Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 00365

 

     

 

 

 

                               

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга  Г.Буянжаргал,

Улсын яллагч Ч.Батзориг,

Хохирогч Д.Эийн өмгөөлөгч А.Ууганбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч А.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Дхолбогдох эрүүгийн 1938004230417 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Д нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэр “Хар үзүүр” гэх газарт 66-01 ХӨҮ улсын дугаартай Санота-7 загварын тээврийн хэрэгсэл жолоодон яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчин явсан Д.Э, Н.Энарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Д нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэр “Хар үзүүр” гэх газарт 66-01 ХӨҮ улсын дугаартай Санота-7 загварын тээврийн хэрэгсэл жолоодон яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчин явсан Д.Э, Н.Энарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938004230417 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр цэцэрлэгийн хамт олон Баатарван амралтын газар луу очихоор нийт 6 машинаар гарсан. Тосонцэнгэл сумын наахан талд зогсож хүмүүс бие засцгаасан... Тэгээд цаашаа хөдлөөд явж байтал гэнэт машины хүрд хүчрэгдэхээ байж машин мурилзаад хүрд тэгширхээ байхаар нь машинаа тооромзоо гишгэж зогсоох арга хэмжээ автал гэнэт замын далан руу машин маань орчихсон. Би машинаа унагаахгүйн тулд замыг налуулж хөндлөн орж зогссон. Машин тэгэхэд бол өнхөрч унаагүй хажуулдаад дөрвөн дугуй дээрээ зогссон. Машинаас намайг буухад машинд байсан бүх хүмүүс буусан байсан. Би эргэн тойрноо хархад машины хажууд Д.Э багш газарт хэвтэж байсан. Ингээд би эмнэлэг дуудаж дараагаар нь цагдаа дуудсан. Би замд гарахынхаа өмнө машиныхаа бүрэн бүтэн байдлыг харж гарсан. Д.Э хамгаалах бүс зүүгээгүй. Тэрнээс болж машины хаалга онгойх үед эсхүл цонх хагарах үед гадагш унасан байх...Ийм зүйл болсонд маш их харамжсаж байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8, 13-р хуудас/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11-р хуудас/,

Тээврийн хэрэгсэл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 12-р хуудас/,

Хохирогч Д.Эийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...А.Д багшийн машинд суухдаа жолоочийн ар талын суудал дээр суусан. Тэгсэн манай жижүүр Даваадорж машины дугуйны хий их юм биш үү, жаахан гаргачихгүй юу гэсэн чинь А.Д багш инээгээд ингээд явчихдаг юм аа зүгээр байх гэсэн. Бид нар цуваанаас гараад хөдлөөд явж байгаад гэнэт машин осолдсон. Би юу болсон талаар сайн санахгүй байна. Би суудлын бүсээ зүүж яваагүй учраас машинаас шидэгдэж гарсан байсан. Их хол шидэгдсэн гэсэн. Тухайн үед би ухаанаа алдаж түргэнээр Тосонцэнгэл сумын эмнэлэгт очоод тэндээс мөрөн сумын нэгдсэн эмнэлэгт орж ирж сэхээнд орсон. Миний зүүн гарын шууны ил хугарал, тархины эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний ухархай ар ханын цөмөрсөн хугарал гэж байсан. Хамрын баруун тал зөрж хугарсан гэсэн. Амьсгалын гол судас зүүн тийшээгээ муруйсан гэсэн. Хоёр уушигны няцралт гэсэн байсан. Баруун талын сүүжний сэртэнгийн хугарал гэсэн. Машин дотор явсан ямар ч хүн архи уугаагүй байсан. Жолооч суудалын бүсээ зүү гэж хэлээгүй. Жижүүр Даваадорж бүсээ зүүгээрээ гэж орилсон гэсэн. Машин зогсоогоод цаашаа явсан болохоор суудалын бүс зүүгээгүй. Надад эмчилгээний зардал нийт 2.500.000 төгрөгийг А.Д багш өгсөн...Сэтгэл санаа бие махбодийн хувьд надад хүндрэлтэй байна. Байнгын эмнэлгээр явж байгаа тул надад хохиролтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20-р хуудас/,

Хохирогч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр манай цэцэрлэгийн хамт олон Баатарван амралтын газар луу очихоор 6 машинд цуваа үүсгээд хүн бүр өөрсдийнхөө санаачилгаар нэгнийхээ машинд суусан. Ингээд манай машин эхэлж хөдлөөд явж байсан. Тэгэхэд дундаж хурдтай явж байсан. Би хурдыг нь сайн мэдэхгүй байна. Тэгсэн чинь машин 2 тийшээ мурилзаад яанаа яанаа гээд А.Д багш сандраад замын хажуу руу машин орж унасан. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Би машинаа зогсоож болоогүй юм байх гэж бодоод байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

Гэрч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...А.Д багш жолоо бариад хажууд нь Н.Эбагш суугаад жолоочын ар талд Д.Э багш суугаад дунд нь би суугаад миний хажууд талд буюу баруун талд Даваадорж суусан. Ингээд бид нар Мөрөнгөөс гарч яваад Тосонцэнгэл сумын наахан талд Хар Үзүүр гэх нэртэй газарт зогсож бие засацгаасан. Манай машин эхэлж хөдлөөд зам руу уруудаад явж байсан чинь гэнэт машин мурилзаад эхэлсэн. Цаашаа юу болсон гэдгийг би мэдэхгүй байна. Тухайн үед шоконд орсон байсан. А.Д багш Н.Эбагш, Даваадорж гурав суудлын бүсээ зүүсэн байсан. Д.Э бид хоёр суудалын бүсээ зүү гэхээр нь зүүгээгүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31-р хуудас/,

Гэрч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би А.Дгийн багшийн Санато-7 маркын машинд суусан. А.Д багш машинаа бариад хажууд Н.Эбагш суугаад жолоочийн ар талын суудал дээр Д.Э багш суусан. Дунд нь Болормаа суугаад би захад нь суусан юм. Машин хөдлөөд 70-60 милл хурдтай явж байсан чинь машин мурилзаад явчихсан. Тэгэхээр нь би наадах чинь яагаад байгаа юм бэ гэсэн чинь А.Д багш мэдэхгүй ээ гээд сандарсан. Тэгээд далан руу машин унасан. Машинаас Д.Э багш шидэгдсэн байсан. А.Д багш Н.Эбагш, бид гурав суудлын бүсээ зүүсэн байсан. Д.Э Болормаа 2 суудлын бүсээ зүүгээгүй юм. Тэрнээс болж Д.Э багш цонхоор шидэгдсэн байх гэж бодож байна. Би бэртэж гэмтээгүй байна. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34-р хуудас/,

      Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, Цагдаагийн дэслэгч М.Батмөнхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн 456 дугаартай:

  1. Н.Эбиед хүзүүний СЗ нугалмайн хажуу суваг руу орсон хугарал, тархины эдэд няцрал бүхий гэмт тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна.
  3. Н.Эбиед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 42-р хуудас/,

      Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, Цагдаагийн дэслэгч М.Батмөнхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн 326 дугаартай дүгнэлт:

  1. Д.Эийн биед гэмтэл тогтоогдлоо.
  2. Д.Эийн  биед тархины аалзавчин бүрхүүл дор цус харвалт, баруун ухархайн хананы хугарал, хамар ясны хугарал, зүүн богтос ясны хугарал, баруун тохой цээжинд зулгаралт, баруун нүдний зовхи, баруун зүүн өвдөг, цээжний зөөлөн эдэд цус хуралт, зүүн бугалганд шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  3. Энэ гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна.
  4. Д.Эийн биед гэмтэл тогтоогдсон дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хүчтэй үйлчлэлээр тус тус үүсгэгдсэн байна.
  5. П.Д.Эийн биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт/хх-ийн 47-р хуудас/,

      Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1109 дугаартай дүгнэлт:

  1. Шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 326 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
  2. Д.Эийн биед зүүн шууны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, зүүн тал бөмбөлгийн чамархай зулай хэсгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний ухархайн дотор, гадна хананы хугарал, тархи доргилт, зүүн бугалганд шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамар, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цээж, баруун тохойнд зулгаралт, цээж, баруун, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл учирчээ.
  3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

гэх дүгнэлт /хх-ийн 61-62-р хуудас/,

     Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахмад Г.Мягмарсүрэнгийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 09 дугаартай дүгнэлтэд:

  1. Санато-7 загварын 66-01 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12-р зүйлийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв.
  2. Жолооч А.Д нь аюултай байдал бие болохыг мэдсэн үед зогсоох арга хэмжээ аваагүй зэрэг үйлдлээс болж зам тээврийн осол үүсгэсэн гэж үзэв.
  3. Жолооч тухайн замд явах зөвшөөрөгдөх хурдны дээд хязгаар 80 км цаг байна. Жолооч хурдаа тохируулж сонгож хөдөлгөөнд оролцоно.
  4. Тухайн зам тээврийн ослын хохирогч Д.Э МУ-ын замын хөдөлгөөний дүрэмд зааснаар: Тээврийн хэрэгслээр зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх үүргээ биелүүлээгүй байна гэж үзэв гэх дүгнэлт /хх-ийн 54-р хуудас/,

Хохирол 2.500.000 төгрөг төлсөн тухай Хаан банкны 2019 оны 06 дугаар сарын 17, 07 дугаар сарын 02-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 105-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, жолоочийн үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101-102, 104-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938004230417 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Д нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэр “Хар үзүүр” гэх газарт 66-01 ХӨҮ улсын дугаартай Санота-7 загварын тээврийн хэрэгсэл жолоодон яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчин явсан Д.Э, Н.Энарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч А.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8, 13-р хуудас/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11-р хуудас/,

Тээврийн хэрэгсэл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 12-р хуудас/,

Хохирогч Д.Эийн /хх-ийн 18-20-р хуудас/, хохирогч Н.Э/хх-ийн 25-26-р хуудас/, гэрч Ч.Болормаагийн /хх-ийн 29-31-р хуудас/, гэрч Д.Даваадоржийн /хх-ийн 32-34-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, Цагдаагийн дэслэгч М.Батмөнхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн 456 дугаартай дүгнэлт /хх-ийн 42-р хуудас/,

      Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, Цагдаагийн дэслэгч М.Батмөнхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн 326 дугаартай дүгнэлт /хх-ийн 47-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1109 дугаартай дүгнэлт /хх-ийн 61-62-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахмад Г.Мягмарсүрэнгийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 09 дугаартай дүгнэлт /хх-ийн 54-р хуудас/,

Хохирол 2.500.000 төгрөг төлсөн тухай Хаан банкны 2019 оны 06 дугаар сарын 17, 07 дугаар сарын 02-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 105-р хуудас/,

      Хохирогч Н.Энь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

     Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

     Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзлээ.

     Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч А.Д нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч А.Д нь хохирогч Д.Э, Н.Энарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогч Н.Энь нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Д.Э нь эмчилгээний зардалд 7.545.473 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилсэн байна.  

Шүүгдэгч нь хохирогч Н.Ээмчилгээний хохирлыг төлж барагдуулсан талаар хохирогч Н.Энхтүвшинтэй 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Хохирогч Д.Э нь эмчилгээний зардалд: Тунамал эмийн сангийн 50.400, 1800, 4050, 10.200, 33.600, 50.400, 1800, 33.600 төгрөгний Е баримт, церобролизин авсны үнэ 46.000 төгрөгний Е баримт, 2400 төгрөгний Е баримт, 16.550 төгрөгний Е баримт, Нил фарм маркетийн 800, 16.800 төгрөгний Е баримт, Цаа-Од эмийн сангийн 3000 төгрөгний Е баримт, Тунамал эмийн сангийн 56.600, 67.200, 37.600, 16.800 төгрөгний Е баримт, Монос-Энхжин эмийн сангийн 64.650, 7050 төгрөгний Е баримт, Цаа-Од эмийн сангийн 7500 төгрөгний Е баримт, Нил фарм маркетийн  16.000, 2500, 2500, 2500 төгрөгний Е баримт, Монос-Энхжин эмийн сангийн 10.500 төгрөгний Е баримт, Монос-Мойл эмийн сангийн 199.500 төгрөгний Е баримт, Шүүдэргэнэ эмийн сангийн 35.500 төгрөгний Е баримт, Тунамал эмийн сангийн 1500, 4800, 1200, 26.200, 15.500 төгрөгний Е баримт, Монос-Мойл эмийн сангийн 206.000 төгрөгний Е баримт, адвантан мазь, винтний үнэ 34.800 төгрөгний Е баримт, Тунамал эмийн сангийн 51.000, 6200, 20.800, 5500, 8200 төгрөгний Е баримт, Шүүдэргэнэ эмийн сангийн 1500 төгрөгний Е баримт, Дуб ХХК-ий 15.000 төгрөгний Е баримт, Тунамал эмийн сангийн 10.800 төгрөгний Е баримт,  Диклоденкний үнэ 6400 төгрөгний Е баримт, Мандал шим ХХК-ий 4000 төгрөгний Е баримт, Диклоденк, алтангагнуур, барагшун сүрлийн үнэ 7800 төгрөгний Е баримт, алтангагнуур, барагшун сүрэл, витамин Д-3-ийн үнэ 27.800 төгрөгний Е баримт, Ивээл фарм эмийн сангийн 14.850 төгрөгний Е баримт, Диклоденк, метронидазолийн үнэ 5800 төгрөгний Е баримт, Тунамал эмийн сангийн 4800 төгрөгний Е баримт, Монос эмийн сангийн 2200 төгрөгний Е баримт, Гекикон, феррум лек...үнэ 18.250 төгрөгний Е баримт, Терафлю топ плюсын үнэ 13.000 төгрөгний  Е баримт, Түгээмэл сайхан эмнэлгийн эмчилгээний үнэ 15.000, 15.000 төгрөгний Е баримт, Тунамал эмийн сангийн 2200 төгрөгний Е баримт, адвантан мазь, нэрс, аньсны үрлийн үнэ 34.000 төгрөгний Е баримт, Монос эмийн сангийн  1350, 5480, 6750, 9700, 5550 төгрөгний Е баримт, Улсын гуравдугаар төв эмнэлгийн 45.000 төгрөгний баримт, Мед травма эмнэлгийн ор хоногийн төлбөр 600.000 төгрөгний кассын орлогын ордер, Мед травма эмнэлгийн хагалгааны төлбөр 1.200.000 төгрөгний кассын орлогын ордер, Мед травма эмнэлгийн эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр 120.000 төгрөгний Е баримт, үзлэгийн төлбөр 30.000 төгрөг хураасан тухай эмчийн тодорхойлолт,

Замын зардалд: Онгоцны тийзний үнэ 252.000 төгрөг, онгоцны тийзний үнэ 223.400, 223.400, 223.400 төгрөгний Е баримт, Хот хооронд, орон нутгийн нийтийн тээврийн зорчих №92961107 дугаартай 36.000 төгрөгний тасалбар, №20196241 дугаартай 36.000 төгрөгний тасалбар  нийт 4.395.930 төгрөгний хохирол нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч А.Дгээс эмчилгээний зардалд нөхөн төлсөн 2.500.000 төгрөгийг хасч үлдэх 1.895.930 төгрөгийг шүүгдэгч А.Дгээс гаргуулж хохирогч Д.Эт олгох нь зүйтэй байна.

Тунамал эмийн сангийн Жонсон шампуны үнэ 8500, Humana ууттай сүүний үнэ 36.000 төгрөгний  Е баримт, бакус, угжны үнэ 28.600 төгрөгний  Е баримт, Тунамал эмийн сангийн Мами поконы үнэ 7500 төгрөгний Е баримт, Лэди өдөр шөнө үнэ 6000 төгрөгний Е баримт, Мами поко, трефлюны үнэ 10.600 төгрөгний Е баримт,  Монос эмийн сангийн Амоксиклав, юмдүүжин, вакус...үнэ 41.266 төгрөгний Е баримт, Тунамал эмийн сангийн Бинт, хөвөн, леди өдөр, Жонсон тосны үнэ 23.500 төгрөгний  Е баримт, эко ус, тосон клизм, мами поко нярайн фамферсний үнэ 7700 төгрөгний Е баримтууд нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой хамааралгүй зардлууд байх тул хохиролд оруулан тооцоогүй болно.

Хохирогч Д.Э нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байх боловч сард хэдэн төгрөгний үндсэн цалин авдаг тухай байгууллагын тодорхойлолт хэрэгт авагдаагүй түүнчлэн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт ажилд томилсон тушаал хэсэг нь хуулбарлагдаагүй байх тул хохирогч Д.Эийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалинг гаргах үндэслэл тогтоогдохгүй байна.

Бензин шатахуун, утасны төлбөр, хоол хүнсний зардлын талаарх баримтууд хэрэгт авагдсан байх боловч хохирогч нь хэний эзэмшлийн машинд ямар зориулалтаар шатахуун зарцуулсан нь тодорхойгүй, эмчилгээнд зарцуулсан болох нь тогтоогдохгүй, мөн утасны төлбөр, хоол хүнсний зардлыг гэмт хэргийн улмаас учирсан хохиолд оруулан тооцох боломжгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

 Хохирогч Д.Э нь эмчилгээний зардалд нийт 7.545.473 нэхэмжилснээс 3.149.543 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд хохирогч Д.Э нь эмчилгээний зардалд гарсан 3.149.543 төгрөгийн хохирол, ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч А.Дгээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Д нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104-р хуудас/-аар тогтоогдож байна.

      Шүүгдэгч А.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 1938004230417 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч А.Дгээс 1.895.930 /нэг сая найман зуун ерэн таван мянга есөн зуун гуч/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Эт олгосугай.

      5. Эрүүгийн 1938004230417 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч  Д.Э нь эмчилгээний зардалд гарсан 3.149.543 / гурван сая нэг зуун дөчин есөн мянга таван зуун дөчин гурав/ төгрөгийн хохирол, ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч А.Дгээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй, хохирогч Н.Энь нэхэмжлэх зүйлгүй гэсэн  болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР