Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 418

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг батлах тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би, Завхан аймгийн ******* сумын *******-ын нэхэмжлэлтэй Б.*******т холбогдох 2.490.946 /хоёр сая дөрвөн зуун ерэн мянга есөн зуун дөчин зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09-р сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09-р сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн Б.******* нь Сум хөгжүүлэх сангийн зээлнээс Суран эдлэл-ийн үйлдвэрлэл өргөжүүлэх зориулалтаар 3.000.000 төгрөгийг 2013 оны 05-р сарын 08-ны өдөр 1281 тоот гэрээ байгуулан сарын 0,25%-ийн, жилийн 3%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээл авсан юм. Б.******* нь 800.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 2.317.166 төгрөгийг барагдуулаагүй байна. 2016 оны 05-р сарын 02-ны өдөр зээлийн хугацаа дууссан болно.

Иймд Б.*******аас зээлийн үлдэгдэл 2.317.166 төгрөг, хугацаа хэтрэлтийн хүү 173.780 төгрөг, нийт 2.940.946 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Сум хөгжүүлэх сангаас Суран эдлэл-ийн үйлдвэрлэл өргөжүүлэх зорилгоор 3.000.000 төгрөгийн зээл авсан. Зах зээлийн нөхцөл, тооцоо муу хийж, хайнга хандсаны улмаас зээлийн хугацааг хэтрүүлсэн. Иймд 2.940.946 төгрөгийг 2017 оны 03-р сарын 30-ны дотор төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* нь хариуцагчийн зээлийн үлдэглийг 2017 оны 03-р сарын 30-ны өдөр төлж барагдуулна гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрчээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДСЭЛЭХ нь:

Завхан аймгийн ******* сумын ******* нь Б.*******аас 2.940.946 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2017 оны 03-р сарын 30-ны дотор төлж барагдуулна гэсэн тайлбар ирүүлжээ.

Ийнхүү хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байх тул түүний зөвшөөрлийг батлаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Завхан аймгийн ******* сумын *******-ын нэхэмжлэлтэй Б.*******т холбогдох 2.940.946 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 2.940.946 төгрөгийг 2017 оны 03-р сарын 30-ны өдөр төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 31000 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай

3. Захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ