| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2016/00416/И |
| Дугаар | 416 |
| Огноо | 2016-11-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 416
Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Д.Ганчимэгийг суулцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Б.*******ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Миний бие бага насаа эцэг эхийн дэргэд хүмүүжин 1974 оноос ******* сумын дунд сургуульд сурч 8-р анги төгссөн. 1982 оноос өөрийн өвөө эмээ дээрээ мал маллаж мал маллах арга ухааныг нь өвлөн авч өдгөө хүртэл 35 жил тус сумандаа мал маллаж байна. Миний бие Б.******* нь 1982 оноос 1984 он хүртэл өөрийн эмэг эх Ч.*******ын гар дээр мал малласан юм. Иймд 1982-1984 онуудад мал маллаж байсныг тогтоож өгнө үү.
Миний нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралд миний бие ар гэрийн болон цаг уурын байгалийн бэрхшээлтэй байдал зэргийг харгалзан шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь 1982 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1984 оны 12-р сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Социализмын төлөө нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан болохоо тогтоолгохоор хүсэлтгаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шүүхэдгаргасан хүсэлтийг хүлээн авч түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 10-р сарын 07-ний өдрийн А/753 тоот лавлагаанд Б.******* нь 1982-1984 онд ******* сумын Социализмын төлөө нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд: Б.*******д тооцсон хөлс үгүй, суурийн ахлагч Ч.*******т тусгагдсан хөдөлмөрийн хөлсийг он тус бүрийн 70-р дансанд тусгагдсанаар жагсаавал: 1982 онд 6571 төг, 1-10-р сар, 1983 онд 5832 төг, 1-10-р сар, 1984 онд 5393,9 төг 1-12-р сар гэсэн,
Мөн архивын тасгийн 2016 оны 11-р сарын 07-ны өдрийн А/838 тоот лавлагаанд Л.******* нь 1982-1984 онд ******* сумын Социализмын төлөө нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд: 1982-1984 оны ******* сумын Социализмын төлөө нэгдлийн ******* бригадын гишүүдийн хөдөлмөрийн хөлс тооцсон 70-р дансанд холбогдох баримт олдохгүй байна гэжээ.
Хүсэлт гаргагч Б.*******ын ажиллаж байсан байдлууд архивын лавлагаанд өөрийнх нь нэрээр гарч ирээгүй хэдий ч түүний эмэг эх Ч.*******ын нэр дээр тооцогддсон хөдөлмөрийн хөлсөнд түүний хөлс давхар тооцогдсон байх боломжтой гэж шүүхүзэв.
Тэрээр эмэг эх Ч.*******, өвөг эцэг Л.******* нарын хамт нэгдлийн үнээ сааж байсан болох нь гэрч С.*******гийн ******* 1982 онд сумын сургуулийн 8-р ангийг төгсөөд өвөө *******ийн хамт нэгдлийн мал маллаж байсан юм. ******* гэж нутгийнхан нэрлэдэг байсан юм яг жинхэнэ нэрийг нь хэн гэдэг байсныг сайн мэдэхгүй юм. Тэгээд 2, 3 жил өвөөтэйгөө мал маллаж байгаад Батбаатартай гэр бүл болсон юм гэсэн мэдүүлэг,
Гэрч Ж.*******ын ******* 1982 онд сумын сургуулийн 8-р ангийг төгсөөд өвөө *******ийн хамт нэгдлийн мал маллаж байсан юм. Тэгээд 2, 3 жил өвөөтэйгөө мал маллаж байгаад хүнтэй суусан юм гэсэн мэдүүлэг,
Гэрч Ж.гийн *******ынхтай манайх айл саахалт явдаг байсан юм. Намайг сумын сургуульд 4-р ангид сурч байхад ******* 8-р ангиа төгсөж байсан юм. ******* 1982 онд сумын сургуулийн 8-р ангийг төгсөөд эмээ өвөөтэйгөө ******* сумын Социализмын төлөө нэгдлийн үнээ сааж байсан юм. Манайхан Алдархаан сумын Улаан хус гэдэг газарт манайхан айл өвөлждөг байсан юм. Тэгээд хүнтэй суутлаа эмээ өвөөтэйгөө байдаг байсан гэсэн мэдүүлэг,
Гэрч И.*******сүрэнгийн ******* 1966 онд төрсөн юм. Тэгээд сумын сургуулийн 8-р ангийг төгсөөд өвөө эмээгийн хамт Завхан аймгийн ******* сумын Социализмын төлөө нэгдлийн малыг маллаж байсан юм. Өвөөг нь *******, эмээг нь ******* гэдэг байсан юм. Эмээтэйгээ 2, 3 жил нэгдлийн саалийг сааж байсан юм. Тэднийх нэгдлийн олон үхэртэй айл байсан юм. Би тэр үед сумын сургуульд багшилж байсан учир сайн мэддэг юм гэсэн мэдүүлэг,
Гэрч Ж.*******сүрэнгийн ******* 1982 онд сумын сургуулийн 8-р ангийг төгсөөд өвөө эмээгийн хамт нэгдлийн мал маллаж байсан юм. Өвөөг нь *******, эмээг нь ******* гэдэг байсан юм. Эмээтэйгээ 2, 3 жил нэгдлийн саалийг сааж байсан юм. Тэгж байгаад хүнтэй суусан юм гэсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******ын *******ыг 1982 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1984 оны 12-р сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Социализмын төлөө нэгдлийн ******* бригадад мал маллаж байснаартогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ