| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 134/2016/00141/И |
| Дугаар | 134/ШШ2016/00147 |
| Огноо | 2016-10-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 134/ШШ2016/00147
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би
Нэхэмжлэгч: 1965 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 5-46 тоотод оршин суух, Совид овогт Балдангийн Тунгалагтуяа /РД: ЕЙ65101501, утас: 89149484/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1988 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 3-115 тоотод оршин суух, Хиад боржигон овогт Батзоригийн Сэнгээ /РД: УХ88053035, утас: 88053035/-д холбогдох
Ус, цахилгааны төлбөр 30 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Тунгалагтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.Сэнгээ 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 7-72 тоот өрөөг хөлслүүлж, гэрээний дагуу сар бүрийн тог, усныхаа мөнгийг төлөхгүй байсан тул 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс байрнаасаа гаргасан. Гэтэл тог, усны 2 сарын зардал төлөлгүй 52 000 төгрөгийг төлөөгүй тул төлөхийг шаардсан боловч ээж Оюунчимэг нь уурлаж, хэл амаар доромжилсон учраас хуулийн байгууллагад хандахыг хүссэн. Шүүхэд хандсанаас хойш Сэнгээгийн эцэг, эх нь 22 000 төгрөгийг төлсөн байна. Иймд бидний гэрээний дагуу төлөх ёстой 30 000 төгрөгийн зардлыг Б.Сэнгээгээс гаргуулж өгөхийг хүсч байна гэжээ.
Хариуцагч Б.Сэнгээ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Б.Тунгалагтуяагийн нэхэмжлэлийн шаардлага болох 30 000 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Миний бие Б.Сэнгээ нь хуульд заасан хариу тайлбар гаргах 14 хоногийн хугацаа шаардлагагүй гэж үзсэн болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Тунгалагтуяа нь хариуцагч Б.Сэнгээд холбогдуулан ус, цахилгааны төлбөр 52 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 30 000 төгрөг гаргуулна гэжээ.
Хариуцагч нь Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 7-72 тоот орон сууцыг 12 сарын хугацаатай хөлслөхөөр Б.Тунгалагтуяатай гэрээ байгуулж, ус, цахилгааны төлбөр 52 000 төгрөгийг төлөөгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 22 000 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч Б.Сэнгээ нь нэхэмжлэгч Б.Тунгалагтуяагийн нэхэмжилсэн ус, цахилгааны төлбөр 30 000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог бөгөөд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 550 төгрөгөөс 2 275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Сэнгээгээс 2 275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Тунгалагтуяагийн нэхэмжлэлийн шаардлага болох ус, цахилгааны төлбөр 30 000 /гучин мянга/ төгрөгийг хариуцагч Б.Сэнгээ төлөхөөр хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Тунгалагтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 550 төгрөгөөс 2 275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос, хариуцагч Б.Сэнгээгээс 2 275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ