын 27-нд юанийн тайланд тусгасан 36.150 юанийг нь Лиан Хө гэх үйлдвэр рүү шилжүүлсэн гэж бичээд баримт хавсаргасан байсан. Бид уг газартай тооцоо тулж үзэхэд уг гүйлгээ хийгдээгүй байсан. 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр тайланд 60.000 долларыг С-гэх газар руу шилжүүлсэн баримт хавсаргасан байсан. Уг газартай тооцоо нийлж үзэхэд уг гүйлгээ хийгдээгүй байсан ба 60.000 долларыг тухайн үеийн ханшаар бодож үзэхэд 148.035.290 төгрөг болж байсан. 2017 оны 10 дугаар сарын 13-нд кассын тайландаа М.Т-ын цалинг давхардуулан олгосон 100.000 төгрөгөөр нэг удаа шилжүүлсэн нэг удаагийн баримт, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр В.Ц-гийн цалинг давхардуулан олгосон 100.000 төгрөгөөр нэг удаа гүйлгээ хийсэн баримт байгаа. 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Н-ын цалинг давхардуулан олгосон баримт 190.000 төгрөгийн нэг удаагийн баримт, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн автомашин хийгээр цэнэглэх станцаас орж ирсэн 201.000 төгрөгийн орлогыг зарлага дээр тусгасны улмаас 402.000 төгрөгийн зарлага гэж тусгаснаас болоод 402.000 төгрөгийн хохирол учирсан ...Харин Н.Д- нь 2017 оны 9 дүгээр сарын тайланд 60.000 ам долларыг тоолуулах ёстой байсан боловч энэ мөнгийг зарлага гарсан мэтээр бидэнд ойлгуулж тоолуулаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 78-81/,

Гэрч М.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгэхээр нь би 10 сард үндсэн цалин болох 800.000 төгрөгийн цалин авсан. Н.Д- нь надад цалин давхардуулан олгосон зүйл байхгүй. Би өөрийн авах ёстой 539.776 төгрөгийг илүү ч үгүй, дутуу ч үгүй л авсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 85/,

Гэрч Н.В-нагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...уг хуваарийг ахлах нягтлан бодогч Алтантариа гаргасан байсан. Би хуваарийн дагуу 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 18 цагийн орчим бусад газруудыг тоолчхоод Н.Д- дээр ирсэн. Н.Д- нь хуваарийн дагуу байх ёстой мөнгө болон валют, орлого, зарлагын падааныг тоолуулах ёстой. Тухайн өдөр тоолж үзэхэд Н.Д-ын сейфэнд 2.865.080 төгрөг, 9 доллар, 129.000 вон, 100 евро, 307 юань зэрэг байсан. Энэ тооцоог тоолж би болон Н.Д- өөрийн биеэр гарын үсэг зурсан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 91/,

Цэсб Аудит ХХК-ны дүгнэлтэд: “...Н- овогтой Д-ын 166.637.097 төгрөг 33 мөнгөний дутагдал гаргасан нь баримтаар нотлогдож байна...” гэсэн дүгнэлт /хх 1-н 158/,

Шинжээчийн 018 тоот дүгнэлтэд: “...ЦЭСБ ХХК-ний 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1/86 дугаартай хараат бус аудитын дүгнэлтээр “...Н- овогтой Д-ын 166. 637.097 төгрөг 33 мөнгөний дутагдал гаргасан нь баримтаар нотлогдож байна” гэсэн нь үндэслэлтэй гэж үзэхээр байна. Шинжилгээгээр Н.Д-ын хариуцаж байсан мөнгөн хөрөнгөнөөс 167.335.095 төгрөг дутсан байна. Дутагдлын дэлгэрэнгүй тооцоог хавсралтаар харуулсан болно. Н.Д- нь нийт 167.335.095 төгрөгийн зөрчил дутагдал гаргасан байна...” гэсэн дүгнэлт /хх 1-н 165-166/,

Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 83 тоот дүгнэлтэд: “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч Д.М-ийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 018 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй байна. Гэхдээ өмнөх шинжилгээгээр Н.Д- нь 168.765.344.33 төгрөгийн дутагдлаас цалингаас суутгасан болон бэлэн мөнгөөр нийт 1.430.250.00 төгрөгийг төлж, үлдэгдэл 167.335.094.33 төгрөг дутагдсан байна гэж үзжээ. Харин бүрэлдэхүүнтэй шинжилгээгээр Н.Д- нь 166.019.344.33 төгрөгийн дутагдлаас 2017 оны 8, 9 дүгээр сарын цалингаас 600.000 төгрөгийг суутган тооцуулж, бэлэн мөнгөөр 532.850.00 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 09-нд 100.00 ам.доллар буюу 245.200.00 төгрөг, нийт 1.378.05.00 төгрөгийг төлж 164.641.294.33 төгрөгийн дутагдал гаргасан байна. ... ХХК нь 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төв дэлгүүрийн худалдагч Н.Д-ыг кассын нярвыг хавсран гүйцэтгүүлэхээр №12/119-А дугаартай ерөнхий захирлын тушаал гаргасан байна. Мөн 2012 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төв дэлгүүрийн худалдагч Н.Д-ыг кассын нярваар шилжүүлэн томилохоор №12/139 дугаартай ерөнхий захирлын тушаал гарсан бөгөөд уг тушаалд сарын үндсэн цалин 400.000 төгрөг, ажлын гүйцэтгэлээр цалинжуулан бусад нэмэгдэл олгохоор тушаалд тусгасан байна. Н.Д- нь кассын нярваар ажиллахаар тушаал гарснаас хойш ...нийт 29.170.216.13 төгрөгийн цалин авсан байна. ... ХХК-ний кассын нярваар ажиллаж байсан Н.Д- нь 2017 оны 9 дүгээр сарын кассын тайланд 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр “...” ХХК руу “хийний мөнгө шилжүүлэв” гэсэн гүйлгээний утгатайгаар 60.000.00 ам.долларын зарлага гаргасан ба тус зарлагын дэмжих баримтанд 2017 оны 10 дугаар сарын 02-нд шилжүүлсэн 60.000.00 ам.долларын зарлагын баримтыг хавсаргасан байна. Мөн 2017 оны 10 дугаар сарын 02-нд “...” ХХК-д 60.000.00 ам.доллар шилжүүлснээр 10 дугаар сарын кассын журнал тайланд тайлагнасан байна. Харин “...” ХХК-тай тооцоо нийлсэн актаар 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн 60.000.00 ам доллар төлөгдсөн бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлэг хийсэн гэж кассын тайланд тайлагнасан 60.0000.00 ам доллар “...” ХХК-ийн дансанд шилжиж ороогүй байна. Мөн шинжилгээний явцад “...” ХХК-ийн бусад бүх гадаадын харилцагч байгууллагад шилжүүлсэн мөнгө болон байгууллагуудаас хүлээн авсан бараа бүтээгдэхүүнийг, тооцоо нийлсэн акттай тулган шалгахад ямар нэгэн тооцооны зөрүү гараагүй болно. Н.Д- нь “...” ХХК нь БНХАУ-ын иргэн Д--тэй хийсэн №МХ17-12 тоот гэрээний дагуу 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Капитал банкаар дамжуулан Д--гийн БНХАУын тариалан банкин дахь 6228450670007650118 дугаартай данс руу 36.150.00 юанийг шилжүүлсэн боловч уг шилжүүлэг хийгдээгүй буцаагдсан байна. Уг буцаагдсан гүйлгээг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Н.Д- нь Капитал банкинд хүсэлт гарган буцаагдсан 36.150.00 юанийг хүлээн авсан байна. Уг 36.150.00 юанийг хүлээн авсан талаарх нотлох баримт болох Н.Д-ын мөнгө буцааж авах хүсэлт, мөнгө хүлээн авсан зарлагын баримт, Капитал банкны 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 5/548 дугаартай албан бичиг зэрэг баримтууд хавтаст хэргийг 169-171 дүгээр хуудсанд авагдсан байна. 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Э.Н-ийн 6 дугаар сарын цалин 190.000.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр В.Ц-гийн 9 дүгээр сарын урьдчилгаа цалин 100.000.00 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Т.А-ын 9 дүгээр сарын цалин 539.775.74 төгрөг буюу нийт 829.775.74 төгрөгийн цалин давхардуулан олгосноор кассын тайланд тайлагнасан байна. Уг давхардуулан олгосон цалинг “...” ХХК нь Н.Д-оос авах авлагаар тайланд тусгасан байна...” гэсэн дүгнэлт /хх 1-н 24-40/ зэрэг болно.

 Хохирогчийн өргөдөл /хх 1-н 11/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 60-65/, Санхүүгийн материал /хх 1-н 100-102/, Хөдөлмөрийн гэрээ /хх 1-н 103-105/, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх 1-н 127/, Депозит дансны харилцагчийн монгол хуулга /хх 1-н 223-244/,

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч би 60.000 долларыг аваагүй гэж мэдүүлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэм буруугийн талаар шүүх хуралдаанд мэтгэлцээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зөрчсөн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хохирогчийг зөв тогтоогоогүй гэсэн санал нь үндэслэлгүй бөгөөд хохирогч ... ХХК-иас төлөөлөгчөөр Г.Б-ыг томилсон албан бичиг хэрэгт авагдсан байна.

Гэрч Т.А-, Ц- гэх хүмүүсийн гарын үсгийн шинжилгээ хийлгэх шаардлагагүй дээрх хүмүүсээс гэрчээр хууль сануулан мэдүүлэг авсан байна. Хохирлын хэмжээ бодитой тогтоогдоогүй гэсэн саналын хувьд шүүгдэгч Д.Д-ын завшсан хөрөнгийн хохирлыг хөндлөнгийн аудитын байгууллага, шүүх шинжилгээний байгууллагын 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

Шүүгдэгч нь “...” ХХК-ний кассын нярваар ажиллаж байх хугацаандаа өөрийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс 166.019.344.33 төгрөгийг өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж завшиж, их хэмжээний хохирол учруулсан болох хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй болно.

Шүүгдэгч Н.Д- нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “...” ХХК-ний кассын нярваар ажиллаж байх хугацаандаа өөрийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс 166.019.344.33 төгрөгийг өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь:

 Хохирогчийн төлөөлөгч Г.Б-ын: “...Тус компанид кассын нярваар ажиллаж байсан Н.Д- нь ажиллаж байх хугацаандаа их хэмжээний мөнгө завшсан болох нь санхүүгийн баримтуудаар тогтоогдож байгаа. Н.Д-т холбогдох санхүүгийн баримтуудыг хэрэгт хавсаргуулахаар материалыг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 73-74/, гэрч Б.А-гийн “...Н.Д- нь компанийн удирдах албан тушаалтны цохсон баримтын дагуу гадаад гуйвуулгыг хийдэг юм. 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн кассын долларын тайланд тусгасан 60.000 ам долларыг ОХУ-ын “...” компани руу шилжүүлсэн гэж тайланд тусгасан боловч 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 60.000 долларыг шилжүүлсэн баримтыг засч огноог 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр болгон өөрчилж тайланд баримтаа хавсаргасан. 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр удирдах албан тушаалтны цохолтын дагуу 36.150 юанийг Лян Хө Компероссорын үйлдвэрт шилжүүлсэн баримтыг засч 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр болгон өөрчилж тайланд хавсаргасан. 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр удирдах албан тушаалтны цохолтын дагуу 36.150 юанийг Лян Хө компероссорын үйлдвэрт шилжүүлсэн мөнгийг уг компанитай тооцоо нийлэхэд уг юанийг Лян хө компероссорын үйлдвэр нь аваагүйг мэдэгдсэн юм. Манай компанийн дотоод хяналтын алба болон санхүүгийн тооцоогоор Н.Д- нь 167.642.094 төгрөгийн төлбөртэй нь тогтоогдсон юм. ...Уг тооцоогоор 109030 вон үүнийг төгрөгөөр 245.318 төгрөг, 1045 юань төгрөгөөр 388.123 төгрөг, 20 доллар төгрөгөөр 49.190 төгрөг, 100 евро төгрөгөөр 272.500 төгрөг, МТ шатахуун түгээх станцын 40.250 төгрөгийн түлшний баримт дутсан. Жижиг мөнгөн сан нь борлуулалтаас бусад төрлийн мөнгө орох сангаас 999.997 төгрөг дутсан нийт 1.995.378 төгрөг болж байгаа. Уг өрөөнөөс хаалганы лац 7.000 төгрөг, дардас 20.000 төгрөг хийж авч явах зориулалттай ширэн цүнх 250.000 төгрөг тус тус алга болсон байсан. Н.Д-ын хөтөлж байсан сарын тайлангуудаас 2017 оны 9 дүгээр сарын 27-нд юанийн тайланд тусгасан 36.150 юанийг нь Лиан Хө гэх үйлдвэр рүү шилжүүлсэн гэж бичээд баримт хавсаргасан байсан. Бид уг газартай тооцоо тулж үзэхэд уг гүйлгээ хийгдээгүй байсан. 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр тайланд 60.000 долларыг ... гэх газар руу шилжүүлсэн баримт хавсаргасан байсан. Уг газартай тооцоо нийлж үзэхэд уг гүйлгээ хийгдээгүй байсан ба 60.000 долларыг тухайн үеийн ханшаар бодож үзэхэд 148.035.290 төгрөг болж байсан. 2017 оны 10 дугаар сарын 13-нд кассын тайландаа М.Т-ын цалинг давхардуулан олгосон 100.000 төгрөгөөр нэг удаа шилжүүлсэн нэг удаагийн баримт, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр В.Ц-гийн цалинг давхардуулан олгосон 100.000 төгрөгөөр нэг удаа гүйлгээ хийсэн баримт байгаа. 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Н-ын цалинг давхардуулан олгосон баримт 190.000 төгрөгийн нэг удаагийн баримт, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн автомашин хийгээр цэнэглэх станцаас орж ирсэн 201.000 төгрөгийн орлогыг зарлага дээр тусгасны улмаас 402.000 төгрөгийн зарлага гэж тусгаснаас болоод 402.000 төгрөгийн хохирол учирсан ...Харин Н.Д- нь 2017 оны 9 дүгээр сарын тайланд 60.000 ам долларыг тоолуулах ёстой байсан боловч энэ мөнгийг зарлага гарсан мэтээр бидэнд ойлгуулж тоолуулаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 78-81/, гэрч Б.Г-гийн “...... ХХК-иас 2016 оны 4 дүгээр сараас манай тооцооны төвөөр үйлчлүүлж эхэлсэн ба уг компанийн нярав Н- овогтой Д- нь орлого, зарлага, гадаад гуйвуулгын гүйлгээг хийдэг байсан. ...Н.Д- нь манай  салбартай харилцаад 2 жил гаран болчихсон болохоор би тухайн үед итгээд л гарын үсэг зураад баримт бичээд өгчихсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 50-51/, гэрч Б.М-ын “...... ХХК-иас 60.000 ам долларыг аваад хаачсан нь мэдэгдэхгүй алга болчихсон юм, яг хэзээ гэдгийг нь би мэдэхгүй байна ...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 77/, гэрч М.Т-ын “...Тэгэхээр нь би 10 сард үндсэн цалин болох 800.000 төгрөгийн цалин авсан. Н.Д- нь надад цалин давхардуулан олгосон зүйл байхгүй. Би өөрийн авах ёстой 539.776 төгрөгийг илүү ч үгүй, дутуу ч үгүй л авсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 85/, гэрч Н.В-нагийн “...уг хуваарийг ахлах нягтлан бодогч Алтантариа гаргасан байсан. Би хуваарийн дагуу 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 18 цагийн орчим бусад газруудыг тоолчхоод Н.Д- дээр ирсэн. Н.Д- нь хуваарийн дагуу байх ёстой мөнгө болон валют, орлого, зарлагын падааныг тоолуулах ёстой. Тухайн өдөр тоолж үзэхэд Н.Д-ын сейфэнд 2.865.080 төгрөг, 9 доллар, 129.000 вон, 100 евро, 307 юань зэрэг байсан. Энэ тооцоог тоолж би болон Н.Д- өөрийн биеэр гарын үсэг зурсан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 91/, Цэсб Аудит ХХК-ны дүгнэлтэд “...Н- овогтой Д-ын 166.637.097 төгрөг 33 мөнгөний дутагдал гаргасан нь баримтаар нотлогдож байна...” гэсэн дүгнэлт /хх 1-н 158/, Шинжээчийн 018 тоот дүгнэлт, бүрэлдэхүүнтэй шинжээчийн 83 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.Д-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Д- нь ... ХХК-д кассын нярваар ажиллаж байх хугацаандаа өөрийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс 166.019.344.33 төгрөгийг өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж завшиж, их хэмжээний хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Д- нь “... ХХК”-д кассын нярваар ажиллаж байсан нь түүнийг кассын няравын ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ зэргээр тогтоогдсон бөгөөд уг албан тушаалыг хашихгүйгээр тухайн гэмт хэргийг үйлдэх боломжгүй тул “албан тушаалын байдлаа ашиглаж”  гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг...” гэж заасан байх тул их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр гарсан 164.641.294.33 төгрөг, хохирогчийн төлөөлөгчийг шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн шүүх шинжилгээний төлбөр 1.200.000 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 1.600.000 төгрөг, нийт 167.441.294 төгрөгийг шүүгдэгч Н.Д-оос гаргуулж хохирогчийн төлөөлөгч Г.Б- /... ХХК/-д олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал дараахь зардлаас бүрдэнэ”, 1.1 дэх заалтад “...шинжээч ...төлөх зардал”, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж тус тус хуульчилжээ.

Иймд ... ХХК-ний шинжилгээний төлбөр, шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн 2.800.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирол төлөх талаар шүүгдэгчийг өмгөөлөгч ажлын 5  хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж, хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Уг хугацаанд хохирол төлөгдөөгүй болно.

        Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Н.Д-ыг гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүгдэгчид 02 жил 08 сар хорих ял оногдуулж, нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч Н.Д-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирлыг нөхөн төлөөгүй, хохирогч гомдолтой зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагын талаар санал, дүгнэлт гаргаагүй дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-т шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлж, түүний урьд цагдан хоригдсон 6 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н.Д-ыг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалтын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Н.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 02 жил 08 сар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.Д-т оногдуулсан 02 жил 08 сарын хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Н.Д-ын урьд цагдан хоригдсон 6 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-оос 167.441.294 төгрөг гаргуулж хохирогч ... ХХК-д олгосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР