Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 140/ШШ2016/00411

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Ш.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, Ш.*******, Ш.******* нарын нэхэмжлэлтэй гэрлэлт цуцалж, эд хөрөнгө хуваалгах тухай хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* баг, ******* хэсэг ******* тоотод оршин суух *******гийн *******, *******гийн ******* нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Бид хоёр анх 1987 онд танилцаж, 1998 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 1992 оны 04 сарын 05-ны өдөр том хүү Б.*******, 2000 оны 04 сарын 02-ны өдөр бага хүү Б. тус тус төрсөн. Ингээд бид олон жил ханилсны эцэст 20 оны сүүлээс эхлэн нөхрийн маань зан ааш хувирч, намайг хардаж зодон, өөрөө орон гэртээ ирэхээ болисон. 2016 оны 04-р сарын эхээр нөхөр маань гэрээсээ бүр мөсөн яваад гэртээ ирэхгүй байгаа, бөгөөд тусдаа амьдарч байна. Биднийг анх гэр бол болоход нөхөр бид хоёрын ар гэрээс тус бүрд нь цөөн тооны хэдэн мал тасалж өгсөн. Бид хамт амьдрах хугацаандаа аав, ээжээс тасалж өгсөн хэдэн малыг хамт маллаж, хамтдаа хөдөлмөрлөн малаа өсгөж, өөрийн гэсэн мал хөрөнгөтэй болсон. Бид хоёр цаашид хамт амьдрах, эвлэрэх ямар ч боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, дундын эд хөрөнгөө хуваалгах шаардлагатай байна гэжээ.

Нэхэмжлэгч Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 1998 онд гэр бүл болсон. ******* надтай гэр бүл болохоос өмнө өөр гэр бүлтэй байсан. Хашаа байшин, портер маркийн машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлэх хүсэлтэй байна. Бид нар эд хөрөнгө дээрээ тохиролцсон байгаа. Машины бичиг баримт *******гийн нэр дээр байгаа. Мөн нэхэмжлэл дээрээ нэмж нэхэмжлэхэд бага хүүхдэдээ тэтгэлэг төлүүлэх хүсэлтэй байна. Балгансэүрэн намайг үндэслэлгүй хардаж цохиж зодсон. Намайг худал хэлж гүжирдсэн. Би байж суухыг аргагүй болоод шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. ******* өөрөө гэрт байсан мөнгө, мөнгөн аяга, эмээл зэргийг аваад явсан. Нэгэнт энэ хүн бид нартай хамт нэг гэрт амьдрахгүй гэж шийдээд эд хөрөнгөө аваад явсан гэж ойлгож байгаа. Өөр надад хэлэх зүйл алга гэв.

Хариуцагч Завхан аймгийн ******* сумын ******* баг, ******* хэсэг ******* тоотод оршин суух, овогт ын ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ******* бид 2 хамт амьдраад нилээдгүй олон жилийг өнгөрөөж байна. Энэ хугацаанд 2 сайхан хүүхэдтэй болсон. Дор бүрнээ л малаа маллаж амьдрал ахуйгаа залгуулж 2 хүүхдээ хүний зэрэгт хүргэчих юмсан гэж бодож халуунд халж хүйтэнд хөрж амьдралаа босгосон. Энэ бүх маргаан манай эхнэр *******д ажилд орж, би хөдөө мал дээр ганцаараа байх болсноос үүсэлтэй гэр бүлийн зөрчил маргаан юм. Би *******д сална гэж хэлээгүй. Эд хөрөнгөө хуваалгая гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Би дээрх зөрчил маргаанаас болж *******д гомдсон учраас иймд асуудлууд болоод байгаа юм гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлуулахыг хариуцагч тал хүлээн зөвшөөрч байгаа. Эд хөрөнгийн шаардлагын тухайд эвлэрэлийн гэрээ байгуулсан байгаа учраас энэ хүрээндээ асуудлыг шийдвэрлэх боломжтой. Сүүлийн шаардлага буюу хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай асуудлын талаар хариуцагчид өмнө нь ярьж хэлсэн. Тэгэхэд хариуцагч маань тэтгэлэг төлөхөөс татгалзах зүйлгүй. Эцгийнхээ үүргийг биелүүлж хүүхэддээ тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн. Энэ хэргийг хурдан шийдвэрлэж өгөхийг хүссэн. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ

Нэхэмжлэгч Ш.*******, Ш.******* нар нь Х.*******д холбогдуулж тус шүүхэд гэрлэлт цуцлуулж, эд хөрөнгө хуваалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг ирүүлсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэн гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авахаар тогтоосон байна.

Гэтэл нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч Х.******* нарын хэн аль нь энэ хугацаанд хамтын амьдралаа үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллаганы үр дүнд эвлэрээгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлахаас өөр боломжгүй гэж үзлээ.

Ш.*******, Х.******* нар нь 1998 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болж 2000 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлж гэр бүл болсон болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогджээ.

Гэрлэгчид нь 1992 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр том хүү Б.*******, 2000 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр бага хүү Б. нарыг төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэхний лавлагаагаар тогтоогдож байна.

Талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран өмчлөх дундын өмч болох мал болон бусад эд хөрөнгийн талаар маргаан үүсгэсэн боловч шүүх хуралдаанаас өмнөх шатанд тэд өөрсдөө тохиролцож энэ талаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Уг байгуулсан эвлэрлийн гэрээнд талууд харилцан тохиролцож хариуцагч Х.******* нь нэхэмжлэгч Ш.*******, Б.******* нарт адуу 7 ширхэг, үхэр 9 ширхэг, Г- дугаартай Х.*******гийн нэг иргэний өмч бүхий Завхан аймгийн ******* сумын 1-р баг, ******* ******* хэсэг 3 дугаар гудамж тоотод байрлах 470м2 газар, түүний дээр орших Ү- дугаартай 64м2 үл хөдлөх хөрөнгө, ЗАН улсын дугаартай супер портерийг өгөхөөр болж нэхэмжлэгч, хариуцагч нар нь дахин энэ талаар маргаан үүсгэхгүй гэж эвлэрсэн, түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан эд хөрөнгө болох 6 ханатай цоохор гэр нэг ширхэг, шар манан хөөрөг нэг ширхэгийг гаргуулахаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Ш.******* шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж бага хүү Б.дээ тэтгэлэг тогтоолгохыг хүссэн боловч хариуцагч уг шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн талаар түүний өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд тайлбарлаж байгаагаас харахад хүү Б. тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэстэй.

Дээрх байдлаас харахад хүү Б.*******, Б. нарыг эх Ш.*******ын асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргахдаа Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, харин эд хөрөнгө хуваалгах гэсэн шаардлага дээрээ улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байна. Харин хүүхдийн тэтгэлэг тогтоолгох гэсэн шаардлага дээрээ нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 1-Р ЗҮЙЛИЙН 1.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛ, 132 ДУГААР ЗҮЙЛИЙН 132.5 ДАХЬ ХЭСГҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дэх хэсэгт заасныг баримтлан овогт *******гийн *******, овогт ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүү Б.*******, Б. нарыг эх Ш.*******ын асрамжид үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож хариуцагч Х.******* нь нэхэмжлэгч Ш.*******, Б.******* нарт 7 тооны адуу, 9 тооны үхэр, Г- дугаартай Х.*******гийн нэг иргэний өмч бүхий Завхан аймгийн ******* сумын 1-р баг, ******* ******* хэсэг 3 дугаар гудамж тоотод байрлах 470м2 газар, түүний дээр орших Ү- дугаартай 64м2 үл хөдлөх хөрөнгө, ЗАН улсын дугаартай супер портерийг өгөхөөр эвлэрсэн болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2.1 дэхь хэсгүүдэд заасныг баримтлан 2000 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Б. 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 настай/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэгийг эцэг Х.*******гээс гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

5. Гэр бүлийн хуулийн 38-р зүйлийн 38.6-д зааснаар тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь нотлогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэхь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Х.*******гээс 70200 төгрөг гаргаж нэхэмжлэгчид олгосугай.

7. Шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

8. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ