Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 422

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг батлах тухай

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би, Завхан аймгийн ******* сумын *******-ын нэхэмжлэлтэй Ч.*******, Ц.******* нарт холбогдох 1.124.514 /нэг сая нэг зуун хорин дөрвөн мянга таван зуун арван дөрөв/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2016 оны 09-р сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн Ч.*******, Ц.******* нар нь Сум хөгжүүлэх сангийн зээлнээс Талх нарийн боовны үйлдвэрлэл-ээ өргөжүүлэх зориулалтаар 5.000.000 төгрөгийг 2013 оны 05-р сарын 02-ны өдөр 1232 тоот гэрээ байгуулан сарын 0,25%-ийн, жилийн 3%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээл авсан юм. Зээлдэгч нарын зээлийн эргэн төлбөр 4.182.556 төгрөгийг сумын Засаг дарга 2015 оны 09-р сарын 18-ны өдөр танай шүүхэд нэхэмжлэл гарган шүүгчийн 2015 оны 10-р сарын 27-ны өдрийн 389 тоот захирамжаар шийдвэрлүүлэн төлүүлж байсан. 2015 оны 09-р сарын 02-ноос 2016 оны 05-р сарын 02-ны өдөр хүртэлх зээлийн үлдэгдэл 1.046.054 төгрөг төлөгдөөгүй байна. 2016 оны 05-р сарын 02-ны өдөр зээлийн хугацаа дууссан болно.

Иймд Ч.*******, Ц.******* нараас зээлийн үлдэгдэл 1.046.054 төгрөг, хугацаа хэтрэлтийн хүү 78460 төгрөг, нийт 1.124.514 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.*******, Ц.******* нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид сум хөгжүүлэх сангаас Талх нарийн боовны үйлдвэрлэл-ээ өргөжүүлэх зориулалтаар 2013 оны 05-р сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулан сарын 0.25 хувь, жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар 5.000.000 төгрөгийн зээл авсан. Зээлийн эргэн төлөгдөх хугацаанд ар гэрийн гачигдал гарч, эрүүл мэнд, эдийн засгийн хүндрэл зэргээс болж зээлийг төлөх боломжгүй болсон. Өмнөх нэхэмжилсэн 4.182.556 төгрөг шүүгчийн 2015 оны 10-р сарын 27-ны өдрийн 389 тоот захирамжаар төлөгдөж байгаа. Энэ мөнгийг төлж дууссаны дараа буюу 2017 оны 05-р сард ноолуур гарах үед төлж барагдуулах боломжтой гэжээ.

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* нь хариуцагч нарын зээлийн үлдэгдлийг 2017 оны 05-р сард төлж барагдуулна гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрчээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДСЭЛЭХ нь:

Завхан аймгийн ******* сумын ******* нь Ч.*******, Ц.******* нараас 737.151 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч Ч.*******, Ц.******* нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 2017 оны 05-р сард багтааж төлнө гэсэн тайлбарыг ирүүлжээ.

Ийнхүү хариуцагч Ч.*******, Ц.******* нар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байх тул тэдгээрийнзөвшөөрлийг батлаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Завхан аймгийн ******* сумын *******-ын нэхэмжлэлтэй Ч.*******, Ц.******* нарт холбогдох 1.124.514 /нэг сая нэг зуун хорин дөрвөн мянга таван зуун арван дөрөв/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага 1.124.514 төгрөгийг 2017 оны 05-р сард багтаан төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай

3. Захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ