Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 421

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг батлах тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би, Завхан аймгийн ******* сумын *******-ын нэхэмжлэлтэй Ч.*******од холбогдох 737.151 /долоон зуун гучин долоон мянга нэг зуун тавин нэг/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2016 оны 09-р сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн Ч.******* нь Сум хөгжүүлэх сангийн зээлнээс Бөхийн зодог шуудаг үйлдвэрлэх зориулалтаар 1.000.000 төгрөгийг 2013 оны 05-р сарын 02-ны өдөр 1239 тоот гэрээ байгуулан сарын 0,25%-ийн, жилийн 3%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээл авсан юм. Ч.******* нь нийт 1.024.721 төгрөгийг төлж барагдуулахаас 360.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 685.751 төгрөгийг барагдуулаагүй байна. 2016 оны 05-р сарын 02-ны өдөр зээлийн хугацаа дууссан болно.

Иймд  Ч.*******оос зээлийн үлдэгдэл 685.721 төгрөг, хугацаа хэтрэлтийн хүү 51430 төгрөг, нийт 737.151 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Сум хөгжүүлэх сангаас нэг сая төгрөгийн зээл авсан. Зээлийг 2017 оны 05-р сарын 01-ний өдөр гэхэд төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* нь хариуцагчийн зээлийн үлдэглийг 2017 оны 05-р сарын 01-ний өдөр гэхэд төлж барагдуулна гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрчээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДСЭЛЭХ нь:

Завхан аймгийн ******* сумын ******* нь Ч.*******оос 737.151 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч уг зээлийг 2017 оны 05-р сарын 01-ний өдөр гэхэд төлж барагдуулна гэсэн тайлбарыг ирүүлжээ.

Ийнхүү хариуцагч Ч.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байх тул түүний зөвшөөрлийг батлаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Завхан аймгийн ******* сумын *******-ын нэхэмжлэлтэй Ч.*******од холбогдох 737.151 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 737.151 төгрөгийг 2017 оны 05-р сарын 01-ний өдөр төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 11121 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай

3. Захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ