| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 144/2016/00149/И |
| Дугаар | 163 |
| Огноо | 2016-10-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 163
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Жавхлант баг, Шар довын 10-10 тоотод оршин суух Ач хариад овогт Төрмөнхийн Нарантуяа /РД:ЦГ69010885/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Жавхлант баг, Их булаг 1-8 тоотод оршин суух Зэлэм овогт Долгорсүрэнгийн Сугиржав /РД:КЙ75041875/-д холбогдох 402,290 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“Батын Сугиржав нь “Говь” дэлгүүрээс 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хүнсний бараа бүтээгдэхүүн бэлэн бусаар авсан. Нийт төлөх ёстой мөнгөн дүн нь 402.290 төгрөг болсон.
2015 оны 11 сарын 03-ны өдрийн тооллого тооцооны үеэр уг мөнгөн дүн миний авах ёстой цалингаас суутгагдсан болно. Үүнээс хойш Сугиржавтай уулзах, ярилцах, тооцоо хийж дуусгахыг хүссэн боловч утас нь холбогдохгүй уулзаж ярилцаж чадалгүй өдий хүрсэн. 2016 оны 08 сарын 23-нд Сугиржавтай уулзаж санаалсан. Урьд нь түүний төрсөн ах Мөнхбаяраар дамжуулж удаа дараа тооцоо хийхийг хүсэж байсан. Гэвч өдий хүртэл тодорхой үр дүнд хүрсэнгүй. Иймд уг 402290 төгрөгийг Сугиржаваас гаргуулж өгч миний хохирлыг барагдуулж өгнө үү.
Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахэд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12.650 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Сугиржав шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Долгорсүрэн овогтой Сугиржав надад 402,290 төгрөгийн нэхэмжлэл ирсэн учир хариу тайлбар бичиж байна. 2016 оны 02 сард миний найз бүсгүй Г.Ажирахгүй, С.Отгонцэцэг, Т.Нарантуяа нар ярилцан Нарантуяад өгөх мөнгө 402,209 төгрөгийг Отгонцэцэг төлөхөөр тохиролцсон. Д.Сугиржав би 2014 онд бэлнээр 500,000 төгрөгийг Отгонцэцэгт зээлээр өгсөн билээ. Тийм учир Отгонцэцэгээс мөнгөө нэхэмжлэх болно. Дээрх 402,290 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна....” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Наарнтуяа нь дэлгүүрээс зээлээр бараа худалдсаны төлбөр болох 402,290 төгрөгийг хариуцагч Д.Сугиржаваас гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д.Сугиржав нь нэхэмжлэгч Т.Нарантуяагаас бараа зээлээр авсан бөгөөд төлбөр 402,290 төгрөгийн төлбөртэй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тухай хариу тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч Д.Сугиржав нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Т.Нарантуяагийн нэхэмжилсэн 402,290 төгрөгийг төлж барагдуулахаар шүүхэд хариу тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдан авсан төлбөр 402,290 төгрөг гаргуулах тухай Т.Нарантуяагийн нэхэмжлэлийг хариуцагч Д.Сугиржав хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,720 төгрөгөөс 6,360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын 211000134959 тоот данснаас 6,360 төгрөг, хариуцагч Д.Сугиржаваас 6,360 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Нарантуяад олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО