| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2016/00415/И |
| Дугаар | 415 |
| Огноо | 2016-11-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 415
Гэрлэгсдийн эвлэрлийг батлах тухай
Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж нарийн бичгийн дарга Д.Ганчимэгийг суулцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийж Б.*******гийн нэхэмжлэлтэй Я.*******т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн Б.******* нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие 2000 онд Я.*******тай гэр бүл болж 2 хүүхэд төрүүлсэн. Гэр бүл болсноос хойш байнга дарамт хүчирхийлэлд байсан. Жишээ: ******* 2002 оны 08 сард миний зүүн гарыг шургаагаар цохиж хугалсан. Тухайн үед зүүн гарын ясны зураг авахуулж, бариулж байсан. Би 2005 оны 08 сард цалингийн зээл авч дүү нараас мөнгө зээлж, 400.000 төгрөг *******т дружба хөрөө авчөгсөн. Аймагт айлын түлээг Цацрал гэдэг хүнтэй хамт хөрөөдөж мөнгөөрөө архиддаг байсан. *******-ийн багш ******* гэгчтэй хамт *******ийн эхнэр *******г байхгүй үед гэрт нь янз бүрийн хүмүүс цуглуулж архидаж эд зүйлсийг нь ломбарданд тавьдаг байсныг би олж авсан. 2005 онд УБ явж цагаан утас барьдаг хүүхэнтэй танилцаж миний мөнгөөр байнга утсаар ярина. Хүмүүстэй өөр шигээ санаж хардаж зодохдоо нүүр нүд хөх няц болгоно. Хутга барьж дайрч зодохдоо миний толгойд гялгар уут углаж амьсгал боогдуулна. Энэ бүх үйлдлийг хийхдээ зарим үед хаалгаа түгжинэ. Би энэ бүгдийг хүмүүст хэлэхээс айна. Яагаад гэвэл би хүндхэлэх юмуу салбал би шоронд чи шороонд гэж айлгана. Иймд гэрлэлтээ цуцлуулж хүүхдийн тэтгэлэг гаргуулж эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* ******* овогт ын ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Я.******* би Б.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад тайлбар гаргаж байна. ******* нэхэмжлэлдээ ...өөрийгөө зоддог архи уудаг, цалингаа яаж зарцуулж байгаа нь тодорхой бус бидэнд дэмжлэг туслалцааүзүүлдэггүй гэжээ. Миний хувьд анх гэр бүл болох үед архи дарс хэрэглэдэггүй байсан боловч сүүлийн үед хэн хэнийх нь харьцаанаас үүдэж хааяа архи хэрэглэдэг. Би энэ байдалдаа дүгнэлт хийн цаашид архины хэрэглээг эрс багасгана. Архи уусанүедээ *******г зодож гэмтэл учруулсан явдал үгүй ээ.
Цаашид хоёр хүүхдийнхээ ирээдүй бие биедээ халамжтай итгэлтэй амьдарна. Мөн өөрийнхөө цалинг дансыг ил тод болгон *******д мэдээлэл авах боломжийг ханган дансыг хамтран эзэмшигч ухаалаг мессэжинд холбогдуулна. Миний хувьд гэрбүл цуцлах үндэслэл байхгүй.
Цаашид бие биедээ итгэлтэй аливаа асуудлыг ил тод болгоно. Миний гаргасан саналуудыг үндэслэн эвлэрүүлэн шийдэжөгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Я.*******аас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн асуудлаа шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүх гэрлэгсдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 сарын хугацаагаартүдгэлзүүлсэн байна.
Энэ хугацаанд гэрлэгсэд эвлэрсэн хамтдаа амьдарч байгаа болох нь тус шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаасирүүлсэн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Гэрлэгсэд дээрх гэрээг 2016 оны 10-р сарын 07-ны өдөр байгуулсан байх ба гэрээнд гэрлэгсэд цаашид эвлэрч хамт амьдрана гэж эвлэрсэн байна.
Шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаас ирүүлсэн эвлэрлийн гэрээ болон нэхэмжлэгч Б.*******гийн бид эвлэрсэн учраас эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт зэргийг үндэслэн тэднийг эвлэрсэн гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ДУГААР ЗҮЙЛИЙН ДАХЬ ХЭСЭГТ ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ :
1. Б.*******гийн нэхэмжлэлтэй Я.*******т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн асуудлаа шийдвэрлүүлэхийг хүссэн тухай хэрэгт гэрлэгсэд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууулийн дүгээр зүйлийн дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ