| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00420/И |
| Дугаар | 420 |
| Огноо | 2016-11-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 420
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би Х.*******н нэхэмжлэлтэй О.*******т холбогдох 900000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* баг *******ын хэсгийн 10-7 тоотод оршин суух Боржигон овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: О.******* нь надаас 2015 оны 04 сарын 02-ны өдөр 600000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлж авсан. Түүнээс хойш мөнгөө авъя гэхээр өгөхгүй байсаар, өнөө маргааш гэж шалтаг хэлээд 1 жил 2 сар болж байна. Одоо миний мөнгө багаар бодоход хүү нь 300000 төгрөг болно. Нийт 900000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн ******* сумын ******* багийн *******ийн ******* 2-43 тоотод оршин суух ийн ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2015 оны 04 сарын 02-ны өдөр Х.*******гээс 600000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлсэн нь үнэн. Х.*******гийн нэхэмжилж байгаа 900000 төгрөгийг 2017 оны 01 сарын 15-нд төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Х.******* нь О.*******аас 900000 төгрөг /есөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч О.******* нь Х.*******н нэхэмжилсэн 900000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийнМиний бие 2015 оны 04 сарын 02-ны өдөр Х.*******гээс 600000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлсэн нь үнэн. Х.*******гийн нэхэмжилж байгаа 900000 төгрөгийг 2017 оны 01 сарын 15-нд төлөхийг хүлээн зөвшөөрч байна. ... гэсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18650 төгрөгний талхувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Х.Нэхгүйгийн нэхэмжлэлтэй О.*******т холбогдох 900000 төгрөг /есөн зуун мянга / төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэг 60-р зүйлийн 60.1, дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн18650 төгрөгийн 9325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 090000941 тоот данснаас 9325 төгрөгийг, хариуцагчаасулсын тэмдэгтийн хураамж 9325 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай
ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ