| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2016/00419/И |
| Дугаар | 419 |
| Огноо | 2016-11-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 419
Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч Б.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Б.*******гийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ийн ******* шүүхэд ирүүлсэнхүсэлтдээ:
Би 1977 онд Барилга угсралтын конторт ачигч, нормчноор ажиллаж байгаад 1981 оны 3-р сарын 18-ны өдрөөс Аймгийн захиргаанд орж ажилласан, дараа нь 1984 оны 04-р сарын 23-нд Аймгийн Цагдаагийн хэлтэст орж ажиллаж байгаад 1991 онд ШШГАлбанд орж ажиллаад 2008 онд тэтгэвэртээ гарсан. Иймд намайг 1977.09.07-ноос 1981.3.10 хүртэл Барилга угсралтын конторт нормчин, 1981.3.19-нөөс 1984.04.16 хүртэл АДХ-ын гүйцэтгэх захиргаанд засварчнаар, 1984.04.23-ны өдрөөс 1990.10.01-ны өдөр хүртэл Завхан аймгийн Цагдан сэргийлэх хэлтсийн сэргийлэгчээр ажиллаж байсныг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь 1977.09.07-ноос 1981.03.10 хүртэл Барилга угсралтын конторт нормчноор, 1981.03.19-нөөс1984.04.16 хүртэл АДХ-ын гүйцэтгэх захиргаанд засварчнаар, 1984.04.23-ны өдрөөс 1990.10.01-ны өдөр хүртэл Завхан аймгийн Цагдан сэргийлэх хэлтсийн сэргийлэгчээр тус тус ажиллаж байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 11-р сарын 10-ний өдрийн А/846 тоот лавлагаанд Б.******* нь 1981 онд Техник туслалцааны барилга трестэд ачигчаар ажиллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архвын баримт шүүн үзэхэд: 1981онд Техник туслалцааны барилга трестийн ачигчаас чөлөөлсөн тушаал олдохгүй байна гэжээ.
Хүсэлт гаргагч Б.*******гийн ажиллаж байсан байдлууд архивын лавлагаагаар гарч ирээгүй хэдий ч түүний 1984 онднээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Б.*******г ачигчийн ажилд авч байсан Завхан аймгийн Барилга угсралтын конторын даргын 1977 оны тушаал, Б.*******г Захиргааны сантехникийн слесарээр авч байсан Завхан аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэхзахиргааны 1981 оны захирамж, Б.*******г жолооны курст сурах болсон тул слесарын ажлаас чөлөөлсөн Завхан аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1983 оны тушаал, 1980 онд нээлгэсэн МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэх, гэрчүүдийнмэдүүлгүүд зэргийг үндэслэн түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой гэж шүүх үзэв.
Б.*******гийн 1984 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн 01-рт 1977.09.07-ны өдрөөс Завхан аймгийн Барилга угсралтын конторт нормчноор авч ажиллуулав гэсэн,
02-рт 1981.03.10-ны өдрөөс Эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу өөр байгууллагад шилжин ажиллах болсон тул нормчны ажлаас чөлөөлөв гэсэн,
03-рт 1981.03.19-ны өдрөөс Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны сантехникийн засварчнаар авч ажиллуулав гэсэн,
04-рт 1984.04.16-наас өөр байгууллагад шилжин ажиллах болсон тул аймгийн захиргааны мужаан сантехникчийн ажлаас чөлөөлөв гэсэн,
05-рт 1984.04.23-наас Цагдан сэргийлэх ангид сэргийлэгчээр томилон ажиллуулав гэсэн,
06-рт 1990.10.01-нээс өөрийн нь хүсэлтийг үндэслэн сэргийлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөв гэсэн бичилтүүд тус тус хийгдсэн байна.
Дээрх бичилтүүд үнэн зөв хийгдсэн болох нь түүнийг ачигчийн ажилд авч байсан Завхан аймгийн Барилга угсралтын конторын даргын 1977 оны тушаал, Захиргааны сантехникийн слесарээр авч байсан Завхан аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1981 оны захирамж, жолооны курст сурах болсон тул слесарын ажлаас чөлөөлсөн Завхан аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1983 оны тушаал, 1980 онд нээлгэсэн 1979 оны 03-р сараас 1983 оны 10-р сар хүртэл гишүүний татвар төлж сар бүрт олгов тэмдэг дарагдсан МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэх зэргээр нотлогдож байна.
Түүний дээрх байдлаар ажиллаж байсан нь гэрч С.*******, А.******* нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол улсын хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******ийн *******г 1977 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1981 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэлЗавхан аймгийн Барилга угсралтын конторт нормчноор, 1981 оны 03 дугаар сарын 19-ны өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын 16-ныөдөр хүртэл Завхан аймгийн Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаанд засварчнаар, 1984 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ны өдөр хүртэл Завхан аймгийн Цагдан сэргийлэх хэлтэст сэргийлэгчээр ажиллаж байснаар тус тус тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ