| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/1241/Э |
| Дугаар | 1247 |
| Огноо | 2019-11-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 1247
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,
Улсын яллагч Р.Энх-Оюун,
Шүүгдэгч Г.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бугат овогт ...ын ...д холбогдох 1908057581755 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ...-ын 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх нийтийн байрны ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бугат овогт ...ын ... /.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Г.... нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ... дугаар цэцэрлэгт барилгын ажил хийж байхдаа иргэн Ц....тай маргалдан, улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч Ц....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хувиараа гагнуурын ажил хийдэг юм. Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар цэцэрлэгт шатны гагнуурын ажил хийгээд 7 хонож байна. 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 11 цагийн үед шинээр ажилд орсон гэх барилгын туслах ... гэх залууд зодуулсан. Өчигдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр надад хоолонд орохдоо хоолонд цадахгүй байна гэхээр нь би инженер ... шинээр ажилд орсон залуу хоолондоо цадахгүй байна гэж хэлсэн. Миний хэлсэн үгийг ...гийн найз ... чамайг хоолондоо цадахгүй байна гэж ... яриад яваад байна гэж өнөөдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ...д хэлсэн. ... над дээр ирээд та яасан хогийн зантай юм бэ? Ходоодны хэнхэгтэй гэж инженэрт хэлсэн байна. Инженер даргад хэлнэ дарга, аавд хэлнэ та миний нэр хүндэд халдлаа гэсэн. Би тэгэхээр нь 2 хүний үгээр үг битгий хий гэхэд, өөдөөс орилоод духаараа над руу түрээд та намайг доромжилсон гээд байсан. Би за ахын дүү ахыгаа уучлаарай, 2 хүний үгээр битгий үг хий гэж хэлтэл нүдэн тус газар мөргөөд, хоёр гараараа өмднөөс татаад унагасан. Унасан байхад хоёр гараараа нүүр рүү нэлээд олон удаа цохьсон тухайн үедээ манараад хэд цохисоныг мэдэхгүй байна. Ахын дүү одоо болно ш дээ босгочих гэж гуйсан. Манай ажлын Ээнээ гэх залуу салгасан. Салгах хооронд хүртэл намайг цохиод байсан. Хамар, нүд, зүүн шанаа, дух, зулай нэл хөндүүртэй байсан. Дандаа толгойн тус газар олон удаа цохисон. Эхэлж мөргүүлээд тас хийгээд ухаан бага зэрэг балартсан. Ээнээ гэх залуу салгаж байхад толгойн тус газар руу 2 удаа өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 10 х/,
2.Шүүгдэгч Г....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ...-н 2 курсын оюутан юм. Төв аймгийн харъяат Улаанбаатар хотод суралцахдаа найз ...тэй Зурагтын хуучин эцсийн автобусны буудлын баруун талд байрлах 5 давхар нийтийн байрны ... тоотод байр түрээслэж оршин суудаг. Амралтын өдөр найзтайгаа барилга дээр хувиараа ажиллахаар тохиролцоод Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо ... дугаар цэцэрлэгт барилгын туслахаар 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ажилласан. Энэ амралтын хагас бүтэн сайнд ажиллах зорилготой. Уг барилга дээр ажилладаг ... гэх ах намайг хоолондоо цадахгүй, хэнхэг ходоодтой гэж инженерт хэлсэн гэж манай найз ... хэлсэн. Тэгэхээр нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 11 цагийн орчим ... ахад хандаж та намайг доромжилсон байна гэж хэлсэн. Уг хүн зан байдлын хувьд их сонин хүн инженерийг байхгүйд наад ажлаа битгий хий ингэсхийгээд орхи гэж хэлнэ. Хажуугаар нь инженер явахаар чи ямар залхуу юм бэ? Ажлаа хийгээч гэдэг. 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 11 цагийн үед хажууд ирээд суухаар нь та намайг инженерт хоолондоо цадахгүй байна гэж хэлсэн байна лээ эр хүнд ийм зан хэрэггүй шүү гэж хэлээд найз ...д хандаж энэ намайг тэгж хэлсэн биздээ гэсэн. ... ах уурлаад ...ийг ажлын бээлийгээр алгадаад та нар муусайн бацаанууд гай болно шүү гэхээр нь би баруун талын шанаа руу нь 1 удаа цохисон, ... цохиулаад хувцсаа тайлаад хоёулаа зодолдоё гээд намайг 1 цохиод дахиад цохих гэхээр нь бултаад суган доор нь ороод хутгаж унагаагаад дээр нь гараад 2 удаа нүүрэн тус газар нь цохисон. Манай найз ..., хамт ажиллаж байсан Ээнээ ах салгасан. ...” гэх мэдүүлэг /хх 45-... х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Гэрч Б....ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ... гэх Төв аймагт 10-н жилд нэг ангид сурсан найзтайгаа одоо Зурагтын хуучин эцэст байр түрээслэж амьдардаг. ... сургуульд сурдаг оюутан бид хоёр 2019 оны 11 дүгээр сарын 2, 3-ны өдөр амралтын өдөр байсан учраас Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо ... дугаар цэцэрлэгт барилгын туслах ажилтнаар ажилд орсон. Ажилд ороход ... гэх ах байсан. Тэр ах өөрөө 11 дүгээр сарын 02-ны өдөр хоол идээд хоолондоо өөрөө цадахгүй байж инженерт ...ы нэрийг бариад энэ хүүхэд ходоодны хэнхэгтэй, хоолондоо цадахгүй, уурлаад ажил хийж чадахгүй байна гэж хэлж байхад нь сонссон. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр бид хоёр хоорондоо яриад ...д хандаж 2 нүүртэй ах байна лээ шүү чамайг өчигдөр хоолондоо цадахгүй байна гэж инженерт хэлсэн гэж хэлсэн. Ажлаа хийж байтал 13 цагийн үед ... ах өөрөө ирээд ...д тоглож байна гээд зөөлөн өшиглөөд, барилдая энэ тэр гээд байсан. ... уурлаад та намайг инженерт хоолондоо цадахгүй байна гэж муу хэлсэн нэр хүндэд минь халдлаа наад инженер чинь манай аавыг танина, аав маань ганц хоёр өдрийн ажил даахгүй гээд буруугаар ойлгоно гэж хэлсэн. ... ах би тэгж хэлээгүй гэхээр нь би та миний нүдэн дээр хэлээ биздээ гэж хэлтэл, давхарласан бээлийгээр зөөлөн 1 удаа цохисон. Та хоёр надад гай болно шүү бацаанууд минь гэж хэлтэл ... шанаан тус газар нь 1 удаа цохиод авсан. ... цохиулаад хувцсаа тайлаад одоо хоёулаа зодолдоё үзье гэсэн. ...г 1 удаа цохиод дахиад цохихоор нь ... бултаад суган доор нь ороод хөлийг нь аваад унагасан. Дээр нь гараад 4 удаа нүүрэн тус газар нь цохиод би салгасан. Ээнээ гэх ах бас салгасан. Тэгээд ах чамайг шоглоноо цагдаагаар, чи миний араас өөрөө уйлаад гүйнэ гэж заналхийлээд дахиад цохичих гээд байсан. ...... эхэлж шанаан тус газар нь 1 удаа цохисон. ... зөрүүлээд 1 удаа цохисон. Дахиад цохих гэхээр нь бултаад суган доор нь ороод хөлнөөс нь унагаагаад дээр нь гараад 4 удаа нүүрэнд нь цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 14 х /,
4.Шинжээчийн 13328 тоот дүгнэлт
1.Ц....-н биед чамархайн хуйх, дух, хөмсөг, зовхи, чихний, дэлбэн, хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, мөр, даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. гэх дүгнэлт /хх 14 х/,
.Хохирлын баримт /хх 22 х/
6.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 25 х/
7.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 26 х/
8.Эвлэрлийн баталгаа /хх 53 х/
9.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 39 х/
10. “Хохирлын 120,000 төгрөг авсан, гомдол, саналгүй тухай” хохирогчийн бичгээр гаргасан хүсэлт /хх 56 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Шүүгдэгч Г.... нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар цэцэрлэгийн барилгын ажил дээр Ц....тай “намайг хоолны хэнхэгтэй гэж инженерт хэллээ” хэмээн маргалдан, улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ц....ын “... би инженер ... шинээр ажилд орсон залуу хоолондоо цадахгүй байна гэж хэлсэн. Миний хэлсэн үгийг ...гийн найз ... чамайг хоолондоо цадахгүй байна гэж ... яриад яваад байна гэж өнөөдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ...д хэлсэн. ... над дээр ирээд та яасан хогийн зантай юм бэ? Ходоодны хэнхэгтэй гэж инженэрт хэлсэн байна. Инженер даргад хэлнэ дарга, аавд хэлнэ та миний нэр хүндэд халдлаа гэсэн. Би тэгэхээр нь 2 хүний үгээр үг битгий хий гэхэд өөдөөс орилоод духаараа над руу түрээд та намайг доромжилсон гээд байсан. Би за ахын дүү ахыгаа уучлаарай, 2 хүний үгээр битгий үг хий гэж хэлтэл гэж хэлтэл нүдэн тус газар мөргөөд, хоёр гараараа өмднөөс татаад унагасан. Унасан байхад хоёр гараараа нүүр рүү нэлээд олон удаа цохьсон тухайн үедээ манараад хэд цохисоныг мэдэхгүй байна. ... Дандаа толгойн тус газар олон удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 10 х/,
Шүүгдэгч Г....гийн “... ... ах уурлаад ...ийг ажлын бээлийгээр алгадаад та нар муусайн бацаанууд гай болно шүү гэхээр нь би баруун талын шанаа руу нь 1 удаа цохисон, ... цохиулаад хувцасаа тайлаад хоёулаа зодолдоё гээд намайг 1 цохиод дахиад цохих гэхээр нь бултаад суган доор нь ороод хутгаж унагаагаад дээр нь гараад 2 удаа нүүрэн тус газар нь цохисон. Манай найз ..., хамт ажиллаж байсан Ээнээ ах салгасан. ...” гэх мэдүүлэг /хх 45-... х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Б....ий “...надад гай болно шүү бацаанууд минь гэж хэлтэл ... шанаан тус газар нь 1 удаа цохиод авсан. ... цохиулаад хувцсаа тайлаад одоо хоёулаа зодолдоё үзье гэсэн. ...г 1 удаа цохиод дахиад цохихоор нь ... бултаад суган доор нь ороод хөлийг нь аваад унагасан. Дээр нь гараад 4 удаа нүүрэн тус газар нь цохиод би салгасан. Ээнээ гэх ах бас салгасан. Тэгээд ах чамайг шоглоноо цагдаагаар, чи миний араас өөрөө уйлаад гүйнэ гэж заналхийлээд дахиад цохичих гээд байсан. ...... эхэлж шанаан тус газар нь 1 удаа цохисон. ... зөрүүлээд 1 удаа цохисон. Дахиад цохих гэхээр нь бултаад суган доор нь ороод хөлнөөс нь унагаагаад дээр нь гараад 4 удаа нүүрэнд нь цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 14 х /,
Шинжээчийн 13328 тоот дүгнэлт
1.Ц....-н биед чамархайн хуйх, дух, хөмсөг, зовхи, чихний, дэлбэн, хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, мөр, даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. гэх дүгнэлт /хх 14 х/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Г.... нь хохирогч Ц....ын биед чамархайн хуйх, дух, хөмсөг, зовхи, чихний, дэлбэн, хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, мөр, даланд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Шүүгдэгч Г.... нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Г....гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогч Ц.... КТГ-н зураг авахуулсны төлбөрийн 120,000 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн.Уг төлбөр төлөгдсөн, хохирогчийн зүгээс дахин нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирол төлсөн баримт /хх 56 х/-аар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Улсын яллагч: Г....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, ялын талаар хэлэх тайлбаргүй гэсэн.
Г.... нь бусдад учруулсан хохирлын төлбөрийн 120,000 төгрөгийг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцогдож байгаа, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хохирогчийн зүгээс түүний талаар таагүй мэдээллийг бусдад тарааснаас үүдэлтэй зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 450 нэгжтэй тэнцэх 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Бугат овогт ...ын ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г....г 450 нэгжтэй тэнцэх 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Г....д үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г....д мэдэгдсүгэй.
5.Г....гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 120,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ