| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 134/2016/00157/И |
| Дугаар | 134/ШШ2016/00145 |
| Огноо | 2016-10-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 134/ШШ2016/00145
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчЦ.Наранчимэг би,
Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 3 дугаар баг, 4 дүгээр байранд байрлах, Хас банк ХХК-ийн Чойр салбар /РД: 2578697, улсын бүртгэлийн дугаар 9016001007, утас: 70543018/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1967 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, малчин, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 5 дугаар баг, Хайлааст гэх газар оршин суух, Бөөгөд овогт Жаргалын Цэцэгсүрэн /РД: ЕЙ67032504, утас: 88306066/,
Хариуцагч: 1989 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 5 дугаар баг, Хайлааст гэх газар оршин суух, Бөөгүүд овогт Мядаграгчаагийн Болд-Эрдэнэ /РД: ЕЙ89071910, утас: 80891252/ нарт холбогдох
Зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 3 650 772.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн Чойр салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ж.Цэцэгсүрэн болон хамтран зээлдэгч М.Болд-Эрдэнэ нар нь 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 1120015536 тоот зээлийн гэрээгээр 4 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1.8 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Тус зээлд 2015 оны 1120015563-01 тоот барьцааны гэрээгээр хөргөгч, зурагт, 5 ханатай гэр зэргийг тус тус барьцаалуулсан.
Зээлдэгч Ж.Цэцэгсүрэн, хамтран зээлдэгч М.Болд-Эрдэнэ нарын үндсэн зээлийн үлдэгдэл 3 130 204.96 төгрөг, хүүгийн төлбөр 496 371 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 697 төгрөг, нийт 3 637 272.96 төгрөг болоод байна.
2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхэн Ж.Цэцэгсүрэн, М.Болд-Эрдэнэ нар нь хугацаа хэтрүүлж эхэлсэн. Банкны зүгээс удаа дараа утсаар болон биечлэн очиж зээлээ төлөхийг сануулж, мэдэгдэх, шаардах хуудсыг тухай бүрт нь өгч байсан. Зээлдэгч нь орлогын эх үүсвэр байхгүй байна, мөнгө хүнээс авна гэх зэргээр бидний ажилд ихээхэн хүндрэл учруулж байна. 1120015563 тоот барьцаат зээлийн гэрээний 3.2.1 заалтыг зөрчиж, зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн хийгээгүй 218 хоног болсон.
Иймд барьцаат зээлийн гэрээний 3.1.6, 5.1-д заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 3 637 272.96 төгрөг, нотариатын зардал 13 500 төгрөг, нийт 3 650 772.96 төгрөгийг үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгчээр барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Цэцэгсүрэн, М.Болд-Эрдэнэ нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Хас банкны Чойр салбараас Ж.Цэцэгсүрэн, М.Болд-Эрдэнэ бидэнд холбогдуулан 3 650 772.96 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасантай танилцлаа. Бид хариу тайлбар гаргах хуулиар олгогдсон 14 хоногийн хугацаа шаардлагагүй гэж үзсэн болно. Учир нь Ж.Цэцэгсүрэн, М.Болд-Эрдэнэ бид тус нэхэмжлэлийн шаардлага 3 650 772.96 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн Чойр салбар нь хариуцагч Ж.Цэцэгсүрэн, М.Болд-Эрдэнэ нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 3 650 772.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нар нь 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 1120015563 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 4 000 000 төгрөгийг 365 хоногт 21.60 хувийн хүүтэй, 35 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд 5 ханатай 3 давхар эсгий бүрээстэй гэр, 14 инчийн малчны антентай зурагт, малчны шар хөргөгч зэргийг барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, харилцагчийн анкет, 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн тодорхойлолт, хэрэглээний зээлийн өргөдөл, 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1120015563-01 тоот барьцааны гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1120015563 тоот зээлийн гэрээ, олголтоос өмнөх зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн мэдэгдэх хуудас, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дансны хуулга зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч Ж.Цэцэгсүрэн, М.Болд-Эрдэнэ нар нь нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн Чойр салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 3 650 772.96 төгрөгийг төлжбарагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73 362 төгрөгийн тавин хувь болох 36 681 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ж.Цэцэгсүрэн, М.Болд-Эрдэнэ нараас 36 681 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн Чойр салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 3 650 772.96 /гурван сая зургаан зуун тавин мянга долоон зуун далан хоёр төгрөг, ерэн зургаан мөнгө/ төгрөгийг хариуцагч Ж.Цэцэгсүрэн, М.Болд-Эрдэнэ нар төлөхөөр хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн Чойр салбараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73 362 төгрөгөөс 36 681 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос, хариуцагч Ж.Цэцэгсүрэн, М.Болд-Эрдэнэ нараас 36 681 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ