| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2016/00412/И |
| Дугаар | 412 |
| Огноо | 2016-11-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 412
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, *******ийн *******ны Завхан *******ыннэхэмжлэлтэй С.*******эд холбогдох зээл, зээлийн хүү 7.711.200 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******ийн *******ны Завхан ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.******* нь, охин А.*******гийн хамтран зээлдэгчээр орж *******тай 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулан нийт 10.829.000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлж авсан. Улмаар зээлдэгч А.******* 2015 оны 11 сард нас барж зээлийн үлдэгдэл нь удаа дараа хугацаа хэтэрч муу ангилалд шилжсэн. Хамтран зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй төлбөрийн хуваарийг олон сараар зөрчиж хугацаа давтан хэтрүүлж байгаа тул ******* шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч С.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: *******ийн *******ны нэхэмжилсэн зээл, зээлийн хүү 7.711.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Миний охин А.******* нь 8-р цэцэрлэгт багшилж байгаад 2015 оны 11 сард өвчний улмаас нас барсан бөгөөд цалингийн зээлийн үлдэгдлийг С******* миний бие төлөх боломж байхгүй байна. Учир ньби тэтгэвэрээс өөр орлогогүй, бүтэн жилээр зээлсэн бөгөөд одоогоор сургуулийн насны 2 зээ, хөгжлийн бэрхшээлтэй 2 хүүхэд нийтдээ ам бүл 5-уулаа амьдарч байна. Иймд *******ийн *******ны нэхэмжилсэн 7.711.200 төгрөгийг төлөх төлбөрийн чадвар байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******ийн *******ны Завхан ******* нь иргэн С.*******эд холбогдуулан зээл, зээлийн хүү нийт 7.711.200 төгрөгийг зээлийн болон барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгө, хамтран зээлдэгчийн орлого, бусад орлого, хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжилжээ.
Нэхэмжлэлд зээлдэгч А.*******г 2015 оны 11-р сард нас барсан гэсэн байх ба талийгаачийн аав С.******* шүүхэд гаргасан тайлбартаа мөн түүнийг 2015 оны 11-р сард нас барсан гэж тайлбарласан байна.
Хариуцагч С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа миний бие тэтгэвэрээс өөр орлогогүй, одоогоор сургуулийн насны 2 зээ, хөгжлийн бэрхшээлтэй 2 хүүхэдтэйгээ ам бүл 5-уулаа амьдарч байна. Иймд *******ийн *******наас нэхэмжилсэн 7.711.200 төгрөгийг миний бие хариуцан төлөх боломжгүй байна гэж тайлбарласан байна.
Хариуцагч С.******* нь 1939 онд төрсөн 77 настай, Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн иргэн болох нь түүний цахим үнэмлэхээр, мөн ам бүл 5, зээ болон хүүхдүүдийн хамт Чигэстэй багт түр оршин сууж байгаа, тэтгэвэрээс өөр орлогогүй болох нь Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн Засаг даргын тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.
Хариуцагч С.******* нь Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багт сургуульд ойрхон байшин түрээсэлж түр оршин сууж байгаа бөгөөд *******инд барьцаалсан Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багт байрлах хашаанд амьдардаг болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний цахим үнэмлэх зэргээр тогтоогдож байна.
Иймд хариуцагчийн амьдардаг, *******инд барьцаалсан газар хашаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэж шүүх үзлээ.
Дээрх нөхцөл байдлуудад үндэслэн зээлдэгч А.*******гийн зээлийн үлдэгдэл, хүү нийт 7.711.200 төгрөгийг хамтран зээлдэгч хариуцагч С.*******ээс гаргуулах боломжгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.3, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. *******ийн *******ны Завхан *******ын нэхэмжлэлтэй С.*******эд холбогдох зээл, зээлийн хүү 7.711.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжинд төлсөн 138329төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ