Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 423

 

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч С.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, С.*******ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* ******* багийн иргэн ******* овогт *******ийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Миний бие 1973-1974 онуудад мал маллаж байгаад 1975 онд цэрэгт явсан 1978 онд цэргээс халагдаж ирээд ******* сумын ******* ******* багт 1978 оны 8-9-өөс 1979 оны 04-р сарын 07-ны өдөр хүртэл ******* сумын ******* ******* багт хэвлэл түгээгчээр 1979 оны 05-р сарын 03-наас 1983 оны 09-р сарын 01-ний хооронд ******* алдар нэгдэлд жолоочоор /Авто/ 1983 оны 10-р сарын 01-нээс 1989 оны 12-р сарын 31-ний хооронд ******* сумын ******* ******* багт мал маллаж байсан энэ хугацаанд ажиллаж байхдаа хөдөлмөрийн дэвтэр нээлгэж байсан боловч тушаал бүрэн бичигдээгүй учраас хүчин төгөлдөр бус өндөр насны тэтгэвэрт орох боломжгүй байна. Иймд миний 1973-1974 онуудад мал малласан, 1978.08.09- 1979.04.07 хүртэл ******* сумын ******* ******* багт хэвлэл түгээгчээр, 1979.05.03-1983.09.01 хүртэл ******* алдар нэгдэлд жолоочоор, 1983.10.01-1989.12.31 хүртэл ******* сумын ******* ******* багт мал маллаж байсан зэргийг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.******* нь 1973-1974 онуудад Завхан аймгийн ******* сумын *******-Алдар нэгдэлд мал маллаж байснаа, 1978.08.09- 1979.04.07 хүртэл ******* сумын ******* ******* багт хэвлэл түгээгчээр, 1979.05.03-1983.09.01 хүртэл ******* алдар нэгдэлджолоочоор, 1983.10.01-1989.12.31 хүртэл ******* сумын ******* ******* багт мал маллаж байснаа тус тус тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч С.******* нь 1957 оны 05-р сарын 15-ны өдөр төрсөн болох нь түүний цахим үнэмлэхээр тогтоогдож байна. Иймд түүнийг 1973 оны 05-р сарын 15-нд 16 нас хүрч хөдөлмөрлөх эрх үүссэн гэж үзэхээр байна.

Завхан аймгийн Архивын тасгийн 2013 оны 09-р сарын 03-ны өдрийн А/4281 тоот лавлагаанд ******* сумын ******* алдар нэгдлийн *******-Улаан бригадад мал маллаж байсан С.*******ын хөдөлмөрийн хөлсийг он тус бүрийн 70-р дансанд тусгагдсанаар жагсаавал: 1973 онд 1511,34 төг,1-12-р сар, 1974 онд 1277,26 төг, 1-12 сар, 1984 онд 2036,73 төг, 1-12 сар, 1985 онд 2896,30 төг, 1-12 сар, 1986 онд 1625,74 төг, 1-12 сар, 1987 онд 679,14 төг, 1-6 сар, 1988 онд 2059,15 төг, 1-12 сар, 1991 онд 5322,0 төг, 1-12 саргэжээ.

Мөн Архивын 2016 оны 10-р сарын 13-ны өдрийн А/774 тоот лавлагаагаар түүний 1982 оны 01-р сараас 12-р сарыг дуусталх хугацаанд ажиллаж цалин авч байсан нь гарч иржээ.

Хүсэлт гаргагч С.*******ын дээрх байдлаар ажиллаж байсан нь түүний 1978 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр дээрх 1978.08.09-нөөс ******* алдар нэгдлийн *******-Улаан бригадад улаач хэвлэл түгээгчээр томилон ажиллуулав гэсэн, 1979.04.07-ноос Улаачийн ажлаас чөлөөлж мэргэжлийн дагуу ******* алдар нэгдэлд авто машины жолоочоор томилон ажиллуулав гэсэн бичилтүүд, С.*******ыг малчнаар томилж байсан Завхан аймгийн ******* сумын ******* алдар нэгдлийн даргын 1983 оны 09-р сарын 29-ний өдрийн 48 тоот тушаал, С.*******ыг жолоочоор авч ажиллуулсан тус нэгдлийн даргын 1979 оны 05-р сарын 03-ны өдрийн 18 тоот тушаал зэргээр давхар нотлогдож байна.

Түүний ажиллаж байсан байдлын талаар гэрч Р.******* ******* 1978 оноос 1979 он хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* ******* бригадад хэвлэл түгээгчээр ажиллаж байсан юм. Би 1972 оноос 1990 он хүртэл Техник туслалцааны барилга трестэд засварчнаар ажилласан хүн юм. *******той нэг үеийн нэг нутгынх болохоор сайн мэднэ. ******* 1979 оноос 1983 он хүртэл нэгдлийн усны систерн барьж ус түгээдэг байсан юм. Тэгээд 1983 оноос эхлээд нэгдэл хувьчлагдах хүртэл *******гийн ******* ******* багт нэгдлийн мал маллаж байсан юм гэж мэдүүлсэн,

Гэрч Я.******* Миний мэдэхийн ******* 1978 онд ******* сумын ******* ******* бригадад хэвлэл түгээгч гэдэг ажлыг хийж байсан юм. Би 1978 онд ******* сумын Зүйл багт мал маллаж байсан юм. 1979 оноос 1983 он хүртэл нэгдлийн усны систерн барьж ус түгээдэг байсан юм. Тэгээд 1983 оноос 1990-ээд оны үед сумын нэгдэл хувьчлагдах хүртэл ******* ******* багт нэгдлийн мал маллаж байсан юм. *******э гэдэг хүн байсан юм. Би насаараа нэгдэл компаны малыг маллаж тууварчин хийж байсан хүн юм гэж мэдүүлсэн,

Гэрч Н. ******* 1974 онд ******* сумын ******* ******* бригадад хэвлэл түгээгч гэдэг ажлыг хийж байсан юм. Би тэр үед нэгдлийн кассын нярав хийдэг хүмүүст цалин тараадаг ажилтай *******д цалин өгч байсан болохоор сайн мэдэж байна. ******* тэр ажлыг жил гаран хийгээд 1979 онд нэгдлээс нэг машин аваад нэгдлийн жолооч болсон юм. 1984 онд нэгдэлд машинаа хүлээлгэж өгчихөөд ******* ******* багт нэгдлийн мал маллаж эхэлсэн юм. Манай сумын нэгдэлд 1990 онд компани болж тарсан юм. ******* тэгэхээр 1990 он хүртэл нэгдлийн мал малласан гэсэн үг юм. ******* одоо хүртэл хувийнхаа малыг маллаж байгаа юм. *******ын аавыг *******э гэдэг хүн байсан юм. Би насаараа нэгдэл компанид няравын ажил хийсээр байгаад 1990-ээд оны үед тэтгэвэртээ гарсан тийм л хүн байгаа юм гэж мэдүүлсэн байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол улсын хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******ийн *******ыг 1973 оны 05-р сарын 15-ны өдрөөс 1975 оны 05-р сарын 28-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын *******-Алдар нэгдэлд мал маллаж байснаар, 1978 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1979 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* ******* багт хэвлэл түгээгчээр, 1979 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 1983 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацаанд Завхан аймгийн ******* сумын ******* алдар нэгдэлд жолоочоор, 1983 оны 10-р сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуусталх хугацаанд Завхан аймгийн ******* сумын ******* ******* багт мал маллаж байснаар тус тус тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ