| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00413/И |
| Дугаар | 413 |
| Огноо | 2016-11-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 413
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би Завхан аймгийн ******* сумын *******ын тамгын газрын нэхэмжлэлтэй Г.*******д холбогдох 2102042 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын *******ын тамгын газар нэхэмжлэлийн шаардлагадаа: Завхан аймгийн ******* сумын иргэн Г.******* нь Сум хөгжүүлэх сангийн зээлээс Эрчимжсэн гахайн аж ахуй эрхлэх зориулалтаар 4000000 /дөрвөн сая / төгрөгийг 2013 оны 05-р сарын 01-ний өдрийн 1229 тоот гэрээ байгуулан сарын 0.25%-ийн жилийн 3%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээл авсан. Г.******* нь 4182888 /дөрвөн сая нэг зуун наян хоёр мянга найман зуун наян найман / төгрөг төлж барагдуулахаас 2227500 / хоёр сая хоёр зуун хорин долоон мянга таван зуу / төгрөгийг төлж, үлдэгдэл 1955388 /нэг сая есөн зуун тавин таван мянга гурван зуун наян найман / төгрөгийг төлөөгүй байна. 2016 оны 05-р сарын 02-нд зээлийн гэрээний хугацаа дууссан. Мөн зэлийн гэрээний 2.6-т заасны дагуу хугацаа хэтрэлтийн хүү тооцов. Хугацаа хэтрэлтийн хүү 146654 /нэг зуун дөчин зургаан мянга зургаан зуун тавин дөрвөн / төгрөг. Нийт 2102042 /хоёр сая нэг зуун хоёр мянга дөчин хоёр / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн ******* сумын Чигэстэй багийн иргэн Г.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Г.******* нь Сум хөгжүүлэх сангийн зээлээс Эрчимжсэн гахайн аж ахуй эрхлэх зориулалтаар 4000000 /дөрвөн сая / төгрөгийг 2013 оны 05-р сарын 01-ний өдрийн 1229 тоот гэрээ байгуулан сарын 0.25 %-ийн жилийн 3%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээл авсан. Миний бие /4182888 /дөрвөн сая нэг зуун наян хоёр мянга найман зуун наян найман / төгрөг төлж барагдуулахаас, 2227500 төгрөгийг төлж, үлдэгдэл 1955388 төгрөгийг төлөөгүй нь үнэн болно. Г.******* миний бие нь үлдэгдэл 1955388 төгрөг, хугацаа хэтрэлтийн хүү 146654 төгрөг нийт 2102042 /хоёр сая нэг зуун хоёр мянга дөчин хоёр / төгрөгний өрийг Завхан аймгийн ******* сумын засаг даргахотын захирагч Д.Энх-Амгалантай 2017 оны 05-р сарын 25-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсоны үндсэн дээр гаргасан хүсэлтийгминь харгалзан үзэж шийдэж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Завхан аймгийн ******* сумын *******ын тамгын газрын нэхэмжлэлтэй Г.*******д холбогдох 2102042 /хоёр сая нэг зуун хоёр мянга дөчин хоёр /төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болох нь түүний тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1-дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 2102042 /хоёр сая нэг зуун хоёр мянга дөчин хоёр / төгрөгт оногодуулсан улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 24291 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Завхан аймгийн ******* сумын *******ын тамгын газрын нэхэмжлэлтэй Г.*******д холбогдох 2102042 /хоёр сая нэг хоёр мянга дөчин хоёр /төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1-дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 24291 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай
ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ