Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 414

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн 
         зөвшөөрснийг батлах тухай 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би ******* банкны нэхэмжлэлтэй Г.******* Д.******* нарт холбогдох 9.730.814.20/ есөн сая долоон зуун гучин мянга найман зуун арван дөрвөн төгрөг хорин мөнгө / төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгч ******* банкны Завхан салбар нэхэмжлэлийн шаардлагадаа:  ******* банк иргэн Г.******* Д.******* нартай 2011 оны 05 сарын 11-ний өдөр  Барьцаат зээлийн 1690000056 тоот гэрээгэр 10000000 /арван сая/ төгрөгийн зээлийг амины байшин барьж дуусгахад зориулан 121 сарын хугацаатай өгч зээлүүлсэн бөгөөд 2014 оны 11 сарын 05-ны өдөр Барьцаат зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж зээлийн дансны дугаарыг нь өөрчилж 1690002161 тоот гэрээний өөрчлөлт хийсэн, зээлийн барьцаанд ******* улсын дугаартай ******* маркын 2002 онд үйлдвэрлэгдсэн хөх өнгөтэй, ******* арлын дугаартай суудлын авто машин,  Завхан аймгийн Улиастай  сумын  ******* баг ******* ******* тоотод байрлах тоот гэрчилггээний дугаартай Y-0918002331 тоот  улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай 75 мкв талбайтай хувийн сууц, Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн *******ын ******* тоотод байрлах  000085704 тоот гэрчилгээний дугаартай 992 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрын хамт барьцаалуулсан. 
2015 оны 04 сарын 09-ний өдөр зээлийн 1690002611 тоот гэрээгээр 4700000 /дөрвөн сая долоон зуун мянга/  төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгөнд зориулан 24 сарын хугацаатай авсан бөгөөд 2016 оны 03 сарын 31-ний өдөр зээлдэгчийн хүсэлтээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж эргэн төлөлтийг нь өөрчилж тоот гэрээний өөрчлөлт хийсэн, зээлийн барьцаанд Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн ийн *******8 тоотод байрлах тоот гэрчилгээний дугаартай, Г-0918002313 тоот улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай 539 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар, 6 ханатай давхар бүрээстэй иж бүрэн гэр, 2013 оны 42 инчийн зурагт, 2013 оны 2 хаалгатай цагаан өнгийн хөргөгчийн хамт барьцаалуулсан.    
Хариуцагч 1690002161 тоот зээлийн төлөгдөөгүй үлдсэн зээлийн үлдэгдэл 7.127.367.99 төгрөг, хүү 36.182.00 төгрөг, нийт 7.163.549.99 төгрөг, тоот зээлийн төлөгдөөгүй үлдсэн зээлийн үлдэгдэл 2.447.133.43 төгрөг, хүү 116.657.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.472.91 төгрөг, нийт 2.567.264.21 төгрөг байна.
Иймд хариуцагч Г.*******, Д.******* нараас нийт 9.730.814.20 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн ******* ******* тоотод оршин суух иргэн Г.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 оны 05 сарын 11-ний өдөр ******* банкнаас 10.000.000/арван сая/ төгрөгний зээлийг амины байшин барих зориулалтаар авсан. Уг зээлээ хугацаанд нь төлж явсаар 2015 оны 04 сарын 09-нд 4700000 төгрөгний бизнесийн зээл авсан, уг зээлээр барааны эргэлтийн хөрөнгө оруулж зээлээ төлж явсан боловч эргэлт муудаж төлөхөд хэцүү болсон учраас Тосонцэнгэл сумд хөрөө рамаа ажиллуулж эхэлсэн. тоот зээлийн үлдэгдэл 2.567.264.21 төгрөг, 1690002161 тоот зээлийн үлдэгдэл 7.163.549.99 төгрөг, нийт 9.730.814.20 төгрөгийг 2016 оны 12 сарын 15-ны дотор төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.    
 
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

  ******* банкны нэхэмжлэлтэй Г.******* Д.******* нарт холбогдох 9730814.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ. 

******* банкны нэхэмжилсэн 1690002161 тоот гэрээний үлдэгдэл 7.163.549.99 төгрөг, тоот зээлийн гэрээний үлдэгдэл 2.567.264.21 төгрөг бүгд 9.730.814.20 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх  үндэстэй байна.
 
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 170644 төгрөгний тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. ******* банкны нэхэмжлэлтэй Г.******* Д.******* нарт холбогдох 9730814.20/ есөн сая долоон зуун гучин мянга найман зуун арван дөрвөн төгрөг хорин мөнгө / төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 170644 төгрөгний 85322 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 090000941 тоот данснаас 85322 төгрөгийг,  хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 85322 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай

 

ШҮҮГЧ             Л.ЭХЛЭЛТ